Mixx хамтлагийн гишүүн Х.Гүлназ буюу Гүльг залуус андахгүй ээ тэрбээр сүүлийн үед өөрийн цахим хуудаснаа олны танил эрхэмүүдтэй лайв хийх болсон.

Тэр чимээгүй сууж чаддаггүй, байнга орилж, дуулж байдаг хүүхэд байсан гэнэ. “Making the band-3” шоунд зорилго тавьж орсон болохоор тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байлаа” хэмээн Х.Гүлназ нэгэнтээ хэлсэн удаатай. Харин эцэг эх нь түүнийг урлагийн хүн болгохыг хүсээгүй учраас герман хэлний орчуулагч мэргэжилтэй болгожээ.

 

Харин одоо Гүль хамгийн үнэнч шүтэн бишрэгчидтэй болж өөрийн байр сууриа эзэлсэн. Удахгүй шинэ уран бүтээлээрээ бэлэг барих гэж буй. Тэгвэл түүний төрсөн өдөр өчигдөр тохиож найзууд нь гэнэтийн бэлэг барьж, уйлуулав.