РИО 2016: Монголын тамирчдын ирэх өдрүүдэд өрсөлдөх тэмцээний хуваарь
2016/08/14
Бразилийн Рио-де-Жанейрод 9 дэх өдрөө үргэлжилж байгаа Зуны 31 дүгээр олимпийн наамдын өнөөдрийн тэмцээнүүдэд Монголын тамирчид эмэгтэйчүүдийн марафон гүйлт болон боксын төрлүүдээр өрсөлдөнө.
Тодруулбал, өнөө шөнө Монголын цагаар 21:30 цагт эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд Б. Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар уралдана. Мөн наймдугаар сарын 15-ны шөнө 00:00 цагт боксын 56 кг жинд Э. Цэндбаатар Беларусын боксчин Дмитрий Асанаутай тулалдана. Харин наймдугаар сарын 15-ны шөнө 00:45 цагт боксын 64 кг жинд Б.Чинзориг ОХУ-ын боксчин Виталий Дунайцевтэй хүч үзнэ.
Мөн маргааш үүрээр 06.30 цагт боксын 60 кг жинд Д. Отгондалай хагас шигшээгийн тулаанаа Францын боксчин Софиане Оумихатай хийнэ.
Та бүхэнд ирэх өдрүүдэд Монголын тамирчдын өрсөлдөх тэмцээнүүдийн цагийн хуваарийг хүргэж байна.
www.mnb.mn
зочин 833 · 2016/08/15
Болж өгвөл бүгдээрэнг нь алтан медаль авахуулмаар байна,Монголын хөх тэнгэр ивээг УРАГШАА Залуусаа 3 сая иргэн ширтэж дээлийн чинь захыг мушгиж байгаа шүү ХИЧЭЭГЭЭРЭЙ
Ц. Мийгаа · 2016/08/14
Үлдээд байгаа тамирчиддаа өндөр амжилт хүсье. Хичээгээрэй залуус минь. Ард түмэн чинь жаахан медалаар дутаад байна шүү.
MJ · 2016/08/14
BOX-iin OTGONDALAY ALTAN MEDALI CHULEET BUKHIIN BATSETSEG MANDANARAN NAR ALTAN MEDALI AVNA SHUU!!!