“Miss and Model"-ын гуравдугаар шатны шалгаруулалт амжилттай боллоо
2013/10/07
Мэргэжлийн моделиудын ширүүн өрсөлдөөн дунд зохион байгуулагдаж буй “Miss and Model” фестивалын гуравдугаар шатны шалгаруулалт "Бренд хувцас амилуулах" төрлөөр Маршал тоуны "М АРТ" галлерейд "Хайрын хурим" салоны дизайнеруудын бүтээлийг амилуулсанаар зохион байгуулагдлаа. Тэрээр шилдэг моделиор хувийн дугаар 11 Халиунаа тодорч "TV ZONE" сэтгүүлийг нүүр хуудсыг чимэх эрхийн эзэн боллоо.
Ийнхүү мэргэжлийн өндөр түвшинд амжилттай зохион байгуулагдаж буй “Miss and Model” фестивалын ерөнхий зохион байгуулагчаар “Андра модель агентлаг”, “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “UBS МUSIC” телевиз, “SIX” studio ажиллаж байгаа бол албан ёсны онлайн түгээгчээр Монголын №1 хөтөч сайт www.DORGIO.mn ажиллаж байгаа ажээ.
Мөн тус тэмцээний шилдгийн шилдгүүд олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг эзэд болох бөгөөд 1-r байр “Miss Model of the World 2013”, 2-r байр “Top model of the World 2014”, 3-r байр “Supermodel International 2013” тэмцээнүүдэд оролцох эрхийг гала тоглолтын тайзнаа хүртэх ажээ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх