Сууна гэж бодсон охинтойгоо эр хүн яаж харьцдаг юм бэ
2016/08/20
Би найз залуутай. Бид хоёр нэг ангид сурдаг, оюутнууд л даа. Бид үерхээд 2 жил болж байгаа ч бидний харилцаа нэг л болж өгөхгүй юм.
Эхний нэг жил бол түүнийг уурлахад нь би аргадаж, юм хийхэд нь дэмжсээр ирсэн. Намайг нэг юм хийчих гэхээр нь би санаанд нь хүрээгүй юм шиг байгаа юм. Яг тэр үедээ намайг муухай харааж загнаж орилсон. Тухайн үедээ би уйлж гомдоод, тэр ч уучлалт гуйсан. Гэвч дараа нь хэд хэдэн удаа над руу ингэж орилсон. Бид шөнө ч хүртэл суугаад хичээлээ хийдэг л байлаа, тэгэхэд “Чи ч ямар олигтой юм хийх биш дээ” гэж хүртэл хэлж байсан.
Дараа нь би дахин дахин ийм байдалд орсоор сүүлдээ хэчнээн сайхан үе байсан ч юм л бол гомдож, өнгөрснийг өлгөж авдаг болчихсон. Сүүлдээ бүр надад гар хүрэх хөнгөн хэлбэр гэх үү, боох, цохих, алгадах, үсдэх гээд л янз бүрээр зовоодог болсон.
Би ч мөчөөгөө өгөхгүй өөдөөс нь хэрэлдэж, өмнөх алдааг нь сануулж байгаад л загнадаг. Уг нь аав ээж нь надад их сайн. Би тэднийг ээж аав гэж дууддаг юм. Ээж аав нь түүнийг дэлгүүр гараад ир гэвэл тэр өөрөө гарахгүй юу гэж уурладаг. Их сонин. Ээж аавыгаа хүндэлдэггүй.
Гэтэл нөгөөдүүл нь нэг нь таалагдахгүй юм ярьвал дуугүй бай л гэдэг. Юу нь болохгүй байгааг ч хэлдэггүй. Саяхан ээж нь дадлага хийх газрыг нь яриад сууж байхад ээжийнхээ өөдөөс хуцаад бай гэсэн. Би “Чи яаж байгаа юм бэ” гэтэл “Яршигтай амьтан бэ” гэж намайг загнасан.
Эрэгтэй хүн ийм сонин байдаг юм уу. Их дээрэлхүү, түрэмгий. Надад уг нь хайртай л даа. Би ч мэднэ. Гэхдээ сууна гэж бодсон охинтойгоо хүн яаж харьцдаг юм бэ.
Өчигдөр л гэхэд би түүнийг “Чи яагаад манай аав ээжийг аав ээж гэж дууддаггүй юм бэ” гэтэл “Суугаа ч үгүй байж, тэгээд ч дасаагүй юм” гэж хэлсэн. Ингэж хэлж байхад нь би ээж аавыг нь аав ээж гэж дуудаж байгаа нь намайг ямар харагдуулж байгаа бол...
Би мөнгө, эд хөрөнгө хардаггүй л дээ. Зүгээр л сэтгэл хардаг юм. Харин тэр байр, машинтай болохоороо надтай суух юм гэсэн. Ер нь эцэг эхээ ичилгүй хуц гэж байгаа хүнээс би намайг хүндлээч гэж нэхээд ямар ч хэрэггүй юм байна л гэж бодож байна. Тиймээс би одоо яавал дээр вэ. Би түүнээс больё гэж олон удаа бодсон. Тэгээд больё салъя гэхээр “Чи 2 жил зүрхээр минь наадсан” гээд л ядаргаатай. Би яавал дээр вэ. Ийм түрэмгий ууртай хүнийг яах вэ?
solongo · 2016/08/28
hetsuu shuu uum aashtai hun sal
Зочин · 2016/08/23
kkk setgeziin ovjjtei hyntei bgam bndaa
Зочин · 2016/08/23
Насаараа ингэж амьдармааргүй байгаа биз дээ охин минь. Ийм залуугаас эргэлзэх юмгүй эргэж харахчгүй дурсахчгүй сал хая. Одооны залуучууд арчаагүй эр эм нь ч мэдэгдэхгүй тэгсэн хэрнээ дээрэнгүй өөрийнхөө бүсгүйд бяраа гаргах дуртай болсон. Чи 2хон жил наад залуутай үерхээ л биз 20-30 жил согтуу хар юм хүлээж үсдүүлж амьдармааргүй байгаа биздээ. Охидууд дэмий хичнээн сайн найз байсан ч үгийг нь бүү сонс чиний амьдралаар чи амьдрах учраас чи өөрөө сонго. Ядраад ирэхэд чинь хоолыг нь халаагаад дөхүүлээд ирдэг ажлын ядаргаанаас чинь салгаж иннээд бэлгэлэх чамайг чинь сэтгэлээс чинь инээлгэх чиний үсийг байнга илж гаранд чинь үнэт эрдэнэсд хүрч байгаа юм шиг зөөлөн хүрдэг чамруу зөөлөн хардаг тийм л залууг сонго.
Зочин · 2016/08/22
zgr zaik gd zailuulaacheee
Zochin · 2016/08/21
Aab eejiigee hundelj hairladaggui hun chamaig hundlehgui. Chamd hairtai gehed hetsuu l yum bn. Neg angiin huuhed gedeg bdlaar handdag yum bishuu. Ireeduid chamd sain hani bolohgui. Chi bod doo iim bagaasaa yun gar hurdeg gej ve. Setgetsiin huvid asuudaltai nohor yum bishuu. Hania zov songo
Зочин · 2016/08/21
Eee aaviigaa hyndlehgyi hum chmaig hezeech hyndlehgyi,errem salsan ni deer
Зочин · 2016/08/20
салсан нь дээр дээ насны зовлон болно
Зочин · 2016/08/20
Yugii n olon boddiin iim hunees yu huleegeev bairtai mashintai bgaa ch iim huneer yahiin, huuhedgui deeree ers shiideed zamaa bod busgui min, tenegteed bodood tsag aldaad oroitson hoinoo haramsav, yun yasan 2 jilin zurh yund n huurtaad horgodood bgain, yamar zurhteig harj hanasan bol odoo erthen zamaa bod zorigtoi shiidemgiibai
Зочин · 2016/08/20
Yund n horgodood setgel metgel yariad bgain, ingej haritsaj bga hunees yamar ireedui harahiin? End yamar ch 2 jiliin zurh alga yu boddiin ooriigoo bodood ers zorigtoi alham hii, ingej chadahguigees emegteichuud alddag yum, hojim haramsaad ch oroitson bdag, huuhedgui deeree tenegteed tsag aldaad blgui erthen zamaa bod busgui min
Зочин · 2016/08/20
Улам л хүндэрнэ дээ
Зочин · 2016/08/20
ee chi saihan ohin naadhaasaa shuud sal ene baidlaar 5n jil boloh yum bol chin naadahniihaa huwid hench bish bolj hotsorno shuu zaluu deeree bolij uz
ok · 2016/08/20
hrt hun chn oor bdg ymaa yun ter ash zan ve shud salsan dr de aav ejese ug sonsohg ym chn yaj huni hani boloh gj bg ym boldooo
cfgv · 2016/08/20
Xairtai bol ingedegguI um
aaa · 2016/08/20
iim hun ireeduid xani boloxgui ee. Huuhedgui bgaa dree salsan deer eej aawiigaa hundlexgui bgaa hun ireeduid chamd sain xani huuhdiin ch sn aaw bj chadadxgui.
Зочин · 2016/08/20
shuud hay
Zochin · 2016/08/20
Chi bol amidraliiha eznen shu chi amidrala yamar bailgamaar bn tiim l bn chamd ih bolomj bnda ehleechgui amidrald ingej zudreh hereg baigamuuda
Зочин · 2016/08/20
Odoo ingej bgm chn suusan hoinoo yaana gj bodoj bn. Iimerhu amidrald surgamj bolson kinonuud ih bdg shu.erthen boli gwl bolichihson deeree usand haysan chuluu shg alga bolson deer
Зочин · 2016/08/20
Xoer tiishee bolson ni deer dee iim xvn xani boldgvi ymdaaa.
Зочин · 2016/08/20
setgel hardag gecheed enenees deer hun oldoogui yumuu
Зочин · 2016/08/20
алгадаж үсдүүлээд явж бай да тэнэг минь