“Увертюра” хамтлагийн “Төгсгөлгүй эхлэл”  тоглолт 10-р  сарын 23, 24-нд Улсын драмын эрдмийн театрт 18:30 цагт болох гэж байна.

Анхны бие даасан тоглолтоороо Монгол поп опера  урсгалыг Монголын хөрсөн дээр буулгах гэж дөрвөн жил ажилласныхаа үр дүнг тус хамтлагийн чадварлаг залуус харуулах юм.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, хамтран зохион байгуулагчаар "Төрийн Банк", ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, тоглолтын продюсерээр МУСТА Б.Алтанхуяг ажиллаж байгаа ажээ.

Түүнчлэн тоглолтод  Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгийн симфони оркестр, Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестр,  МУАЖ Чимэдцэеэ, Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Эрдэнэбат, “Шуранхай” хамтлагийн дуучин, МУСТА Үүрийнтуяа,  “Домог" хамтлаг, Уртын дуучин, МУСТА Болормаа, “Хөсөгтөн” хамтлаг, "Улаанбаатар чуулга"-ын бүжигчид зэрэг мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид оролцох юм.

Тоглолтын найруулагтай хослуулан 3D тайзыг ашиглаж байгаа юм байна. Энэ нь Монголдоо анхдагч бөгөөд уг тоглолт мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа аж.

“Увертюра” хамтлагийн тоглолтын тасалбарын захиалгыг 1905 утсаар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой. Мөн http://www.uvertura.mn/ сайтаас та бүхэн тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахаас гадна эгнээ, суудлын байршлаа харан 1905 утсаар хүссэн суудлаа захиалж болно. Тоглолтын тасалбарын үнэ байршлаасаа хамаарч 100,000, 60,000, 40,000, 20,000 төгрөгийн үнэтэйгээр удахгүй зарагдаж эхлэх болно. 

Дашрамд дуулгахад тус хамтлаг "Төрийн банк"-тай хамтран 2014 оныг дуустал хамтран ажиллах бөгөөд тус банкны элч хамтлаг болсон байна. 

Х.Даваа