Хятадын харгислал Түвдэд ихэслээ
2013/10/09
Хятадын хойд хэсэгт байрлах Шинжаан Уйгарын бүс нутгийн цагдаа нар 400 орчим уйгар хүнийг иргэдийг турхирсан материал нийтэлж интернэтээр цацсан хэмээн баривчилж, хорих ангид саатуулсан байна. Хятадын мөрдөн шалгах албаныхан энэ хэргийн улмаас өнгөрсөн зургадугаар сарын 26-наас наймдугаар сарын 31-ны хооронд 110 хүнийг баривчлан хорьж, нийт 164 хүнд сануулга өгч, 1000 гаруй хүнийг гэрийн хорионд оруулжээ. Шинжаан хотод энэ онд мөргөлдөөний улмаас 100 хүн амиа алдаж, 50 гаруй иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Шинжаан Уйгарын Кашгар хотын дунд сургуулийн багш Дорж гэгч өөрийн хөтөлж явуулдаг блогтоо БНХАУ-аас салан тусгаарлахад уриалсан видео бичлэгүүдийг оруулж, линкийг нь “Weibo”-д хуулбарлан оруулсан байна. Энэхүү бичлэгийг үзсэн 1500 гаруй иргэнийг “IP” кодоор нь дамжуулан хайж эхэлсэн гэнэ. Шинжаан Уйгур төдийгүй Хятад даяар сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи, интернэтийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа учраас салан тусгаарлах үзэл суртал газар авч байгааг таслан зогсоохын тулд Коммунист намын удирдлагууд анхаарал хандуулаж интернэтийн хэрэглээг хянадаг хоёр сая гаруй тусгай цагдаа ажиллуулдаг болсон хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ.
mongol · 2013/10/18
hyatig hooj garg
hahahaahaha · 2013/10/18
aisan mongol orchgvi yahaw