УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 14:00 цагт хуралдах байсан ч МАН-ын гишүүд хуралдаандаа оролцохгүй байснаас өдийг хүртэл хойшлогдсон. Харин дөнгөж сая МАН-ын гишүүд чуулганы танхимд орж ирмэгцээ эргээд мэдэгдэл хийн, чуулганы танхимыг орхин гарлаа.

 МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Ерөнхий сайд мэдээлэл хийх асуудлаа долоо хоногийн өмнө өгөх ёстой байсан. Гэтэл дөнгөж өчигдөр өглөө” хэмээсэн юм. Хэдийгээр МАН-ын гишүүд чуулганы танхимыг орхин гарсан ч хуралдаан үргэлжилж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хуралдаанд МАН-аас зөвхөн Ц.Нямдорж гишүүн оролцож байна.

Х.Даваа