Сэрэмжлүүлэг: 13 ослын улмаас 3 хүн нас барж 22 хүн гэмтлээ
2016/08/20
2016 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 343 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 233 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 3 хүний амь нас хохирч 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1, жолооч 1, Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: ЧД-ийн нутаг Зуслангийн зам, Зунжин дэлгүүрийн баруун урд замд Subaru Impreza маркийн авто машины жолооч Т нь Т.Allion маркийн Ө жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Ө, 29 настай эрэгтэй Т нарын амь нас хохирч 14 настай эмэгтэй У нарын 2 хүн гэмтсэн.
СХД-ийн нутаг Товчооны зам, Everdigm Doossan ХХК-ны хойд замд H.Starex маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 56 настай эрэгтэй З-г мөргөж амь насыг нь хохироосон.