Туул голын бохирдол хэрээс хэтэрчээ. Энэ тухай олон жил ярьж буй ч доривтой өөрчлөлт хийгдсэнгүй. Саяхан Боловсрол, соёл шинжлэх  ухааны дэд сайдаар ажиллаж байсан Т.Куланда өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Дэлхийн хамгийн их борихдсон долоон голын  тавд нь Туул гол албан ёсоор бичигдлээ” гэсэн байна.

Энэ бол  сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл. Хотынхоо хүн амыг эрүүл аюулгүй амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд цэвэрлэх байгууламж маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Үүнд санаа сэтгэл оюун бодлоо зориулж яваа Монгол улсын зөвлөх инженер, Техникийн ухааны магистр З.Занданпүрэв миний бие сэтгүүлчдийн хамт баримтжууллаа.

 Шар хадны эмнэлэгийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, тэндэхийн бохир ус Туул гол руу хэрхэн урсан орж  буйг урсацын  голдирлоор нь нэг бүрчлэн явж гэрэл зураг авсан юм. Ингээд тус цэвэрлэх байгууламжаас гарсан бохирын мөрөөр уншигч таныг дагуулан “аялах”-ыг  хүсч байна. Доорх зурагуудаас та цэвэрлэх байгууламжийн бохир ус өвлийн цагт ч харз, булаг шандын ус шиг урссаар Туул голд нийлж байгааг харж болно.   Нийслэлийнхэн маань эдгээр зурагийг хараад бохир ус яг хаагуур нь урсаж буйг тайлбаргүйгээр ойлгох биз.

2

Шар хадны эмнэлгийн цэвэрлэх байгууламж нь хоногт ойролцоогоор 150 тн бохир ус гаргаж байна. Гэтэл одоогийн хүчин чадал нь хоногт 50 тн-ыг ч гаргаж дийлдэггүй.

3-

Энэ бол цэвэрлэх байгууламжийн ил харагдах хэсэг.

 4.5

Бохирын шугам. Энэ нь бохироо цэвэрлэхгүйгээр шууд бохир чигээр нь ил задгай хаяж байна.

4-

Ийнхүү урсаж байгаа усыг Баянзүрх дүүргийн зарим иргэд цэвэрлэх байгууламжийн бохир ус гэдгийг төдийлэн мэддэггүй нь аймаар юм. Зуны цагт хүүхэд залуучууд УС-15-ын араар, хажуугаар болон Ботаникийн цэцэрлэг дундуур урсах энэ уснаас ууж, зарим нь нүүр гараа угаах нь цөөнгүй.   Үнэндээ тэд мэдэхгүйгээсээ болоод хүний ялгадасыг шууд хэрэглэж байгаа хэрэг шүү дээ. Үүүнийг Эрүүл мэндийн яам, холбогдох бусад байгууллагууд анхаарч иргэдийн эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай байна.

                                                                                                                                                                                      З.Занданпүрэв

                                                                                                                                                                                      Б. Отгонбаяр

5

6

8

9

10

11

Айлуудын дундуур урсаж буй энэ бохир уснаас хүүхдүүд уух нь энүүхэнд.

12

13

15

16

17

18

19

22

18

25

10

27

28

29

Өвөлдөө Амгалангийн хорих ангийн хойд хэсэгт нэлдээ бохирын мөсөн бүрхүүл тогтоно.

30

31

32

33

34

36

37

38

39

Амгалангийн автобусны буудлын ойролцоох замын хонгилоор Шар хадны эмнэлгийн бохир урсан өнгөрч байна.

40

42

43

32

44

45

46

47

48

50

51.5

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд бохирын ус ийнхүү урсан орно.

52

53

55

58

59

60.5

60

Бохир усны урсгал газрын хэвгий, урсацын голдирлыг дагаад төмөр замын үерийн даланг нэвтлэн гарч байна.

61

62

63

64

Нийслэлчүүдийн ундны усны дамжуулах насос бүхий байгууламжуудын дундуур бохирын ус Туул голыг чиглэн урсаж байна.

65