“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо өсвөр үе, оюутан залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, зорилтот ажлуудыг эхлүүлэх уламжлалтай билээ.

Энэ жилийн хичээлийн жил эхлсэнтэй холбогдуулан хүүхэд, оюутан залуучууд, өсвөр үеийнхэний сурч боловсрох, хувь хүний ур чадвар болон бие бялдараа хөгжүүлэх, эвлэлдэн нэгдэхийг дэмжих, тэдэнд зориулсан хөгжлийн олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо “Голденжим фитнес клуб”-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Д.Гантулга, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Г.Батдорж, холбооны удирдлагууд болон “Голденжим фитнес клуб”-ын захирал Ц.Баянмөнх нар оролцлоо.

Талууд эхний ээлжинд бодибилингийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулах, оюутан залуучуудыг “Голденжим фитнес клуб”-т хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх, мөн оюутан залуучууддаа чиглэсэн зорилтот ажилуудыг эхлүүлэхээр боллоо.