Амьдралаа нураахгүй ч сэтгэл минь хэцүү байна
2016/08/30
Саяхан л мартаж чадахгүй шаналж явсан. Бүтэн зургаан жилийн дараа одоо л бүх юмс сайхан болж байна даа гээд явж байтал дахиад л гараад ирлээ.
Гэхдээ нэг их удсангүй буцаад л явчихлаа. Тэр надад хайртай гэх. Тэгсэн мөртлөө муу хүн болмооргүй байна гэх юм. Би түүнийг санаад үхэх шахсан. Тэнэг минь ийм хайр байдаггүй юм гэж буруутгах байх л даа. Гэхдээ л би түүнд дэндүү их хайртай байсан, байгаа, байсаар ч байх биз. Гэвч бидэнд ямар ч ирээдүй байхгүй. Учир нь би одоо гэр бүлтэй. Хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж, өөр зүйл бодох эрхгүй болчихсон хүн. Гэхдээ дахин учирхад дэндүү сайхан, дэндүү амттай... Хормойн донтод юу юу ч билээ дээ... муугаар хэлэх л байх. Ганцхан үнсэлтийг гэхдээ ингэж нэрлэх нь утгагүй биз. Би гэр бүлээ хуураагүй, орхиогүй. Харин сэтгэлээ л маш их өвтгөж, өөрийгөө зовоож сууна. Бид баяртай ч гэж хэлэлгүй салаад бие биенээ мартах гэж олон жилийг зарцуулчихсан мөртлөө тэр нэг өдөр дахин уулзаад яг анх танилцаж байсан шигээ бие бие рүүгээ татагдаж уусчихлаа.
Тэр минь Монголд би АНУ-д ... Амьдрал үргэлжилсээр нэг л мэдэхэд мартагдах байх. Гэвч хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжууд зөвхөн түүнтэй л үлдэж... Уучлаарай хань минь. Чамайг “хоолоо ид” гээд дуудахад чинь би ийм зүйл бичээд л сууж байна. Мартах ёстой гэсэн шийдвэрээсээ болоод мөс шиг хүйтэн хөндий хүн явахад минь чи л намайг гэсгээж, нүдэнд минь гэрэл гэгээ харуулсан. Гэвч саяын гэнэтийн учрал нүдийг минь сохолж, юу ч олж харахаа байчихлаа. Одоо яах ёстой вэ. Мэдээж гэр бүлээ, ханиа, хүүгээ сонгох ёстой. Энэ бол түр зуурын сэтгэл хөдлөл. Гэхдээ л яасан удаан үргэлжилж, зүрх ямар ихээр өвдөнө вэ. Хэн нэгнийг мартах гэж хичээсэн зургаан жилийн үр дүнг хоёрхон өдрийн уулзалт ингэж сүйтгэж орхилоо. Одоо би ханийнхаа өмнө гэмтэй юм шиг л сууж байна.
Ингэж түүнийг хуурч байхаар боль... гэж зөвлөх хүмүүс олон таарах юм. Үгүй би чадахгүй. Надад тийм эрх байхгүй. Тэгээд ч өөрийнхөө босгосон байшинг сэтгэл хөдлөлөөс болж нураахгүй. Энд хүү минь амьдарна. Тэр аз жаргалтай байх ёстой. Харин миний цээжин дэх шарх л золиос болж үлдэг... Харин яаж, хэрхэн эдгээх вэ? Туслаач...
Зочин · 2016/08/31
Yasanch hetsuu ymbe
Зочин · 2016/08/31
Xairgui xuntei suugaad yaj xudlaa xairtai gej dur esgej amidarch chadaj bnaa!!! Uuriiguuch hajuudaxaach xuurch amidrax xend xeregtei yum!!! Anxnii xair martagddagguich gesen daxiad goy xair goy taaraxiig aliug ter gedgii
hohirogch · 2016/08/30
Eregtei humus er ni anhni hair cha yumu jinhene hairtai hune martdagguim shige. martahin tuld nadtai susan gedeg ug sonsson hetsu yum bile. ghde yahavde uhantai halamjtai bgad hariutslaga uhamsarlaj amidarch bvl bas huuhdin iredui yum da
Зочин · 2016/08/30
Shal utgagvi yumaa.emegteichvvd hvvhdvvd ymar hen negniig martahiin tuld hajuud chin bdag ed zvils yumuu.negent chinii chadna gj songoson amidral odo bga amidralaa l nandigna
Зочин · 2016/08/30
нээрээ тийм шүү. Эрийн муу үрд
Эмийн муу эрд
Зочин · 2016/08/30
юу ч харахгүй, юу ч мэдэхгүй гэж эр эм ялгаагүй илүү дутуу харагсад боддог байх, үгүй тийм биш. Та нарын гэр бүлээсээ гадуур үйлдэж яваа бохир заваан үйл бүхэн чинь бүртгэгдэж дэнслэгддэг юм шүү
Зочин · 2016/08/30
нэгэн цагт хайртай гэж хэлээд хэн нэгэн охин үртэй гэрлэсэн байж таараа. Хүний хань, хүүхдийн эцэг болчихоод гэр бүлдээ элэг бүтэн амьдралын,бас эцгийн, ханийн, аз жаргалыг мэдрүүлээгүй байж өрөөлийн сайхан яваа эмэгтэйг харж өөр юм бодож өөрийгөө зөвтгөж суухаар амьдралаа, гэр бүлийнхээ уур амьсгалыг диваажингийн орон болгохын төлөө чадах бүхнээ хийх гэж зүтгээч. Хүний зовлон дээр хэзээ ч жаргал ирэхгүй гэдэг нь батлагдсан хууль шүүдээ.Гэр бүлээсээ гадуур завхайрч завхайрчхаад тэрэндээ дасал болчихоод түүнийгээ хайр гэж элдвийн юм бичиж суухаасаа ичдэг ч болоосой. Үр хүүхэдтэй л болсон бол хүн чинь үр хүүхдийнхээ төлөө амьдарч эхэлдэгдээ.
Зочин · 2016/08/30
nice
Зочин · 2016/08/30
хэцүү байгаа бол ханийнхаа сайхан чанар, үр хүүхдийн инээд хөөр баяр баяслын тухай л бодоод үз дээ гэж зөвлөмөөр байна. Мэдээж чиний ханьд чамайг татдаг, чамайг уяраадаг, хайрлахаас өөр аргагүй байдалд хүргэдэг сайхан зүйл байж л таараа. өнгөрсөн өнгөрсөнтэйгээ сайхан дурсамж болж үлдсэн нь дээр дээ.
Зочин · 2016/08/30
мартья гэж хүчлэх тусам улам л санаад байдаг гэдэг л үнэн юм шиг. гэвч зөнгөөр нь орхивол миний одоогийн амьдрал сүйрч би маш хурдан түүндээрээ л оччихмоор санагдах юм. сексээр би дутагдаагүй. харин хайраар л дутагдаж байна. эхнэрээсээ хайрыг хүсэвч, миний хүсч буй зүйл биш гэдгийг мэдрээд маш олон жил болж байна. гэвч үр хүүхэд энэ бүгдийн золиос байж болохгүй биз дээ. дасаж дурладаг гэдэг үг байдаг шиг би ааажим аажмаар эхнэрээ хайрлах болсоон. гэхдээ л түүнийг мартана гэдэг үнэхээр хэцүү юм. ядаж байхад дахиад л тааралдчихлаа. үүнээс болоод бүр их шаналж тарчилж байна.
Зочин · 2016/08/30
setgel gedeg uheheer hetsuu magadgui hezee ch martahgui ch bj magadgui ee bi 8n bolchihood bhad yun martah harin ch iluu ih hairlaad bh yumoo
зочин · 2016/08/30
өмнөхөө мартахын тулд өөр нэгэнтэй сууж хүний амьдралаар тоглох хэрэг байдаг ч юмуу. Над мэтийн гэнэн хүмүүс л тэгэж хууртаж суугаад суусан хойноо харамсаж байх юм даа. хүний хүнийг албаар салгаад суусан ч юм шиг нэр зүүж амьдрах.
Зочин · 2016/08/30
Надтай адилхан зовлонтой хүн бас байдаг л юм байна. миний амьдрал бас чинийхтэй адил одоо бас 6н жил болж байна. мартъя гээд мартаж чадахгүй тэр ч гэсэн найз нөхдөөрөө дамжуулж намайг сурагладаг сурагтай, хамгийн гол нь намайг сайн найзтай минь хуурсныг одоог хүртэл би уучилж чадахгүй байгаа, гэхдээ цаг хугацааны эрхээр бага багаар мартагдсан, би ч эхнэр 2 хүүхдийнхээ төлөө явж байгаа хүн. түүнийг мартах гэж хайргүй хүнтэйгээ сууж хайргүй хүндээ хайртай гэж өөрийгөө хуурах бүр ч хэцүү. гэхдээ 2 хүүхдийнхээ төлөө чадна болно л гэж явж байна. хааяа нэг уулзмаар санагддаг, уулзвал яг чам шиг хэцүү байдалд орно гэдгээ мэдэж байгаа учир тэгэхгүй. зүрх сэтгэл гэдэг үнэхээр хэцүү юм. санал бодлоо хуваалцаач.
Зочин · 2016/08/30
хичнээн тус тусдаа амьдралтай ч гэсэн хүний амьдралд мартаж чадахгүй үргэлж зүрх сэтгэлд бодогдож явдаг тийм хайр байдаг юм байна лээ түүндээ аз жаргал сайхан амьдраасай гэж хүсэхээс өөр яахав дээ
Зочин · 2016/08/30
мартахыг хүсэх тусам санагдаад байдаг бодохгүйг хүсэх тусам бодогдоод байдаг уулзах л юм бол салмааргүй зүрх сэтгэл чинь хичнээн шаналж байсан ч амьдралынхаа үргэлжлэл болсон үр хүүхэдээ элэг бүтэн амьдруулах нь хамгийн зөв сонголт байхаа