"Аз жаргалын шок", "Том толгойтын романс" зэрэг дэлгэцийн бүтээлээрээ олны танил болсон драмын театрын жүжигчин Б.Одончимэг шаггүй жүжигчин. Түүний бүтээсэн "эршүүд" дүр олонд ихээхэн таалагдаж, өндөр үнэлгээ авсан тэрбээр багадаа болсон хөгжилтэй явдлын талаар ийн хуучилжээ.

"Манай байранд нэг жоохон сэтгэцийн өвчтэй хүн байсан. Тэр намайг хуурч авч яваад автобусанд орхиод буучихсан. Харин тэр үед нийгэм гайгүй байсан болохоор гэр бүлийнхэндээ олдсон. Одоо байсан бол хэдийнээ бөбөчин болчихсон, бургасан дор амьдарч явах байсан байх" хэмээн таван настай үеийнхээ дурсамжыг хуваалцжээ.

О.Ариун