Бага зэргийн бороо орно
2016/09/06
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2016 оны 09 дүгээр сарын 07-ноос 09 дугээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
7-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 8-нд баруун болон зүүн, 9-нд төв, говь, зүүн, 10-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.