24 баримт. С.Тамир: Будлианы мөрөө балласаар, нотлох баримтуудыг устгах хугацааг бид өөрсдөө олгож өглөө
2016/08/19
АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 25-нд болно. Тус хурлаар намын шинэчлэлийн асуудлыг голлон ярина. Тэгвэл АН-ыг шинэчлэх шаардлагатай гэж үздэг тус намын залуу боловсон хүчнүүдийн нэг С.Тамирын байр, суурийг 24 баримтаар хүргэж байна. Намынхаа шинэчлэлийн асуудлаар энэ залуу юу гэж ярив. Ингээд түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэе.
Баримт 3. АН-ын ҮЗХ хуралдахдаа нэн тэргүүнд юу болж өнгөрсөн, намынхаа эсрэг явсан, МАНАН байгуулж ажилласан хүмүүсээ эхэлж шүүх нь зөв гэж үзэж байгаа юм.
Баримт 4. Олон мянган хүний хүч хөдөлмөр, итгэл зүтгэлийг салхинд хийсгээд, намын даргаа сольсон болоод л цаашаа юу ч болоогүй юм шиг сандал суудлын хэрүүл хийгээд явах нь гишүүд, дэмжигчид, ардчилал уруугаа ус цацсан хэрэг болно.
Засгийн газрыг огцруулж, тоглоомын засаг байгуулж, Үндсэн хуулийн цэцэд захиалга өгч УИХ-аар сонгуулийн хуулийг өөрчлүүлж, стратегийн ач холбогдолтой хуулийн байгууллагуудын даргаар шат дараатай өөрсдийн хүмүүсийг томилж, өрсөлдөгч нартаа хэрэг зохиох, холбогдолд оруулан намнах замаар дарж ирсэн гээд зүй тогтлоор нь сайн харвал тэдгээр бүлэглэлийн шат дараалсан үйл ажиллагааг сайтар анзааран харж болно.
Баримт 5. АН-ыг булшилж, МАН-тай тохиролцон төр барих процесс удаан хугацаанд өндөр зохион байгуулалттайнууцаар явж ирсээр сая үр дүн нь гарсан.
Баримт 6. Үндсэн хуулийн гурав, Эрүүгийн хуулийн 82, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын гурав, Сонгуулийн хууль гээд олон хуулиар хатуу чанд хориотой үйлдлүүд хуулийн цоорхойгоор хар технологийн аргаар үйлдэгдлээ гэж үзэж байна.
Баримт 7. Үнэндээ бол Н.АлтанхуягийнШинэчлэлийн Засгийн газрыг огцруулсаны дараагаас хэн ч төр барихаа больсон шүү дээ. Засгийн газрыг огцруулж, тоглоомын засаг байгуулж, Үндсэн хуулийн цэцэд захиалга өгч УИХ-аар сонгуулийн хуулийг өөрчлүүлж, стратегийн ач холбогдолтой хуулийн байгууллагуудын даргаар шат дараатай өөрсдийн хүмүүсийг томилж, өрсөлдөгч нартаа хэрэг зохиох, холбогдолд оруулан намнах замаар дарж ирсэн гээд зүй тогтлоор нь сайн харвал тэдгээр бүлэглэлийн шат дараалсан үйл ажиллагааг сайтар анзааран харж болно.
Баримт 9. Энэ удаа шударга бус байдал хумсаа нууж, үнэнийг мянга дахин гутаан байж ирлээ. Энэ шударга бус байдалтай тэмцэх зоригтой, итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв үнэн гэдэг юм заавал шатаж байж ирдэг юм бол үзэл бодлоороо бид ч бас шатъя.
Баримт 10. Ч.Сайханбилэгийн Засгийн газар тоглоомын төр байсан. Гаргасан анхны шийдвэрээсээ эхлээд хамгийн сүүлчийн шийдвэр хүртлээ энэ нь харагдана.
Баримт 11. Сонгуулийг олон аргаар луйвардсан, техник-технологи, бүртгэл будлиантуулах мөн хүн-царцааг ихээр ашиглах гэх мэт.
Баримт 12. Нэг хүн хэд хэдэн санал өгсөн, зохиомол царцаа нар тодорхой бэлтгэгдсэн хэсгийн хороодод санал өгч дүнг өөрчилсөн байх. Сонгогчийн санал өгснийг тэмдэглэх тэмдэглэгээг сэмхэн байхгүй болгочихсон шүү дээ. Тиймээс нэг хүн хэд хэдэн зохиомол хаяг дээр, хэд хэдэн хүний өмнөөс санал өгөх боломжийг нээж өгсөн байдаг.
Баримт 13. АН найдвартай тойргууд дээрээ урьдчилсан байдлаар ялж яваад үдээс хойш, оройдоо нийтээрээ ялагдаж эхэлсэн байдаг. АН-ын зарим гишүүн АН-д ард түмэн хатуу дүн тавьсан мэтээр хэлж, ярьж, эсрэг нам маань ч ийм суртал ухуулгыг сайтар тараалаа.
Баримт 14. АН-ын удирдлага, Засгийн газар унхиагүй байсан нь хэдий үнэн боловч, ингэж ташраараа унах хэмжээний байсан гэвэл үнэмшилгүй хэрэг.
Баримт 15. Урд нь байсан сонгуулийн арай дэвшилтэт хуулиа хууль зөрчин байж яг сонгууль болохын өмнө МАН-тай нийлж солих ажлыг хэн, хэн АН-аас улайран удирдан зохион байгуулавгэдэг нь өөрөө нэг юм хэлээд өгч байгаа биз.
Баримт 17. Шинээр сонгогдсон гэх гишүүдийг АСЕМ-аар дулдуйдан яаран сандран батламжилдаг нь бас л нэгийг хэлнэ.
Баримт 19. Нэг фракцийнх нь хүнийг шоронд хийгээд түр гаргачихна. Хариуд нь нөгөө талаас нь дахиад нэг хүн бариад шоронд хийж байгаа юм шиг харагдуулна, тэгээд л болоо шүү дээ.
Баримт 20. АН-ын даргаар З.Энхболд Засгийн эрх, намын удирдлагыг авсан арга зам нь өөрөө тийм гайхуулаад байхааргүй юм болсныг бүгд мэдэж байгаа.
Баримт 21. Манай ахлах зөвлөх одоо ч шоронд сууж байна. /А.Гансүх/
Баримт 22. Ж.Батзандан нарын хүмүүс намын даргын суудалд санаархаж байгаа тухай сонссон.Зарчмын хувьд олон нүүртэй, шийдвэрээсээ ухарч буцдаг, МАН-ын захиалгаар ажилладаг хүнээр АН удирдуулах арай болоогүй гэж бодож байгаагаа нуух юм алга.
Баримт 23. АН ахмад үеийнхэн, партизанууд, дэмжигчид, эгэл жирийн гишүүдийнхээ итгэл сэтгэл дээр оршин тогтносоор ирсэн. Энэ эгэл жирийн гишүүдийн дунд шинэ үеийнхэн, ардчилалтай хамт өсөж өндийсөн залуус олон бий. Тэднийхээ туршлага, эрч хүчийг нэгтгээд аваад явчих ухаан, тогтолцоо л хэрэгтэй байна.
24tsag.mn
Зочин · 2016/08/19
okay
мөнгөө · 2016/08/19
АН найдвартай тойргууд дээрээ урьдчилсан байдлаар ялж яваад үдээс хойш, оройдоо нийтээрээ ялагдаж эхэлсэн байдаг ЭНЭ ОДОО ЮУ БОЛЖ БАЙНА НӨГӨӨ НУУЦ САНАЛ ХУРААЛТЫГ ДАЛДААС ТООЛООД СУУЖ БАЙСАН ЮМ УУ мэргэн жаоаахай юу даа