Орчин цагт ухаалаг гар утас хэрэглээ ихээр нэмэгдэж, хүмүүс хоол ундаа идэх зуураа ч ухаалаг утсаа гол хэрэглээ болгох болжээ.

Жишээ нь та хамгийн амттай, сэтгэлд хоногшсон хоол зэргийн бушуухан л баримтжуулахын тулд утсаараа зургийг нь авч, олон нийтийн сүлжээнд үүнийг нийтэлдэг.

Энэ бүхнийг хялбарчилсан нэгэн шинэ загварын аягыг япон залуу бүтээжээ. “Ганцаардлын эсрэг рамены аяга” нэртэй энэ аяга нь та хоолоо ая тухтай идэхийн зэрэгцээ хэрэгцээт мэдээллээ утсаараа авах аж.

Рамены аяга нь утас байрлуулах тусгай хэсэгтэй бөгөөд хоол идэхэд яг таны өөдөөс харсан байрлалтай юм. Түүнчлэн хоол руу утас нь унахаас айх хэрэггүй бөгөөд доошоо гүн орсон хоногтой ч утасны дэлгэц бүрэн харагдах боломжтой.

С.Отгон