АН-ын бүлэг, фракцууд намын даргын төлөө дотооддоо ширүүн тэмцэл хийж байна. Учир нь тэрийг, энийг дэвшүүллээ гэсэн мэдээлэл тасрахгүй байгаа. Нөгөөтэйгүүр, хувилбарууд байнга өөрчлөгдөж байгаа юм.

 

2016 оны УИХ-ын сонгуулиас хойш З.Энхболдын орхисон албыг “шаварт унасан шарын эзэн” гэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат үргэлжлүүлж буй.

 

Тэгвэл энэ сарын сүүлчээр болох ҮЗХ-ны хурлаас намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно. Д.Эрдэнэбатаас гадна Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Э.Бат-Үүл, Лу.Болд, Я.Санжмятав нарын нэр дуулдсан. Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг нар яригдаж байгаа гэсэн мэдээлэл ч бий.

 

Улс төрийн хүрээнд дуулдсанаар бол бусад хүмүүсийн хувьд олны хэл аманд “хаясан” өгөөш, өрсөлдөөн Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр нарын дунд өрнөнө гэсэн таамаг байна.

 

Ч.ЗОТОЛ