E-mart нэг л биш ээ
2016/08/16
Солонгосын сүлжээ бүхий дэлгүүр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо нээгдээд хагас сар болох гэж байна. Монголчуудын сониуч, бие биеэсээ дутахгүй гэдэг этгээд араншин Emart руу хөтөлсөөр.
Нээлтээ хийсэн эхний өдрүүдэд өдөрт 348 мянган ам.доллар Солонгос руу урссан гэх мэдээлэл бий. Өнөөдөр ч ялгаагүй солонгос эзний данс руу 300 мянга биш юм аа гэхэд 50-60 мянган ам. доллар шилжиж л байгаа. Эдийн засгийн хямрал хэмээн цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй баларч суугаа ийм цаг үед мөнгөний урсгал гадагшаа чиглэнэ гэдэг сайны ёр яавч биш. Тэр их мөнгө дотоодын зах зээлд эргэлдэн, үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн тийм хэмжээнд борлогдож байдаг бол мөн ч сайхан аа. Бид тэгж чадахгүй, иргэдийн санаа сэтгэл, худалдан авах чадварыг солонгос эр шиг татаж чадахгүй юм хойно халаасаа шавхаад л Emart руу харайлгаад байхаас яах вэ.
Гэхдээ бид нэгэнт шавхаж байгаа хэдэн төгрөгөө сайхан орчинд тархиа амраангаа сэтгэлдээ нийцсэн, чанартай бараа бүтээгдэхүүнд өгмөөр байна шүү дээ. Өдөрт дунджаар 1500 орчим хүн Emart –аар үйлчлүүлж байгаа ч тэдний ихэнх нь 30 гаруй минут болоод л гарахын, агаар амьсгалахын түүс болох нь бий. Агааржуулалт дутмагийн гай ийн хамгийн түрүүнд мэдрэгдэнэ.
Тэнд бага насны хүүхдээ тэврээд, хөтлөөд явж байгаа гэр бүлийнхэнд зориулан хүүхдээ суулгаад гар амар, сэтгэл тайван үйлчлүүлэх нөхцөл ч алга байна лээ. Тоолоод үзвэл арваас илүү гарахгүй хүүхдэд зориулсан түрдэг тэргийг эцэг эхчүүд булаалдан, ухаан суусан гурван настнууд тэрхүү ногоон өнгийн машин бүхий тэргэн дээр суух гэж орилолдон уйлалдах нь эмгэнэлтэй бас өрөвдмөөр. Үүнээс гадна үйлчлүүлэгчид уг нь солонгос бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэж Emart-ыг зорьж очдог байлтай.
Гэтэл солонгос шошго бүхий цөөн хэд нь улсынхаа зах зээлээс хэдийнэ шахагдсан, хугацаа нь дуусах шахсан, хийц загвар нь хоцрогдсон бараа бүтээгдэхүүн байх жишээтэй. Бас болоогүй түүнийгээ өндрөөр үнэлсэн байх юм. Үнэндээ тэндэхийн лангуунуудын ихэнхийг Монголын наймаачдын оруулж ирдэг импортын бараа бүтээгдэхүүн эзэлсэн харагдсан. Ийн супермаркетаас ялгагдах зүйлгүй шахам Солонгосын сүлжээ бүхий Emart дэлгүүр нээлтийн арга хэмжээний дараах долоо хоногоос тараа таниулж эхлэв бололтой. Emart бол дундаж амьдралтай солонгосчуудын дэлгүүр гэгддэг.
Тэндээ дээр хэлсэнчлэн томоохон үйлдвэрлэгч компаниудынх нь зах зээлээс эргүүлэн татсан эсвэл илүүдэл болж үнээ бууруулсан агуулах чөлөөлөх бөөний худалдааны газар ч гэж ойлгож болно. Үүнийг нь Сөүлийн гудамжнаа ширхэг нь 1000 воноор зарагддаг хайруулын таваг, гар нүүрний алчуур, хамгийн хямдхан шампунь, биеийн шингэн саван, угаалгын нунтаг гэрчилнэ. Монголчууд ч монголчууд. Зах зээлийн үнээс 20 нугалсан үнээр зарагдаж буй барааг нь солонгос бараа чанартай, үнэ нь боломжийн хэмээн авах гэж хөлсөө урсган дугаарлаж зогсоцгоохыг нь яана.
Өрөвдмөөр ч юм шиг. Монголчууд минь бид чинь ардчиллынхаа буянаар улаан паспортоо өвөртлөөд хаа сайгүй мордоцгоож, тэр хэрээрээ юм үзэж, нүд тайлцгаасан бус уу. Тиймээс жинхэнэ Emart-ын бараа бүтээгдэхүүн орж ирж худалдаалагдах хүртэл худалдан авалтаа зогсоовол яасан юм бэ.
Эх сурвалж: Mminfo.mn
Зочин · 2016/08/17
Mongolchuud eh oronch bgaarai !!!
Зочин · 2016/08/17
У мартыг муулах уралдаан зарласан юмуу. Номин, миний дэлгүүрүүдийн орлого тасраад үхэх гээд байгаа юмуу. Захиалгатай юм бичихээ болио. Албатай биш, орохоо бай
Зочин · 2016/08/17
mongolchuudaa l gej bodoj zuvluj bga blguide... gehdee yr ni gadaad amidarch uzsen humuus haraad andahguie. haa gazar hugatsaa duhsun muu baraa zardag tusda delgurud bdin. yag tiim l baranud bnlede. tgd heregled hashirch bj oilgoh bizde. mongolchud hulhiduulj suragui bish
Зочин · 2016/08/17
erni bol mongolchuud unen hvnee baisan hvn ch bgaagui iishe orloo geed gadaadru mungu ursgana gene dootodinho yumig avahaar nuguu hed ni ashig orlog olood ireheer vnee nemne bas hyal tsal hiij ih zantai bolj busdaasa ilvv deer gej uzne... iimd odo yaalta ch bile vneheer uruvdmuur ternii orond gadaadd garch amidarsan ni deer yadaj l stress baga ervvl hvns amar taivan dutagdah zvilgv
626 · 2016/08/16
demjij bna zahin delguuriin l yum bnalee sh dee, ter delguujluu shyyjaad bh hereg alga
Зочин · 2016/08/16
t1 sda e mart ch bai nomingoosch bsan bugdl dolloro gadagshaa ybuuljil yum tatnashde yamar dotooddo yum hiij chadaj bga bish heden darga narn dotoodo yum hiihiig yrooso demjehgui ene mongol suireh bhaa udahgui
Аргаа · 2016/08/16
Дотоодын бүтээгдэхүүнээ авья гэхээр гаднаас орж ирж бгаа бүтээгдэхүүнтэй ижил үнэтэй эсвэл илүү үнэтэй бдагшд. Тэгээд тэр болгон санаанд нийцдэггүй арай л болхи бдаг.
Зочин · 2016/08/16
Nomin minii 10 khubiin khungultijn cartiig irj uilchluuleegyi geed 6 khubi bolgoson bsan. Iim shudraga bus baij bolox uu odoo khed bolsiin medexgyi uilchluulexee baisan
Зочин · 2016/08/16
zvgeer bhaa mongol vildberiin hvnsiig solongosiin salbaruudaar zarah bhaaaa manai ene vnetei hudaldaanii tobvvd l dampuurah bh daa
Зочин · 2016/08/16
номингийн захиалга үнэртэж байна
Үйлчлүүлэгч · 2016/08/16
Emart үиг л байл даа. Бусад сүлжээ дэлгүүрүүд ядаж хүнсний бараагаа тэдний үнэтэй ижил болгох хэрэгтэй шүү. Үгүй бол танай дэлгүүрүүд рүү манай гэр бүл худалдан авалт хийхээргүй болсон шүү. Үүнд дүгнэлтээ зөв хийж шударга өрсөлдөх хэрэгтэй. Түүнээс хар пиар хол явахгүй баых аа. Амжилт хүсьe.
Үнэн · 2016/08/16
Номин захиалгаар бичүүлж байгаа байлгүй дээ . Номин хүнгүй болсон гэсэн. Манай дэлгүүрүүд гадаадын барааг 4-5 дахин нугалаж зардаг шүүдээ.
Zochin · 2016/08/16
Manaihan shine ym hvleej avahdaa vnen holdvv ulsuud ymaa say orson davgvil bnaleeshd 3-2 davhar mashin zogsooltoi bvh delgvvriig iim bolgog hergtei tegeed dotoodiin baraa bvteegdhvvn aimar vnetei iim baij gadagshaa mongo garaad bna gej yrih ym
Зочин · 2016/08/16
sain harahgui bol iluu bicheed ba lee shuu
Зочин · 2016/08/16
Харин бусад бараа үнэтэй байсан шүү!
Зочин · 2016/08/16
Хүнсний бүтээгдэхүүн нь харин ч хямдхан байна лээ.
Зочин · 2016/08/16
cool
Зочин · 2016/08/16
Orsoldogchid n zahialj bichyylsen bhoo kkkk. Hamaagyi hyamd yum bilee. Bi huns avsan. Ali delgyyrt Devshil g.m. dotoodiin ogurzi, pomidor 2900 tugruguur zaragdaj bgaan be tamin ee. Hamgiin naad zah n. Busad buh tomoohon delgyyryyd 5000-8000 tugruguur l zardiishdee. Undesnii uildverlegchiddee ch heregtei, uilchluulegch bidend ch heregtei.
Зочин · 2016/08/16
Zahialgat niitlel bnadaa
Зочин · 2016/08/16
iim delguur orj irsen ni zuvuu, humuust heregtseeniih ni baraag hyamd uneer niiluulj bgaa ni zuv. Undesnii uildverlel geheer huuhduuddee nooluuran umd bain bain avaad uguud bhad l unetei baidag shtee, naad zahiin jisheegeer. E-mart-g bol demjij bn
Зочин · 2016/08/16
Ene hudlaa medeellel stastaad baigaa orsoldogch kompan bolimoor yum ene bol Mongol kompani Mongo bas dotooddoo ultej baigaa hariustlagtao medegdii
Зочин · 2016/08/16
Emart hyamd sanagdaagui ee busad gazar bdg buh baraa l bna lee shd haa saigui bdg solongos baranii languunud deer 17.0 r zaragddag bogsnii tsaas 27.0 geel bj bh jisheenii yahav menegment reklam surtalchilgaa l sain bna deerees ni manaihni tuilshiramtgai zan uneheer undesnui uildveriin baraa het unetei bdg shu importin baraani unes hed davaad gartsan une togtootson mini l bodol shu bariad idchiv Emart bol yag unendee hyamd bgagui er
Зочин · 2016/08/16
Ard tvmen oorsdoo songoltoo hiine. Muusain lalruud ta nar vheh gej bgaa bz. Neg talaaraa buruuch ard tvmend songolt alga. Muu pizda naraa
Зочин · 2016/08/16
Ийм юм бичлээ гээд итгэх хүн байнауу, очоод авах юм зөндөө, хаана ч тийм хямд үнэ байхгүй, Сансар, Номин, Оргил, Миний дэлгүүрүүд одоо ичиж амьдар, санаа авч хэрэгжүүлэх юм зөндөө байгаа, ийм хачин юм бичүүлж суухаар, сайн судла, үнээ буулга,
Зочин · 2016/08/16
тэр номин , тэр миний дэлгүүр чинь гэсэн гадаадын импортын бараа л зарж байгаа биздээ. Монгол гэхлээрээ тэнгэрт тулцан үнэтэй. Монгол төмс нь хүртэл 2 дахин илүү үнэтэй.И-Мартын нэг ялгаа нь Солонгосоос орж ирж байгаа бараа л болохоос..... нээх сүржигнээд байх ч юм алга. Нээх дэлхийн зах зээлд өрсөлдөгч мундаг үйлдэрлэгч орон болцон юм шиг л ярих юмаа энэ сэтгүүлчүүд.
Зочин · 2016/08/16
Манай хэдэн том гэгдэх супермаркетуудын захиалгат зохиол уу?
Zochin · 2016/08/16
Bitii shaaldaa. Haashaa yum mungu garad bgan? Mongol company gd bhd nomin miniigiin hulgaichud barku blhoroo hudlaa tsuu gargahaa bolildoo
Zegzeexeu · 2016/08/16
solongost ni ch orj uzsen mgl d ni yag l zoxion bgulalt ni adilxan gexdee baraa butegdexuun ni xaanaas ch awch chadax yumnud l bn le. Unetei ni unetei
Зочин · 2016/08/16
Манай монголын супер маркетууд наад захын асуудал болох авто зогсоолоо шийдэж чадахгүй байна шүүдээ.
Бодитоор үйлчилгээ, үнээрээ л өрсөлдөнө биз. Ингэж муулж яадаг байна аа. Хэн ч гэсэн чанартай бараа, тухтай орчин, найрсаг харилцаатай газраар л дуртай үйлчлүүлнэ биз дээ. Надад бол боломжийн л санагдсан.
Монголын том гэгдээд байгаа супер маркетууд шинэчлэл хийх болсон гэдгийг Е-маrt харуулаад өглөө шүүдээ. Монголын номер нэг байгаа Номинг хол хаячихлаа шүү лдээ
Зочин · 2016/08/16
Ichej uheesee
e- mart · 2016/08/16
orohool baichihal daa surjigneheel baichial daa
sanaa · 2016/08/16
neg zuil deer sanal 1 bnaa.agaarjuulalt uneheer muu bsaan unen yumiig uneneer heleh heregtei.goimon gehed hyatad bar kodtoi bsan geh met aldaa bga bga
зочин · 2016/08/16
манай зарим сүлжээ дэлгүүрүүд үйлчлүүлэгчгүй болчихоод бухимдахдаа ийм мэдээлэл цацаж байгаа байх даа өрөвдөлтэй гэдэг нь шударгаар өрсөлдөж барааны өргөн сонголт оруулж ирж өрсөлдөөч
Лалар монгол чи ... · 2016/08/16
шаа лалар ааа чи л орохоо болил доо орох нэг нь ороод хэрэгцээтэй юм аа хямд аваад соёлтой үйлчилгээг аваад гаргаг л дээ. их дэлгүүр гэхээр л өндөр үнэ байдаггүй гэдгийг И март үзүүлж бна ш дээ
Зочин · 2016/08/16
Yun surteu yum solongoschuud bayjg l de. Chanargui nomin minii sansar bosa delguuruud tegeed mongol baraagaa zarahgui yu da e mart shig l bolchikh
Tenuulch · 2016/08/16
jaahan hudla du gazar bn lee
Зочин · 2016/08/16
ene niitlel Nomin Orgil Sansar Minii delguur gsn gazruudiin l zahialga gej haragdahaar bna ehleed oorsdoo ene gazriin jishgiig bodlogotoi oirtoh ym hiicheed muulmaar ym. niiluulegch uildverlegch nariig daramtlaad oorsdiin importoo l bodoj buh durem jurmaa gargadag hogiin managmenttei gazruud shdee
Hehe · 2016/08/16
Haha haanahiin zahialgat zohiol ve?Turdeg teregnii urd neg uyatai yu bga biz ?Tend huuhdee suulgaad tureed yavdiin...estoi argaa barj bh shig bnadaa nomin
irgen · 2016/08/16
ydaj air condition ch bhzaaval hiih estoi uilchilgeenii iim tom gazar humuusiin eruul mendiig bodoh estoishdee.mergejliin hynlatiihan haana bnaaa amaa uduulsen uu.gui ym bna lee arai denduu iim tom baijiiij.haluun d uneheer aimaar bogchim bsan.
Зочин · 2016/08/16
ДОтооддоо үлдлээ гэхэд дотоодын үйлдвэрлэгчиддээ очдог ч юм уу эсвэл нэг дарга гуайн халаасанд ч ордог юм уу. хэцүү шүү дээ. Манайхан чинь одоо юуны түрүүнд хардаж сэрддэг л сэтгэхүйтэй болоод байна шүү дээ энэ хэдэн томчуудаасаа болж. Яг бидэнд өөсдөд маань мэдрэгдэхгүй байгаа зүйлийн төлөө Үндэсний үйлдвэрлэл гэж хямд чанартай бараанаас татгалзаад байх чинь бас хэцүү шүү дээ
Зочин · 2016/08/16
сайн үзэж аваарай нийт барааны 70%хятад бараа 30%л со байна гэсэн мэдээлэл гарад байнашүү
yadarsan irgen · 2016/08/16
manai dotoodiin tengert garsan unetei delguur ard irged elgeeree mulhuj bn shdee iim zuil niitelj olon niitiin sanaa bodliig tuurugduulehee boliochee ... manai dotoodiin delguuruud hed dahin nugalj baraa buteegdehuunee zarj bn arai hyamd gesen gazraa humuus songood ywj bn ... tiim l yum bol dotoodiin delguuruudiin baraa buteegdehuunii une hanshind ULSAAS oroltsoh tsag ni bolson gej bodoj bn
Зочин · 2016/08/16
baraa buteegdehuun tal deer bol ali hymd chanartai songolttoi orchin saihan gazarluu l ywnashdee chadaj bgaa ymand arga bhgui
zochin · 2016/08/16
nomin gaigui shd. hungulultiin kartaar sain l hyamdardag shd. hamgiin hogiin n minii delguur gedegtei hun bur sanal niilne. hulhi, songolt muutai, tengert tulsan unetei. minii delguuriin orond nomin, emart 2 havi iluu.
зочин · 2016/08/16
ЭНЭ НЭГ НӨХӨР ЗАХИАЛЖ БИЧҮҮЛЖ ДЭЭ ХҮМҮҮС ҮНЭТЭЙ ЧАНАРГҮЙ БОЛ АВАХГҮЙ
Зочин · 2016/08/16
ene delguur orson une bolomjiin baraa songolttoi dajgui sanagdsan shuu. hudlaa yanz buriin yum bichihee bolio. busad gazar iimerhuu baraa hed dahin unetei l zarj bga sh dee.
Зочин · 2016/08/16
hun ehtei ch orchin n sain baraanii songolttoi mgl baraa ch himd l yum ba lee manaid bgaa davarsn supermarketuudiin handiig haga darah herehtei nomin mediin hudaldagch n ih zantai uilchilgee baihgui unetei hunees mungu nemj bichdeg gazruud haalgaa haaamaar yum
Зочин · 2016/08/16
uug ni bol ter ix mungu dotooddo awj vldvvl te
Зочин · 2016/08/16
Орохоо л байчих л даа. Тэнд очиж өлөн царайлаал агаараас нь хуваалцаад явж байж дандаа юм муулахаа тэргүүнд тавих юм. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжимээр байвч ямар их хэрэглээнээс давсан өндөр үнэтэй байдаг билээдээ. Үндэсний дэлгүүрүүд нь ч гэсэн Номингоос авахуулаад тэнгэрт хадсан үнэтэй, үйлчилгээ муутай, Тэдний хажууд энэ дэлгүүр чинь боломжийн орчин үнэ санал болгоод байгаан бишүү. Хүчээр очоод ав гээд тулгаагүй зах зээлийнхээ зарчим өрсөлдөөнөөр явж байгаа газарт ийм дэмий нийтлэл маягийн хувь хүний ховын чанартай бичвэр дэмий байхаа.
Зочин · 2016/08/16
Шааж өгчээ, зүгээр л юм билээ шт, хүнс нь бол бусад дэлгүүрийг бодвол хямд санагдсан. Бүтээгдэхүүнийх нь чанарыг цаг хугацаа л харуулах байхдаа кк