Усанд осолдсон гурван хүний цогцсыг гаргажээ
2016/08/09
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн Шар хад гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол жуонли” жоншны уурхайн тогтоол усанд хоёр хүүхэд осолдсон дуудлага энэ сарын 08-ны 00:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Уг дуудлагын дагуу 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллагааг эхлүүлж 16 настай, эрэгтэй Г, 15 настай, эрэгтэй А нарын цогцсыг гаргасан байна.
Мөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн Хүүшийн булан гэдэг газар Дэлгэр мөрөн голын усанд нэр, хаяг, нас, хүйс нь тодорхой бус хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 14:20 цагт ирсэн аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Дэлгэрмөрөн голын уснаас цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Зочин · 2016/08/09
okay