“Мисс Монголиа-2009” наадмын тэргүүн миссээр Х.Бадамгэрэл тодорч энэ өдрөөс эхлэн мисс хэмээн цоллогдох болсон. Тэрбээр дуулиан шуугиан дэгдээн байж “Андра модель агентлаг”-ийн захиралын суудалдаа суусан нэгэн. Ээж болоод томоожин намба суусан топ маань хүүгийнхээ цээж тогтоолтод ийнхүү анхаарч байгаа гэнэ шүү.

"Хүүгээ бид хэд машины логогоор дасгалжуулдаг. Дуртай зүйлээр нь дамжуулан цээж тогтоолтыг нь сайжруулах гэсэн арга зам юм л даа. Төрсөнөөс нь хойш дуртай машиныг нь цуглуулангаа логотой нь таарвал тэрийг нь цуглуулахыг хичээж зарим дээр нь цаасаар лого хэвлээд наасан байгаа. Одоогоор 20-иод машины логог бас машиныг нь хараад ямар машин гэдгийн хэлж чадна. Цаашдаа цээжилсээр байх байхдаа" хэмээн цахим найзууддаа дуулгав.

 

О.Ариун