“Рио-2016” олимпод оролцож буй манай улсын жүдо бөхийн тамирчдаас гурав дахь өдрийн барилдаанд финалдсан Гавъяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ.

Энэ медаль бол “Рио-2016” олимпоос хүртэж буй манай улсын анхны медаль юм. Тэрбээр нутгийн бөх Д.Сильвад вазари үнэлгээгээр ялагдан, мөнгөн медаль зүүсэн нь энэ юм.