Хэвлэл мэдээллийн салбарын "Сүлд дуу" тун удахгүй эгшиглэнэ
2013/10/01
Монголын дууны урлагийн шүлэг яруу найраг, ая дангаар гаршсан эрхэмүүд болох утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат нар хамтран нэгэн шинэ уран бүтээл дээр ажиллаж эхэлжээ.
Монгол Улсад Үндэсний Сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам”-ын зохион байгуулагчид нь салбарынхаа сүлд дуутай болох санааг гаргаж эрхэм уран бүтээлчдэд хүсэлт хүргүүлсэнээр ийнхүү шинэ уран бүтээлийн ажилдаа хэдийнэ оржээ.
Эрх чөлөө миний хөх тэнгэр, Эх орон миний хөрст дэлхий, Элгэн түмэн миний эрдэнийн шүтээн, Энэ биеэрээ би үнэний дуу хоолой хэмээн ажиллаж хөдөлмөрлөж яваа эрхэм хүмүүсийн маань сүлд дуу тун удахгүй эгшиглэх нээ.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...