Олны танил эрхэмүүд цуутай хурим хийдэг. Олон зочид, найз нөхдөөрөө гоёсон хуримын зургаараа гангарчихдаг. Урлагийнхан дотроо хуримаа хийгээгүй тун чиг завгүй яваа хосуудын нэг нь Найруулагч Д.Галбаяр, Т.Хулан нар.

Жүжигчин Т.Хулангийн хувьд “Сарны нулимс ”-ын Цоомоо, “Лусын дагина ”-ны гүнж, “Норовын намтар”-ын Жимсээгийн дүрээрээ олны эчнээ танил болсон нэгэн. Мэргэжлийн театраа орхисон тэрбээр нөхрийнхөө найруулсан кинонд гол дүрийг бүтээдэг хэмээн шүүмжлэлд өртөх гээд байдаг талтай. Авьяас, чадал байхад тоглож л орхино шүү дээ. Сүүлийн үед олон ангит киноны зураг авалттай байгаагааа найзууддаа дуулгаж байсан жүжигчин бүсгүй маань мөрөөдлийнхөө хуримын даашинзтай ийнхүү гэрэл зургаа татуулжээ. Олон кинонд хуримын сүйт бүсгүй болдог Т.Хулан удахгүй нижгэр хуримаа хийх биз ээ.

О.Ариун