Нүд ирмэх зуур машин ачиж хууль ярьж дээрэмдэж иргэдийг дургүйцлийг ихэд хүргэдэг болоод удсан. Үүнээс болоод иргэд хохирдог.

Тухайлбал нэг машиныг 70-80 мянган төгрөгийн торгууль оногдуулдаг юм. Харин өнөөдөр тэр үед торгууль төлж хохирсон иргэдийн мөнгийг буцаан олгоно хэмээж байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "хууль бусаар машинаа ачуулсан иргэдийн төлбөрийг эргүүлэн төлүүлэхийн төлөө ажиллана" гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр Машин ачих төлбөрийг хууль бусаар тогтоож 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хохироосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандаад байсан. Харин уг захирамжийг Дээд шүүхээс хууль бус гэж үзсэн байна. Энэ талаар Т.Аюурсайхан өөрийн фэйсбүүк хуудаснаа "Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Дээд шүүх дээр яллаа. Машин ачих нь зөв боловч Э.Бат-Үүл ЦЕГ-ын даргын эрхийг булаан авч, машин ачих төлбөрийг хууль бусаар тогтоолгож 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хохироосон 2013 оны А/769 захирамжийг нь Дээд шүүхээс хууль бус гэж үзлээ. 2013-2014 онд машинаа ачуулахдаа хууль бусаар тогтоосон төлбөр төлсөн иргэд төлбөрөө эргүүлэн авах боломж нээгдэж байна. Баримтаа хадгалсан иргэд эргэлзээгүйгээр мөнгөө авна. Хохирсон иргэдийг төлбөрийг 100 хувь эргүүлж төлүүлэхийн төлөө явна, үнэхээр боломжгүй болвол дээрх мөнгийг нийгэмд тустай зүйлд зарцуулах ёстой” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Энэ ч зөв. Тэгэхээр автомашинаа ачуулж байсан иргэд эрх зүйн хувьд төлбөрөө эргүүлэн авах боломж нээгдэж байна. Гэхдээ хэзээ хэрхэн авч эхлэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй. Ямартай ч Т.Аюурсайхан заргаа авч, иргэдийн автомашиныг хууль бусаар ачиж, журамлаж, улмаар төлбөр авдаг байсныг тогтоолоо. Мөн 647 сая төгрөгөөр иргэдийг хохироосон мөнгөөр зогсоол барихад хүрэлцэхүйц мөнгө юмсан.

Дашрамд дуулгахад 2-3 жилийн өмнөх банк дамжуулан торгуулиа тушааж байсан иргэдийн хувьд баримтаа шүүлгэн авах боломжтой юм байна. Хаан банкнаас тодруулахад торгуулийн төлсөн баримт авах хүсэлтэй өргөдөл бичин 10,000 төг хураамж төлж шүүлгэн аваад тэрхүү баримтыг өгч мөнгөө буцаан авах боломж үүсч байгаа юм. Мөнгөө аваарай хүмүүсээ.

М.Буянжаргал