Дуучин Б.Маралжингоо "Жий бид хоёр жаахан байсан"
2016/08/12
Маралжингоог монголчууд даруухан хэрнээ даацтай дуулчихдаг шинэ үеийн чадварлаг уран бүтээлч гэдгээр нь мэддэг. Тэрбээр багаасаа хөгжим сонсоод хэмжээг нь алдахгүй аялдаг хүүхэд байсан гэдэг. Сонгодог хөгжим түүний амьдралд нөлөөлсөн учраас дуучин болоход нь түлхэц болсон биз ээ. Сүүлийн үед түүнийг Реппер Жийг хуримаа хийсэнд сэтгэл гонсгор байна хэмээн шар хэвлэлээр гарах болсон.
Тэгвэл энэ тухай дууч бүсгүй маань "Энэ бүр үнэхээр тэнэг асуудал. Бодоод үз дээ. Хүн 15 настай үеийнхээ бүх дурсамжийг санадаг бил үү. Сэтгэлд нэг тийм тод юм байдаггүй шүү дээ. Жий бид хоёр жаахан байсан. Гэдгэнэсэн хоёр хүүхэд найзалж байгаад л хоёр тийшээ болсон.
Хоёр тийшээ болох ч гэж дээ. Хүүхдийн хөөрхөн юм байдаг даа. Нэг тийм маркийн юм үлдсэн байхгүй юү. Түүнээс биш учиргүй үерхэж нөхөрлөөд салсан юм байхгүй. Энэ талаар ярихаар миний инээд хүрээд байдаг юм. Хэрэв надад муухай байсан бол би одоо энэ тухай ярихдаа инээх биш эмзэглэх байсан байх" гэлээ.
Зочин · 2016/08/13
Хөөрхөн , чадалтай бүсгүй шүү. Монгол хувцасаа өмсвөл их гое зохих юм .
Зочин · 2016/08/12
cool
Зочин · 2016/08/12
hoorhon l bnashte az mine
tsarai muut · 2016/08/12
tsarai muutiin tuil