Аймагт Засаг дарга, ИТХ-ын дарга, агентлагийн даргаас дээш албан тушаалтнуудын цалинг хасна
2016/08/16
Төрийн албан хаагчдийн цалинг хасна гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат : 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд, улс төрийн болон төрийн зөвхөн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хүртэл хувь бууруулах санал тусгасан байгаа. Аймагт Засаг дарга, ИТХ-ын дарга, харин хотод агентлагийн даргаас дээш албан тушаалтнууд энэ хэмнэлтэд хамрагдана гэсэн үг. Харин эдгээрээс доош төрийн албаныхны цалинг хөндөхгүй байх үүргийг Ерөнхий сайдаас өгсөн. Ингэснээр энэ оны хувьд гэхэд нийтдээ гурав орчим, ирэх жилд найм орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх бололцоотой.
Үүнээс гадна Төрийн өмчит компаниудын удирдах албан тушаалтнуудын цалинг тодорхой хэмжээнд бууруулах, улсын төсвийн мөнгөөр тавилга худалдан авахыг энэ оны хувьд бүрэн зогсоох, төрийн байгууллагууд, албан тушаалтнуудын утасны төлбөр, шатахууны зардалд тодорхой хэмнэлт хийх, томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тусгаад байгаа гэв.
Ингэснээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн цалинг 30 хувиар хасах юм. Мөн тэдний утас, унааны зардлыг танаж, төсвийн мөнгөөр өрөөгөө тохижуулахыг болиулах ажээ.
narsar · 2016/08/17
ed nariin 30 huwi maniusiin sarin tsalin blgvi ene bol zuw vvnees ch ilvvg hasah heregtei
narsar · 2016/08/17
ingej bjl hvvhdiin munguu uguh heregteishde ho
Зочин · 2016/08/16
цалингаар оролдох нь зөв алхам биш. буцаад борлуулалтын орлогод нөлөөлнө. харин тэрний оронд үрэлгэн зардлууд байгаа эсэхийг хянаж, бууруулах арга зам хайх нь оновчтой. онцын шаардлагагүй зардлууд зөндөө л байдаг шүү дээ. ялангуяа дээд шатандаа