Хямралыг давахад, Монголтой хамт байна гэв
2016/08/13
Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн хүндрэлийг бид нэлээд эртнээс мэдэж байсан. Тийм учраас 2016 оны улсын төсийн алдагдлыг бууруулахад дэмжлэг үзүүлж хамтын ажиллагаа эхлүүлсэн ч, хөтөлбөрөө бүрэн дуусгаж чадаагүй.
Гэхдээ өнөөгийн төсөв, санхүүгийн хямралаа давахад бид Монгол Улстай хамт байх болно гэдгээ Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид Ерөнхий сайдтай уулзах үедээ хэлжээ. Тус банкны зүгээс Монгол Улсыг эдийн засгийн хямралаа давахад зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх, бодит байдалд дүн шинжилгээ өгөх ажлын хэсэг ирүүлэх, зөвлөх баг ажиллуулах боломжтой гэдгээ Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч мөн хэлсэн байна. Тэрбээр Азийн хөгжлийн банк болон бусад улсуудын хөрөнгө оруулагчидтай хамтарч хэрэгжүүлэхээр болсон ч, эцэслэн шийдэгдээгүй, эхлүүлээгүй төслүүдэд хөдөлгөх нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж олоход эерэг дохио болно гэдгийг онцолжээ. Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хооронд хамтын ажиллагаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Иймд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын нийгмийн шилжилтийн дараахь хүнд жилүүдэд Монгол Улсад тусалж дэмжиж ирсэн талархлаа илэрхийлсэн байна.