З.Энхболд хэзээ ч хууль ёсны АН-ын дарга байгаагүйг С.Эрдэнэ нотлов
2016/08/05
Ардчилсан намын /АН/ Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Онцгой комиссын дэд дарга С.Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Батхуяг болон УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийн өмгөөлөгч байсан залуу нар оролцсон юм.
Энэ үеэр тэд: "УИХ болон, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр Сонгуулийн тухай хууль зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй олон зөрчил гарсан .
УИХ-ын дарга асан З.Энхболдын санал болгон томилуулсан Сонгуулийн ерөнхий хорооны /СЕХ/ удирдлагууд энэ үйл явцад оролцсон байж болзошгүй. Ялангуяа сонгуулийн саналын хуудсыг санал авах байруудад дутуу хүргэж, улмаар дутсан газруудад саналын хуудсыг хувилж сонгогчдын санал авч болно гэсэн захиргааны акт гаргасан.
Гэвч дараа нь түүнийгээ хүчингүй болгосон акт гаргасан зэрэг үйлдэл нь сонгуулийг будлиантуулсан байж болзошгүй гэх хардлага төрүүлсэн. Мөн МАН-ынхны 60 тэрбум төгрөгийн бичлэгтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хандсан ч өнөөг хүртэл чимээгүй байгаа" гэв.
Мөн сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нэгэн ноцтой зүйлийг дурьдав. Тодруулбал тэрээр: "АН-ын ҮЗХ намын даргыг сонгодоггүй л дээ. Түр үүрэг гүйцэтгэгчийг бол сонгож болно. Намын их хурал бол намын даргыг сонгодог юм" гэв.
Ингэснээр УИХ-ын дарга байсан Зандаахүүгийн Энхболд гэдэг хүн хэзээ ч АН-ын дарга байгаагүйг тэрээр батлав. Өөрөөр хэлбэл З.Энхболд 2014 оны 11 сарын 15-ны АН-ын ҮЗХ-ы хурлаар АН-ын даргаар сонгогдсон шийдвэр гарсан мэт олон нийтэд мэдэгдэж, З.Энхболд ч өөрийгөө АН-ын дарга хэмээн зарлаж ирсэн юм.
Гэтэл С.Эрдэнийн тайлбараар бол АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Энхболд өөрийгөө АН-ын дарга болсон мэтээр бусдыг хууран мэхэлж байсан бололтой.Мөн АН-ынхны өгүүлж буйгаар Сонгуулийн Ерөнхий Хороо хууль зөрчсөн бол түүний удирдлагыг санал болгон томилуулсан УИХ-ын дарга асан З.Энхболд ч буруутай гэсэн үг.
Ийнхүү АН-ын даргад яригдаж буй УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийн мэдэгдэл бүр өөрийнхөө намын эсрэг "хасах оноо" цуглуулж байна.
Э.Мягмардорж
sonin.mn
Зочин · 2016/08/06
Онцгой комисс ч гэх шиг кккзк
Зочин · 2016/08/05
Эрдэнэ гэгч намын дарга болбол АН сөнлөө л гэсэн үг тун удахгүй намаа ах дүү найз нөхдөөрөө дүүргээд зонсохгүй гэр бүлээрээ намаа удирдах байлгүй.
Зочин · 2016/08/05
Ялсан ч ялагдсан ч засаг барисан ч хэзээ ч хоорондоо таарахгүй хэрүүлийн бузраар амьсгалж явдаг болжээ АН-хан. АН дарга хэн байлаач яадгийн, Дарга гэсэн нэр л сонсвол зүтгэчихийн голохгүйн. Бүр дон дэв шүглэсэн юм шиг. Хэн боллоо ч ялгаа байна уу, хэрэлдэхээс л цааш. Бараг бүгд л дарга сайд болж үзээ биздээ Эрдэнээ. 90 онд гараад бид дэмжээд яалаа, Энхболд ТӨХ-ны дарга байхдаа Ардын хянан шалгах хороог татан буулгаад хамаг өмч авчихсан та нар. 2012 онд Прокоурорын мөрдөх газрыг татан буулгаад хуулийхныг бужигнуулаад баахан хүн барьж хорьж шударга амтай болгоныг айлган сүрдүүлж дарж авсан,Тэгээд одоо авах юмаа авчаад хэргээс мултарчихлаа, Одоо юу хүсээв, дутуу юм байгаа юм уу, эсвэл бүр гүйцээгээд хэрэгтэн бодох гээд ёрлоод байгаа муу, Одоо зогсоочээ. 4 жил улс эх орон хэрэгтэй ЗӨВ сөрөг хүчин болоод өгөөч гээд сонгочоод байна, БИТГИЙ ШУНА, ӨӨРИЙХӨӨ төлөө бус ЭХ ОРНЫ сэтгэлээр нэг ажиллад өгөөч гуйж байна АН-наас