“Молиго Мобиком”-оос татгалзах цаг болжээ
2016/08/06
Үүрэн телефоны анхдагч оператор гэгддэг “Мобиком” компани 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тэгвэл өдгөө нэг сая гаруй хэрэглэгчтэй болсон тус компани 20 жилийн хугацаанд үнэ тарифын өөрчлөлт онц хийгээгүй гэвэл хилсдүүлсэн болохгүй. Миний хувьд 10 дахь жилдээ “Мобиком”-ын дугаар ашиглаж байгаа хэрэглэгч. Ёстой л нөгөө “Зодуулаад л хамт амьдраад байдаг архичин нөхөртэй хүүхэн шиг Мобикомын хэрэглэгч билээ би” гээч нь гэсэн үг. Үнэндээ 10 жил барьсан танил болсон дугаараа солихгүй гэсэндээ л хараан байж ашигладаг “Мобиком”-ын хэрэглэгч л дээ. Дугаартай шилжих үйлчилгээний сургаар “Одоо л нэг Мобикомоос салж санаа амрах нь” хэмээн бодсон ч энэ үйлчилгээ сайн мэдээ багатай л байна.
“Мобиком” компани 20 жилийн хугацаанд үнэ тарифтаа өөрчлөлт оруулаагүй гэвэл хилсдэхгүй гэж би бичсэн. Ямартай ч миний ашигласан 10 жилийн хугацаанд л лав ярианы тариф яг хэвээр Монголын хамгийн өндөр ярианы тарифтай үүрэн телефоны оператор хэвээр байна. Сүлжээнээс гадуур 80-100 төгрөгөөр ярьж байгаа бол сүлжээн дотроо 70 төгрөгөөр ярих жишээтэй. Нөгөөх секундээр тооцох тухай бол “Мобиком”-д огт үйлчлэхгүй. Монополь гэдэгтээ эрдээд хэрэглэгчдээ бодохгүй зөвхөн яаж тэднийг шулах уу гэдгээ л урьтал болгодог тус компанид хэрэглэгчээ бодсон нэг ч үйлчилгээ байхгүй.
Олон жил барьсан хэрэглэгчдэд утас лизингдэх үйлчилгээ гэж гаргасан ч нөгөөхөд нь “тэнцэх” хэрэглэгч алга. “Гар утас лизингээр авах үндсэн нөхцөл гээч нь
-Өөрийн нэр дээр дугаараа 12 сар болон түүнээс дээш ашигласан байх,
-Идэвхтэй 12 сар хэрэглээ хийсэн байх,
-Өмнөх 12 сарын тус бүр хэрэглээ 20 мянгаас дээш хэрэглээ хийсэн байх” гэсэн шалгууртай. Хэдийгээр та дугаараа 10,20 жил тасралтгүй төлбөрийн өргүй барьж байгаа ч ажлын шаардлага бусад асуудлаар ийш тийш явах нь бий. Энэ тохиолдолд дугаараа нэг сар ч юм уу ашиглаагүй бол өнөөх утас лизингдэх эрх нь хаалттай. Үнэндээ “Мобиком” ийм олон жил барьсан хэрэглэгчдэдээ огт итгэдэггүй нь илт. “Мобиком” олон жил тууштай байсан хэрэглэгчдээ боддоггүй. Зөвхөн лизингийн эрх төдийнхнөөр хязгаарладаг ч энэ ч бас хаалттай болж таараад байгаа юм.
Энэ талаар “Утас лизингээр авах үйлчилгээний журмыг уян хатан болгож, тухайн хэрэглэгчийн хэр тогтвортой, төлбөрийн өр төлбөргүй барьж байгааг харгалзан үзээч” гэсэн хүсэлтийг “Мобиком”-д уламжлаад жил гаруй хугацаа өнгөрсөн ч бахь байдгаараа л байна. “Илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ” гэгчээр “Мобиком”-д юу ч хэлээд нэмэргүй бололтой. Хар яриагаар бол “Энэ муу сайнууд ингэж л байдаг юм, манай үйлчилгээг ашиглахгүй гээд хаа холдох вэ” гэсэн цамаан бодолтой байх аж.
Тэгвэл сүүлийн үед 4G үйлчилгээ нэвтрүүлсэн гэж рекламдах болсон “Мобиком”-ын тэр үйлчилгээг нь нэлээд тэсвэр хатуужилтай хүн л ашиглана уу гэхээс бас л хэцүү шүү дээ. Гацалтын гайхамшгийг үзүүлж өгнө. Аргаа бараад оператор руу нь холбогдоход “Манайд сүлжээ хэвийн байна” гэсэн хариултаар ам таглана. Ийнхүү гацалтын гайхамшгийг үзүүлж байх хооронд төлбөр урсаад датад шулуулж дуусна даа.
Хамгийн сүүлд л гэхэд “Мобиком” хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан байгаа юм. Хэн нэгэн хэрэглэгчийнх нь талаар мэдээлэл хүсэхэд овог, нэр, регистрээс гадна оршин суугаа хаягийг нь хүртэл өгчихдөг тэдэнд хэрэглэгчийн мэдээллээ алдах юу ч биш бололтой. Учир нь тус компаниас “2016 оны долоодугаар сарын 30-нд “Мобиком” корпорацийн зарим хэрэглэгчдийн нэр, оршин суух хаягийн мэдээллийг олон нийтэд задруулна гэсэн утгатай имэйлийг бид хүлээж авсан болно. Уг имэйлээс харахад энэхүү мэдээлэл нь таван жилийн өмнөх урьдчилсан төлбөрт хэрэглэгчидтэй холбоотой байна. Хувь хүний нэр болон оршин суух хаягийн мэдээллийг маш олон төрлийн эх үүсвэрээс олж авах боломжтой юм. “Мобиком” корпорацийн хэрэглэгчдийн яриа, мессэж, дата хэрэглээний түүх болон бусад хувийн нууцлал бүхий мэдээллийн хадгалалт аюулгүй байдлын өндөр түвшинд чанд хамгаалагдаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. “Мобиком” корпораци нь энэхүү эрүүгийн шинжтэй асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд буруутай этгээдийг илрүүлнэ гэдэг итгэлтэй байна” хэмээн мэдэгдэл гаргаснаас харагдана.
Үндсэндээ таван жилийн өмнөх хэрэглэгчид байна, тэгээд ч хувь хүний мэдээллийг хаанаас ч олж болно гэж өөрсдөөсөө зайлуулж, явуургүй арга сэдэж байгаа юм. Ямартай ч миний энд дурдаж байгаа фактууд “Мобиком”-ыг “Молиго” гэдгийг батлах энгийн л жишээнүүд. Интернэт ороод захын вэбсайт олон нийтийн сүлжээнд “Мобиком” гэж бичээд хайлт хийгээд үзээрэй. Магтсан мэдээлэл л лав гарахгүй. Ингэхээр “Молиго Мобиком”-оос татгалзах цаг хэдийнэ болжээ.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
иргэн · 2016/08/08
14 жил мобикомын дараа төлбөрт барьсан. Дургүй хүрээд юнителийн дараа төлбөрт барихад төлбөр нь 50% бага гарч бна лээ. моби сүлжээ бхгүй гээд таг байхад хотоос гадна сүлжээ сайн барьдаг юм бна лээ.
Зочин · 2016/08/07
Mobig ali deer ued barij bsaan bobi medej bga te andaa ter ued l hogiin bsan odoo hyrtel hogiineere baih shiw mobi torson. Odriin uramshuulal ogdoggui yum bnlee mobi zail gej helii
Зочин · 2016/08/07
Yamar ch sudalgaa, shinjilgeegui, medleggui gedgee olon niited ingej zarlah hereg baidag ch yum uu? Medeeg ni redakror hyanadaggui yum uu? 10 jil bolohod une tarif uurchlugduuguu genuu? Harin ch talh, suunii une nemegdej bhad uuren operatoruud unuudriig hurtel nemeegui buulgasaar irsen bizdee? Ene medee bol yawuulga ch yum uu utgaggui l niitlel bn
bayarma · 2016/08/06
Unenlde shulaach gj aimar
Зочин · 2016/08/06
Unitel, skytel 2 leasing baihgui. Bankaar damjuuldag shalguur n mobigoos undur. Mobigiin uniig xxzx-noos buulgahiig zuvshuurduggui.
Zochin · 2016/08/06
Une tarifiin tsaanaas zohitsuuldag horoo gj baidag shd, ymnii uchir medehgui medlegui setguulch nartai tanai site ch de. Buh zuiliig sudlaj baij niitlel bicheh heregtei. Uruvdmuur ym
зочин · 2016/08/06
Мобигийн төлбөр арай өндөр гардаг,өөр оператор сонгоё гэхээр олон жил болоод дассан дугаар хайран санагдаад байдаг
Зочин · 2016/08/06
Монопол гэдэг утгаар нь харилцаа холбоо зохицуулах хорооноос үнэ тарифыг нь буулгуулдаггүй юм шиг бөйна лээ
хэрэглэгч · 2016/08/06
миний адил хэрэглэгч нараа зүгээр л татгалзах ёстой юм байна
Зочин · 2016/08/06
Bolichoochdee tegeed. Beltei hun Mobi baridiin chadku bol tegeed chatsga tsarailaad uur dygaar av
xv · 2016/08/06
Tegeed bolichihooch de. Mobikom bolon mongol ardiin nam 2adilhan gej sonssonuuu
Зочин · 2016/08/06
tatgalzaad 10jil boljee ene hoorond unitel skytel ji barij uzlee bugd l adilhan shulaachid ji bol buur hogiin