Гадаадын банк оруулж ирэх цаг нь болсон
2016/08/29
Монгол Улс 2017 оноос бусдад тавьсан өрөө төлж эхэлнэ. Улсын төсвийн нэг жилийн хөрөнгийг найман их наяд гэж тооцвол хоёр их наядыг өрөндөө өгөх тооцоотой. Иймээс ойрын хоёр жилд эдийн засаг сайжирах боломж байхгүй.
Төв банк бодлогын хүүгээ 15 хувьд хүргэж өсгөсөн нь арилжааны банкуудын ашиг 20.1 хувьд хүрч түүнээс ч дээш өснө. Харин банкуудын зээлийн хүү буурах магадлал муу. Өөрөөр хэлбэл хүү гэдэг банкны суурь тогтолцооны үнэ. Энэ үнэ хэзээ буурах вэ гэхээр өрсөлдөөн бий болсон үед буурдаг жамтай. Тиймээс эдийн засаг эрсдэлд орсон энэ үед гадаадын банкыг Монголд байгуулбал зөв алхам болно гэдгийг эдийн засагчид ярьж эхэллээ. Гадаад талдаа дэлхийн нийт эдийн засгийн 4-ний 3 нь 0 хүүтэй ойр бодлого барьж байна. Энэ их зөрүү алслагдахын хэрээр шахалт үүснэ. Мөн зах зээлийн механизм нь өөрөө бага хүүтэй гадны банкны салбарыг эрж эхэлсэнийг шинжээчид тодотгож байна. Тэд Монголын арилжааны банкуудаас хэдэн хувь нь боловсон хүчиндээ хангалттай хувийг зарцуулж хэдэн хувь нь гадашгаа гарах сонирхол байгааг дүгнэх хэрэгтэйг сануулж байна. Хэрэв гадагш гарах сонирхолгүй банк байвал өөрчлөлт хийх шаардлагтайг эдийн засгийн судлаач Б. Алтанцэцэг, Б: Эрдэнэбат нар хэлсээр байна. Бусад улсад гадаадын болоод дотоодын банкууд бүгд байдаг. Гэхдээ хэзээ оруулж ирэх вэ гэдэг цаг хугацааны асуудал ажээ.
Өнөөдөр Монголд байгаа арилжааны банкуудын 40 гаруй хувь нь гадны эздийн мэдэлд байгаа. Ийм үед гадны банк орж ирсэн тохиолдолд томоохон хөрөнгө оруулалттай хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нь давуу болж жижиг зээлүүдийг дотоодын банк санхүүжүүлэх эрсдэл, ялгарлал гардаг олон улсын туршлага байгааг Санхүү эдийн засгийн сургуулын тэнхэмийн эрхлэгч Б.Мөнгөнцэцэг тодотгож байна. Хэрэглээний эдийн засагтай энэ үед гадны банкуудыг оруулж ирэхдээ хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгаж тэдний үйл ажиллагаанд тавих хяналтыг тодорхой болгох хэрэгтэйг шинжээчид, эдийн засагчид анхаарууллаа. Түүнчлэн орон зайны хувьд хаанаас ямар банк оруулж ирэх вэ гэдгээ сайн судлах шаардлагатай аж.
Хэрэв гадны банк орж ирвэл банкуудын дунд шудрага өрсөлдөөн бий болж хүү буурч, зээлийн нөхцөл сайжирах давуу талтай.Тиймээс банкны салбарын эрх зүйн шинэчлэлийг хийж гадны банк оруулж ирэх цаг болсон гэж монголын эдийн засагчид дүгнэж байна.
Ц.БАЯР
Эх сурвалж:www.polit.mn
irgen · 2016/08/31
Zaaval baritsaand tavisan xurunguu algana geed baigaag sain oilgoxgui bna. Baga xuutei bol erguuleed l tulnu shuu dee.
Odoo bankind tulj baigaa xuugiin zardal neg daxin buuval bolj l baina shdee.
Зочин · 2016/08/30
Heden bankiruud targalaad busad n turj uhlee. Baga huutei gadnii bankiig oruulah cag bolsoon
Зочин · 2016/08/30
cool
Зочин · 2016/08/29
mash zuv tsag ni bolson
Зочин · 2016/08/29
MONGOLCHUUDIIN MAANI GAZAR UL HODLOH MASHIN MAL BARITSAALAAD HURAAGDAAD TEGED DUUSIISHDEE.TEGSNEES MONGOL HUMUUSDE HURALGAJ BSAN NI DER BLGUI DEE.