Одоо энэ хоёр салах болов уу
2016/08/08
Хуучин нөхөр надад хайртай бас халамжтай болохоор нь л амьдардаг байсан ч сүүлдээ тэгж хэн хэнийгээ хуурч байхаар зам замаа хөөсөн нь дээр гэж боддог байсан ч охиноо бодоод салдаггүй байсан юм. Гэхдээ хардалт сэрдэлт нь ядрааж, архи уух нь ихэсээд ирэхээр угаас хайргүй болохоор улам л хөндий болсон байсан дээр нь олон хоног архи уусных нь төлөө уурлаад алгадуулсан. Ингээд л бид 2 салсан.
Харин одоо би өөрөө гэрлэх хүсэлтэй байв ч надтай гэрлэхгүй яваад байдаг хүнтэй учирчихлаа. Уулзаад удаагүй бараг л сар л болсон байхдаа, тэр хэзээ 2улаа хамгаалалт хэрэглэхээ болих юм бэ гээд нэг ойртсон ч би уг нь маргааш нь 72 цагийн эм уусан. Тэрнээс хойш уг нь байнга хамгаалалт хэрэглэж байсан ч би сарын дараа жирэмсэн гэдгээ мэдсэн. Аргагүйн эрхэнд аборт хийлгэхээс өөр аргагүй болчихсондоо харамсаад өөрийн эрхгүй уйлсан, тэгтэл манай хүн энэ хүүхэд бол жинхэнэ хайраас төрж байгаа хүүхэд шүү дээ би чамдаа маш их хайртай би урд нь хэзээ ч чамайг хайрлаж байгаа шиг хүн хайрлаж үзээгүй би чамайгаа бүх насаараа хүлээсэн гээд бид хоёр хүүхдээ гаргахаар шийдсэн. Ингээд гэрлэлтийн талаар яригдаж эхэлсэн чинь харин эхнэртэйгээ салаад 3 жил болсон ч баталгаагаа салгуулаагүй гэдэг нь мэдэгдлээ. Би нээх яаруулаагүй болохоор охиноо төрөхөөс өмнө батлуулъя гэж ярилцсан юм. Гэтэл манай хүүхэд төрөөд 4 сар хүрчихсэн хойно гэрчилгээ, өөрийнхөө үнэмлэхний хуулбар, охиныхоо гэрчилгээний хуулбарыг өгсөн. Тэгсэн одоо манай хүн тэр материалыг аваад шүүгээндээ хийчихээд дахиж энэ талаар ярихаа ч байсан. Би ямар өөрөө хүүе хаая гээд байлтай биш гээд чимээгүй байсан ч дотроос л нэг ийм асуулт гарч ирээд тэсэхгүй хэлчихсэн. Одоо энэ хоёр салах болов уу хэцүү юм аа ингээд салсан ч биш салаагүй ч биш амьдралтай хүнтэй зууралдчихлаа.
Urnaa · 2016/08/08
Huuchin ehner ni salj uguhgui bgaam bishuu.iim yum bolno gej ta urdaas yqj bodoh ve dee.uur huntei suuj baij l batalgaagaa salgah bhaa daa.uur hun oldohgui bol tegeed batalgaatai huntei l bsaar bh boloh ni dee.yostoi hetsuu yum boloh ni dee.chaavaas gej.nuhur chini l goomoi yum hiilgej dee.
Зочин · 2016/08/08
okay
Зочин · 2016/08/08
миний бодлоор та нөхөртэйгөө дахиж ярилцаж, яагаад салгуулахгүй байгаа шалтгааныг нь олж мэдэх хэрэгтэй. Тэрний дараа яахаа шийдсэн нь дээр
Оргилмаа · 2016/08/08
үнэн сэтгэлээсээ зөвлөгөө өгөх хүн байна уу
Зочин · 2016/08/08
ийм сэдвээр нэвтрүүлэг хийдэг бол оролцмоор л байх юм сэтгэлээ нээтэл ярилцах юмсаан миний нөхөр гэрлэлтийн баталгаагаа ч салгахгүй шоронд 12 жил суугаад гарч ирээд миний найз хүүхэнтэй гэр бүл зохиогоод яваад өгвөл яах уу
зочин · 2016/08/08
Ийм амьдрал удах тусмаа улам адармаатай болно. Эртхэн шийдвэл дээр.
Зочин · 2016/08/08
иймэрхүү амьдрал хаа сайгүй л байдаг болжээ