Монголын хошин урлагийн шилдэг хамтлагийн нэг “Шинэ үе” продакшнд харьяалагдаж явсан жүжигчин Ц.Алдармаа дуулиант хэргээсээ болоод чөлөөт уран бүтээлч болсон. "Бүдэрсэн хүнийг бүү түлх" гэж үг бий. Түүнийг унаж явахад нь гэр бүлийнхэн нь түшсэн. Харин уран бүтээл дээр бол Найруулагч Ц.Хүсэлбаатар "Ядуугийн зовлон 2" кино оруулсан гэхэд болно. Тэрбээр өдгөө ээлжит дүрээ бүтээжээ.

 

Мааз хамтлагийн “Би дуралмаар байна” анхны дэлгэцийн уран бүтээлд тогложээ. Тус киноны нээлт өнгөрөгч долоо хоногт болсон ч жүжигчин бүсгүй ирээгүй юм.