“Мэргэжлийн” засгийн газрын эхний СОРИЛТ
2016/08/09
УИХ ээлжит бусаар хуралдаж 1.2 их наядаар тасраад буй энэ оны улсын төсвийн төслийг өөрчлөн батлах гэж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч Сангийн сайд тэргүүтэй Ажлын хэсгийнхэнд 14 хоногийн дотор төсвийн тодотголоо танилцуулахыг даалгасан.
Төсөв энэ оны эхний хагаст дээрх хэмжээнд хүрч цоорсон нь жилийн эцэст хүлээхээр тооцсон алдагдлаас хэдийнэ 300 тэрбумаар давсан дүн. Энэ оны төсвийн тэнцэл 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.4 хувьтай дүйцэхүйц байхаар өмнөх УИХ, өнгөрсөн онд баталж байв. Гэвч байдал өөрөөр эргэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 589 тэрбум төгрөгөөр өссөн алдагдал бөгөөд төсвийн орлого 3.7 хувиар буурч, эсрэгээрээ зарлага 15.4 хувиар тэлсэн нь ийм байдалд хүргэжээ.
Улмаар зардлыг танах эсвэл төсвийн алдагдлыг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр хайх шаардлага Ч.Сайханбилэгийн Засгийн газарт тулгараад байв. Одоо энэ асуудал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нуруун дээр ирээд байна. Гэхдээ өр тавих бус орлогоо зөв тодорхойлж, зардлаа танах замаар төсвийн хүндрэлийг давна гэж олон нийт найдаж буй. Энэ оны төсөв орлогын хувьд хийсвэр гэдгийг шинжээчид анхнаасаа таамаглаж байсан. Эдийн засгийн хүндрэлийн үед, тэр тусмаа өсөлт ажиглагдахгүй байгаа үед татварын орлого буурах нь дамжиггүй. Энэ таамаг ч биеллээ олж, татварын орлого буурсан. Үүнд, татварын төлбөр хураамжийн орлого 125.4 тэрбум төгрөг буюу 36.5 хувь, НӨАТ 31.5 тэрбум төгрөг буюу 6.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Мөн энэ оны эхний хагас жилд бизнесийн регистрийн санд бүртгэлтэй компаниудын хоёр мянга нь үүдээ барьсан. Монгол Улсад татвар төлөгч хоёр мянгаар буурсан гэсэн үг. Нөгөө талаар төсвийн сахилга бат алдагдсан болохыг зарлага 15.4 хувиар өссөн нь илттзж байна. Тооцоолсноосоо ихийг тж. эсвэл хэрэгцээнээсээ багыг төсөвлөсөнтэй холбоотой. Тиймээс төсөв батлахдаа тооцоо судалгаатай, мэргэжлийн хандахыг эдийн засагчид зөвлөж ирсэн.
Гэвч 2013, 2014 онуудад тус тус нэг удаа, өнгөрсөн жил хоёр удаа улсын төсөвт тодотгол хийсэн нь эдийн засгийн төлөв байдлыг хэт өөдрөгөөр төсөөлснийх, мөн өөрчлөлтийг урьтаж харах судалгаа уялдаа дутмаг байгааг илтгэдэг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд батлагдсан төсвийн орлогын төлөвлөгөөнөөс дутаж ирснээс үүнийг харж болно. 2013, 2014, 2015 онуудын төсвийн орлогын гүйцэтгэл анх батлагдсан төсвийн орлогын төлөвлөгөөнөөс тус бүр 17, 9, 8 хувиар бага гарсан түүх энэ жилийн зхний хагаст илүү муугаар давтагдлаа. Өнгөрсөн онд энэ байдал бүр дордсон. Монгол Улс анх удаа нэг жилийн төсвөө гурван удаа баталсан. Тухайлбал, эхний тодотголоор зардлын өсөлтийг хязгаарлах, үр ашгийг сайжруулах чиглэл баримталж урсгал зардлын хэмжээг анх батлагдсан төвшнээс 518.1 тэрбум төгрөгөөр бууруулсан. Улмаар төсвийн жил дуусахаас 45 хоногийн өмнө хийсэн хоёр дахь тодотголоор алдагдлыг ДНБ-ий таван хувь буюу 1.2 орчим их наяд төгрөг байхаар тооцсон байдаг. Харамсалтай нь, оны эцэст 45 хоногийн өмнө тооцоолсноосоо давсан алдагдал хүлээсэн юм. Энд өнгөрсөн оны анхны төсвийн төсөлд алдагдлыг 78.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх алдагдал хүлээхээр тооцсоныг дурдах нь зөв байх. Ийнхүү өмнөх Засгийн газрууд хийсвэр төсөв баталж ирсний гор өнөөдөр хүүхдийн мөнгөө ч өгөх чадваргүй болтол улсыг сульдууллаа. Энэ оны төсөвт хүүхдийн мөнгөнд 140 гаруй тэрбум төгрөг суулгасан. Гэвч эхний зургаан сард тараагаад дууссан болохыг Ерөнхий сайд дуулгаж, эхчүүдийг гонсойлгов. Өнөөдөр хүүхдэд өгөх тэтгэмжгүй. Маргааш цалин тавьж чадахгүй гэвэл төсвийн алдахдал ямар хэмжээнд хүрснийг иргэд жинхэнэ утгаар нь ойлгож эхэлнэ. Эхчүүд эхнээсээ мэдрэв. Харин цалин цагтаа буухаа байсныг аль ч албан газрынхан хэлэх болсон. Энэхүү сорилтыг давахад “Мэргэжлийн” тодотголтой кабинетийн УИХ-д оруулах анхны төсвийн тодотгол голлох үүрэг гүйцэтгэнэ.
ТАНАХ ЗАРДАЛ
Одоо тодотгох төсөв баталсан цагаасаа л түүхэн алдагдал хүлээсэн. Анх батлах үед л сонгуулийн жилийн хөөсөрсөн төсөв гэж шүүмжлүүлсэн нь өнөөдөр
"боломжит зардлаа хасах нь хүндхэн шийдвэр ч урт хугацаандаа эерэг ур дун авчрах юм. Одоо толгой дараалан томилогдох шинэ дарга нарын шинэхэн автомашин танах жагсаалтын тэргүүнд бичигдэнэ гэж найдъя."
илэрч байна. Уг нь Шийдлийн Засгийн газар энэ оны төсвийг урьд хожид байгаагүй хөрсөн дээр буусан гэж удаа дараа тодорхойлж байлаа. Ингэхдээ алдагдлыг нь 901 тэрбум төгрөг байхаар УИХ-д оруулсан байдаг. Улмаар “Төсвийн алдагдлыг ирэх жил 3.3, дараа жил нь тэглэнэ” гэдгийг өмнөх Сангийн сайд Б.Болор хэлж байв. Эцэст нь төсвийн бодлого УИХ дээр бодит шинэчлэл бололгүй өнгөрсөн. УИХ-ын гишүүд зайлшгүй гарах зардал хэмээн өнөөгийн төсвийг баталсан юм. Харин хөндлөнгийн суцлаачид үүнийг “ойлгомжгүй байдал” хэмээсэн. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад соёлын төвийн 28 барилгад 21.1 тэрбум, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын багцад Батсүмбэрийн ахмадын амралтад нэг зориулалтын хоёр барилгыг санхүүжүүлэхээр 2.4 тэрбум, Өмнөговийн ахмадын ордны барилгад 700 сая төгрөг тус тус төсөвлөжээ. Энэ мэт тэвчиж болох бүтээн байгуулалт, төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад шаардлагагүй Спорт цогцолбор, давхардсан зарлага хэдэн арваараа бий. Уг нь төсөв бяр суусан цагт Соёлын төв, Спортын ордныг хэдэн зуугаар нь барьж болох. Одоохондоо иргэдэд соёлын төв, спорт заал бус сарын цалин чухал байгааг эрх баригчид сонгуулийн үеэр хамгийн их ярьсан бус уу. Мөн томилолт, шатахуун, утасны гэх мэт жижиг зардалд олон тэрбумыг төсөвлөсөн байдаг. Тиймээс эхний хагасын гүйцэтгэлд бүх зардал хэтрэлттэй гарсан байна. Энэ оны эхний зургаан сард 3.6 их наядын зарлага гаргасан бол өнгөрсөн жил 3.1 их наядыг гаргаж байжээ. Даруй хагас тэрбумаар өссөн болохыг статистикчид гаргасан байна. Тиймээс Шаардлагагүй хөрөнгө оруулалт, худалдан авалтыг зоригтой зогсоож байж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнөх хэдээсээ ялгарна. Тэр дундаа УИХ-д үнэмлэхүй олонхын дэмжлэгтэй “Мэргэжлийн” тодотголтой Засгийн газрын давуу тал байж мэдэх юм.
ХАСАХ ОРЛОГО
Энэ оны төсвийн орлогод анхнаасаа эргэлзэх зүйл олон байсан. Тухайлбал, алтны хэмжээ. “Оюутолгой” ХХК-ийн олборлох зэсийн баяжмалд агуулагдах 10.1 тонн алтыг экспортлохоор, “Алт хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк болон арилжааны банкинд 13.5 тонныг тушаахаар, нийтдээ 23.6 тонн алт экспортлох, мөн нүүрсний экспортыг 19.5 сая тонноор тооцсон байдаг. Үндсэндээ нүүрсний экспортын төсөөлөл энэ оноос 44 хувиар өсөхөөр мөрөөдсөн зэрэг хийсвэр тоо ихтэй. Тиймээс уул уурхайгаас хамааралтай Монгол Улсын төсөвт энэ салбарын эрсдэлийг хамгийн бодитоор тооцох нь чухал. Өмнөх эрх баригчдын хамгийн том алдаа нь хэлбэлзэл өндөртэй энэ салбарыг хэт өөдрөгөөр хардаг байсан нь судлаачдын шүүмжлэлийг дагуулж ирсэн. Монгол Улсын төсвийн орлогын таван төгрөг тутмын нэг нь импортын татвараас хамааралтай гэдэг. Харин манай импортын гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэс, алт тэргүүтэн. Иймд уул уурхайгаас орж ирж байгаа татварын орлогоос ихэнх хэсгээ бүрдүүлдэг төсөвтэй гэж болно. Уул уурхайн татварын орлогоо 20 орчим хувь гэж ярьдаг ч импортын татвар, ААН-ийн орлогын татвар, иргэдийн орлогын татвар гээд олон сувгаар төсөвт төвлөрдөг. Ийм загварыг олон жил авч явж чадахгүй гэж эдийн засагчид хэлж байна. Тиймээс бусад салбараа дэмжсэн бодлогыг тууштай хэрэгжүүлэх хэрэггэй гэж үзэж байгаа юм. 2011, 12 онуудад манай экспортын голлох түүхий эд болох нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 110 ам.доллартай тэнцэж байсан бол өнгөрсөн оны сүүл гэхэд 36 орчим доллар болж 70 хувиар буурсан. Ер нь түүхий эдийн үнийн өсөлт бууралт 4-5 жилдээ хэлбэлзэж байдаг. Гэхдээ энэ өсөлт бууралтыг дагаж хэлбэлздэг биш тогтвортой эдийн засгийг “Мэргэжлийн” Засгийн газар л байгуулж чадна. Мэдээж ийм эдийн засагтай болоход төсвийн орлогын бүтцээ өөрчилж, улс хөрөнгө оруулалтын чадавхтай болох шаарддагатай.
ӨР ДАРАМТ БОЛЖ ИРДЭГ
Эдийн засгийн хямралтай үед төсвийн алдагдлыг тодотголоор хумиж болбол алдагдалгүй батлах нь дархлаа тогтох үндэс. Төсөвт алдагдал байна гэдэг дараа жилийн төсөлд өр болон үлдэж байгаа хэрэг. Зардлаа танаж чадахгүй байгаа учир төсвийн алдагдал үүснэ гэдэг хэнд ч тодорхой. Эдийн засгийн хямралтай үед урсгал зардлынхаа дутууг нөхөх зорилгоор өр тавьж, алдагдал бий болгосоор удлаа. Сүүлийн таван жилд төсвийн хуримтлагдсан алдагдал 4.2 их наяд төгрөгт хүрч төсвийн алдагдлыг цаашид санхүүжүүлэхэд төвөгтэй, эх үүсвэр илүү өндөр зардалтай болохоор байна. Үүн дээр одоогийн 1.2 их наядыг нэмэхээр “Чингис”, “Самурай” бондоос их болж байгаа юм. Дээр нь Засгийн газрын бондын төлбөр бий. Эхний хагас жилийн байдлаар урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 672.4 тэрбум, богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 259.8 тэрбум төгрөгийг тус тус төлжээ. Бас 593 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод, нэг их наяд төгрөгийн урт хугацаат гадаад 417.6 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод бондыг тус тус арилжаалсан гүйцэтгэлтэй байна. Үүнийг эргүүлж төлнө. Сангийн яамныхан ирэх оноос төлж эхлэх өрийн хугацааг өөр эх үүсвэрийн зээлээр сэлгэн 2022, түүнээс цааш онуудад шилжүүлэх гарцыг эрэлхийлж байгаа. Энэ тохиолдолд бидэнд олдох зээлийн хүүгийн хэмжээ хоёр дахин өсч, өндөр зардалтай болох аж. Тиймээс төсвийн алдагдлыг багасгах, эдийн засагт ирэх дарамтыг бууруулах нь чухал байгаа юм.
Төвбанкнаас УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан энэ онд баримтлах мөнгөний бодлогын баримт бичигт ч энэ эрсдэлийг тов тодорхой сануулсан байгаа. Хэрэв төсвийг алдагдалгүй баталбал бодлогын хүүг бууруулах боломж бүрдэх юм. Энэ тохиолдолд зах зээлийн зарчмаар эдийн засагт мөнгө нийлүүлнэ. Харин урьдын адил хойд хормойгоороо урдхаа нөхөх нь төсвийн эмгэгийг эмчлэхгүй. Боломжит зардлаа хасах нь хүндхэн шийдвэр ч урт хугацаандаа эерэг үр дүн авчрах юм. Одоо толгой дараалан томилогдох шинэ дарга нарьш шинэхэн автомашин танах жагсаалтын тэргүүнд бичигдэнэ гэж найдья.
Д.МЯГМАРДОРЖ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
зочин · 2016/08/09
төрийн албан хаагч нэртэй олон хүмүүсээ цомхотгооч. НД, татварын албаны баахан хүмүүс өглөө ажилдаа ирэхгүй ирсэн нэг нь нүүр амаа будаад цай уугаад сууж байна. Энэ сул хүмүүсийг яах гэж тэжээгээд байгаа юм бэ.
Зочин · 2016/08/09
okay
zochin · 2016/08/09
Засгийн газар хуралдаад л ажлаа хийгээд байж байхад Батсуурь сайд энд байгаа ажлаа хийхгүй юун олимпсог юм бэ дээ? Ямар дасгалжуулсан тамирчин нь байгаа биш. Сумьяад медаль аваад гараад ирэхээр нь юу өгөөд байгаа юм бэ? Инээд хүрмээр гэж............................Нэг дугтуйтай юм л өгнө лээ.Хувиасаа юу,Хувьсгалаас уу ? гэж.