Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадмын эрэгтэйчүүдийн боксын 60 кг жинд ОУХМ Д.Отгондалай Нидерландын тамирчин Ласруз Энрикотой тулалдаж эхний ялалтаа авлаа. Ингээд наймдугаар сарын 13-нд манай тамирчин Алжирийн боксчин Бенбабизтай хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.