УИХ-ын гишүүдийн бүсийг чангалцгаая
2016/09/01
Монгол улсын төсөв алдагдалтай байгаа учир бараг л бүх нийтээрээ бүс чангалахаар болсон. Харин энэ бүс чангалалтад огт өртөхгүй байгаа хүмүүс бол УИХ-ын гишүүд юм. Тэгвэл УИХ-ын гишүүдийн бүсийг дараах маягаар чангалах боломж байна.
УИХ-ын нэг гишүүн цалин гэж сард хамгийн багадаа 1 200 000 төгрөг авдаг. Үүн дээр нэмээд хоол, унаа, хэвлэл, утасны төлбөр, зэрэг дэв гээд нэмэгдээд хэд болдогыг та бид таашгүй.
Тэгвэл үүнээс гадна УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачилсан гэж 4 000 000 төгрөгийн урамшуулал авдаг. Өөрөөр хэлбэл ажлаа хийснийхээ төлөө улсаасаа дөрвөн сая төгрөг халаасалдаг. Цалингаасаа дөрөв дахин их урамшуулал авдаг гэсэн үг. Хэрвээ тухайн гишүүн хэн нэгний лоббигоор хуулийн төсөл санаачилсан бол нэлээн хэдэн сая төгрөг яригдах болно. Ингээд бодохоор УИХ-ын гишүүдийг хуулийн төсөл санаачиллаа гээд өгдөг 4 000 000 төгрөгийг өгөхөө больчих хэрэгтэй.
УИХ-ын гишүүдийн хувьд хууль санаачилж 4 000 000 төгрөг авсан дээрээсээ нэмээд хууль сурталчилж байна гэж хэдэн сая төгрөг төрөөс гаргуулдаг. Бас л ажлаа хийснийхээ төлөө улсаас хэдэн саяаар нь мөнгө авна. Энэ мөнгийг яг хууль сурталчлахад зарцуулж байгаа эсэх нь эргэлзээтэй.
УИХ-ын гишүүний тансаглал үүгээр дуусахгүй. Хоол, унаа, гар утас, хэвлэл гээд төлбөр нь урсаад л байна. 76 гишүүний хоол, унаа, утасны төлбөр зэргийг тооцоод үзвэл хэдэн зуун сая төгрөг болно. Энэ мөнгө татвар төлөгч та бидний мөнгө шүү дээ.
Уг нь УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хувийн бизнестэй, цалин урамшуулал харахааргүй, хоол, унаа, утасны төлбөрөө өөрөө төлөөд явчихмаар орлоготой улс. Ийм байж ядаж л хоол, унаа, утасны мөнгө, хууль санаачилсан мөнгө, хууль сурталчлах ажил зэргийн мөнгөнөөсөө ухамсраараа татгалзчих хэрэгтэй.
УИХ-ын гишүүдээс хэн нэг нь 40, 45,50,55,60,65 нас хүрч байгаа бол баяр хүргэж мөнгөн аяга болон дурсгалын зүйл гардуулдаг. УИХ-ын гишүүнд 100 000-200 000 төгрөгийн мөнгө өгдөггүй л байх. Их гарын хээ хуар болсон мөнгө аяга өгч байгаа харагддаг. Ядаж энэ зардлыг таначихвал цөөнгүй хүн баярлах байх. УИХ-ын гишүүд мөнгөн аягаар дутахгүй нь л лав.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн байж огцорсон гишүүд тэтгэмж авдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын экс гишүүн дараагийн ажилд орох хүртлээ үндсэн цалинтайгаа дүйх хэмжээний мөнгө авдаг. Төр тэтгэвэрт гарч байгаа ахмадуудад төмөр нүүрээ гаргаж байгаа шигээ УИХ-ын экс гишүүдэд ч гэсэн төмөр нүүрээ гаргаж тэрхүү тэтгэмжийг зогсоох учиртай.
УИХ-ын гишүүдийн болон экс гишүүдийн бүсийг энэ мэтээр чангалаад байвал нэг биш тэрбум төгрөг хэмнэх болно. Хэмнэх жишээ энэ мэтээр хөвөрсөөр байх болно. Бусдын бүсийг чангалахаасаа өмнө эхлээд өөрсдөөрөө үлгэр дуурайлал үзүүлж, бүсээ чангалчхаад дараа нь татвар төлөгчдөө уриалмаар юм энэ УИХ-ын гишүүд.
Өвгөн · 2016/09/02
УИХ-ын гишүүд цалингаас гадна "Хуульсанаачилсан гэж 20 саяийг, сурталчилсан, тойрогтоо ажиллах томилолт, хэвлэл мэдээллийн зардал гэж бүр тамтаггүй их мөнгө зарна. Хэвлэл мэдээлээр өөрсдийнхөө зураг хөрөг бүхий, хүн авч золбин нохой ч шиншихээргүй ном товхимол хэмээх галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичиж, зарим нь бүх айл өрхөд алтан бурхан /С.Баярцогт/ тараах мэтээр улсын хөрөнгийг дураараа идэж ууж баяжиж бна. Ер нь 76 гишүүн /албан ёсны мангуу /Баабарын хэлсэнээр/ хэрэтэй юу? Аймаг бүр 1-2, нийслэлд 10 гэхэд 50 гишүүн хаваасаг биш үү
Зочин · 2016/09/01
Gushuudiin calin busad zuliig hasaj tanayai
MEDEEGUI YAVJEE · 2016/09/01
ajiltai boltol ni tsalingii ni urgeljluulen olgodog huuli sanaachilahad ni IIM IH MONGO ogdog bol uneheer haramsaltai UUNIIGEE BOLI
Зочин · 2016/09/01
Маш зөв санал Дэмжиж байна. Миегомбын хүү өөрөө саначил сан нь зөв. Олон жил ард түмний мөнгийг идсэн эрхэм шүү Газрын наймаа гм
Зочин · 2016/09/01
Mash ih demjij bna hervee GIshuud sain duraarai ehleed negdej chadval mongoliin ard tumen ymar ih bayrlah bol do
зочин · 2016/09/01
Энэ санааг УИХ хэрэ:гжүүлэх хэрэгтэй юун хууль санаачлах вэ тухайн салбарт ажиллаж байсан хэдэн хөгшидөөр жаал юм бичүүлдэг биздээ
Зочин · 2016/09/01
2500,0 -с дээш цалинтай хүмүүсийг бүгдий нь 2000,0 төгрөгний цалинтай болговол яасийн.
zochin · 2016/09/01
ard tumen hemneltiin gorimd shiljilj,erh medeltenguud tansaglaliin zeregleld shiljine.ee gej.......................
ad · 2016/09/01
huuli sanaachlah, huulid nemelt uurchlult oruulah sereg huuliin holbootoi asuudluudaa merheshsen mergejliin bagiig UIH-iin hajuud alban yosoor baiguulj shaardlagatai ued holbogdoh salbariin huniig ni urij oroltsuulan tsagaar ajilluuldag ch yum uu iimerhuu zamaar huuli urgun baridag asuudlaa shiidej boldoggui yum baih daa
Зочин · 2016/09/01
yahaaraa huuli batlah ajild songogdchihood huuli sanaachilsan geed mungun uramshuulal avdag yum. nugalaa zavhral l haragdaad bna.todorhoi mergeshil mergejliin hunii, erdemtdiin ,sudalgaanii baguud ajilluuldag baij boloh l yum l daa.gehdee l sain nyagtlah heregtei.arai dendene ee.ene asuudal huuli sanaachilsan geed mungu tusuvludug ni shal utgagui sanagddag yum.huuli sanaachluulah dun sshinjilgee hiilge
zochin · 2016/09/01
Ene ardiin namiinhan uurd ene suudaldaa gej bodood baigaan baih bh Chijilsuren metiin novshnuud .Bidniig yaj amidar gej baigaa humuus ve