Банкуудын шимтгэл хэрээс хэтэрлээ хэмээн нэлээд шүүмжлэл дагуулж байсан ч энэ байдал одоо хэвээр байна. Зарим арилжааны банк хэтэрхий өндөр үнийн шимтгэл авах юм.

Тухайлбал, банк хооронд мөнгө шилжүүлэхэд Хас банк 2500 төг, Худалдаа хөгжил, Голомт банк тус тус 2000 төгрөгийн шимтгэл авч байна. Тодруулбал Голомт банк 5 сая хүртэлх төгрөг шилжүүлэхэд 2000 төг харин таван саяас дээш бол 5000 төг шимтгэл авдаг аж.

Арилжааны банкны шитгэл, суутгал иргэдийн шүүмжлэлд их өртдөг ч үүнийг шийдэж, зохицуулдаг газар ч гэж алга. Уг нь үүнд Санхүүгийн зохицуулах хороо оролцох эрхтэй байх. Гэхдээ тэндээс шийдвэртэй арга хэмжээ авсан нь үгүй. Ердөө л банкууд өөр өөрсдийн журмаараа, хэдийг авахыг хүссэнээрээ л авч байна. Гэхдээ ямар нэг байдлаар дүрэм журам тогтоож өгөхгүй бол хэрээс хэтэрсэн зүйл маш их гарах болсон. Бэлэн мөнгөний шимтгэлээс гадна АТМ-аас мөнгө авах болгонд шимтгэл хураадаг. Эхэндээ шимтгэл авдаггүй байсан. Ард түмнээс бяцхан татвар авах хэрэг болж энэ сүүлдээ хэрээс хэтэрч, мөнгө авах болгонд 100 төгрөг авдаг болов. Өөр банкны АТМ-аас мөнгө авбал 500 төгрөг авах жишээтэй. Ингээд л иргэд өөрийнхөө дансанд байгаа мөнгийг авахын тулд 100,500 төгрөг төлдөг. Зөвхөн АТМ-ын шимтгэлээр хэчнээн төгрөг олж байгаа талаар ямар нэг тайлан гаргуулбал багагүй тоо гарч ирэх нь мэдээж. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо энэ мэт асуудалд багахан ч болов анхаарал хандуулмаар байна.

Мөн Голомт банк дансандаа доод үлдэгдэлтэй байх ёстой гэсэн зарчимтай үйлчлүүлэгч 50,000 төг данснаасаа авах гэхэд 45,000 төг өгнө. Энэ нь ямар учиртайг тайлбарлаж байгаа нь “үлдэгдэлтэй байх ёстой л гэнэ” теллер нь бүрэн тайлбарлаж мэдэхгүй. За тэгээд тог, байрны болоод тэтгэвэр, тэтгэмж өгдөг, авдаг банкнаас үйлчилгээ авна гэдэг толгойны өвчин. Дараалал ихтэй дор хаяж 70-80 хүний дараалалд зогсоно. Гэтэл үйлчилгээний ажилтан гэгч теллер 2-3 хүн үйлчилнэ зарим шинэ теллер нь мэдэхгүй, чадахгүй, ойлгомжгүй гэдэг байдлаас болоод үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа харагддаг.

Уг нь гурван сая хүн амтай нийслэлд сая 500 мянган хүн л амьдарч байгаа гэтэл үйлчилгээний доголдол, шимтгэл, хүү болон ачааллаа бууруулж чадахгүй байгаа нь хачирхалтай. Бэлэн мөнгө өөр банкны дансанд хийхэд 2500-5000 төг шимтгэл АТМ-ээс мөнгө авахад 100-500 төг шимтгэл зэрэг олон дахин шимтгэл авна хэрэглэгчийн эрх ашиг жинхэнэ утгаараа зөрчигдөж байна. Хэрэглэгчийн төлөө ажиллах ёстой байгууллага энэ мэт дээр л жаахан анхаарал тавих хэрэгтэй байна. Авч байгаа шимтгэл, татвар хураамжийг нь тоочоод байвал барагдахгүй. Иргэдийн шулсаар байгаа арилжааны банкуудын суутгал, шимтгэлийг нэг тийш болгох нь зүйтэй байх.

М.Буянжаргал