500 төгрөгний гүйлгээ хийхэд шимтгэл нь 2000 төгрөг. Тиймээ та зөв уншсан, сонссон. Бид ийм л арилжааны банкны супер системд амьдарч байна. Анх "bank of china" орж ирнэ гэхэд Монголчууд бид айж байлаа. Эх оронч сэтгэхүй үгүйсгэж байлаа.

Одоо бол гадаадын банк хурдан орж ирээсэй хятад, орос, солонгос, япон нь хамаа алга. Манай арилжааны банкууд МАН, АН-ын гишүүнчлэлтэй гар хөл, үнэнч боолуудынхаа тусламжтайгаар төрийг ч хүүлж амьдарч явна. Засгийн газрын дотоод бонд, олон улсын зээл тусламж, засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүжилт бүр тодорхой 4-6 банкаар дамжина. Тэд бүгдийг шийднэ. Иргэн та үйлчлүүлдэг банкныхаа мэдээллийг Монголбанкны вэб хуудаснаас үзээрэй. Жилийн цэвэр ашиг нь 650-830 тэрбум төгрөг. Монголд "Эрдэнэт " үйлдвэрээс өөр хэн ч тэдэнтэй эн зэрэгцэхгүй. Манжийн дарлалд байх үеийн Монголчуудын амьдрал бүхэлдээ эргэн ирсэн гэхэд хилсдэхгүй. "Standart Chartered", "Mitsubishi", "ING", "Mitsui", "Sumitomo" зэрэг банкны төлөөлөгчийн газар Монголд байгуулагдсан ч тэд банкны секторын улстөрийн ноёрхолыг мэдэрдэг тул салбар байгуулах хүсэлтээ Монголбанкинд гаргаж байсангүй. Хятадын төрийн өмчит банкны нэрээр айлгасан суртал ухуулгын цаана юу нуугдаж байна вэ?

Гадны банк орж ирсэн эхний өдрөөс иргэд "пээ бизнесийн зээл гэж ийм бага хүүтэй байдаг юм уу гэж гайхна", "ямар ч банкны гүйлгээний шимтгэл ихдээ л 50 төг болно". "шимтгэлгүй АТМ-ууд ажиллана", "банкны бүх төрлийн зээлийн хүү 1-4% болно", "ажилтай л бол лизингээр дуртай орон сууц, автомашинаа авна"....

???? Мөрөөдөл биелэхэд ойрхон. Харин та бидний ЭХ ОРОНЧ СЭТГЭХҮЙ ухаарах хэрэгтэй ????

 

Сэтгүүлч Н.Урантогтох