БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан залилан, хуйвалдаанаар ажилладаг уу?
2016/09/06
Улс төрд хүн ганцаараа хэзээ ч явдаггүй. Хэн нэгнээр татуулна дэмжүүлнэ эсвэл хэн нэгнийг татаж өөд гаргадаг. Түүнийгээ бодлого, тоглолт гэдэг. Гэхдээ нээлттэй чадалтай хүмүүсээ дэмждэг гэхүү дээ. Энэ зарчмыг мартсан хүн бол БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-амгалан юм.
Намыг эрх мэдэл, ашиг сонирхолд хүрэх хэрэгсэл гэж бодсон бололтой. Э.Бат-амгалан шиг бодолтой тийм хүмүүс түүнийг тойрдог аж. Дүүргийн намын хурлаа хийхдээ залилан, хулгайн маягаар хийж шударга үг чулуудчихдаг тууштай намын гишүүдээсээ зугтаж тойрч хурал хийдэг “Мода” сүүлийн жилүүдэд БЗД-ийн МАН-д газар аваад байгаа гэнэ. Энэ буруу аргын хурал цуглааныг дүүргийн намын хуучин дарга Н.Баярмөнхөөс эхлэлтэй түүнийг гардан сайн гүйцэтгэдэг нь Э.Бат-амгалан гэнэ.
Э.Бат-амгалан анх дүүргийн намын дарга болохдоо хулгайн арга залилан хоёрыг маш сайн хийсэн гэдэг дарга сонгох сонгуулийн нэрийн хуудсыг дундаас нь авч өөрийнхөө нэрийг бичүүлж нэлээн хор найруулж байж хаалттай маягаар намын даргын суудлыг авсан гэж намын гишүүд үздэг юм билээ. Одоо тэр намын дарга болсон “дүүргийн намын бодлого минийх би ярина та нар сонсоно” гэдэг зарчмаар ажиллаж байгаа бололтой. Үнэндээ Э.Бат-амгалан намын гишүүдээ боддог дүүргийн хүнд амьдрал, дүүрэгт ямар асуудал байна иргэдийн ядуу амьдралыг яаж сайжруулах талаар нэг ч зүйл боддоггүй нэгэн бололтой. Түүний бодолд яаж тийм их ажил бодлого багтах билээ. Харин яавал сонгуульд ялж дүүргийн засаг дарга болох вэ гэж бодож суугаа гэдэг нь саяхан болсон дүүргийн намын бага хурлаар тодорхой болох шиг боллоо. Ялалт байгуулах гэж байгаа хүн ажил хийх тухай л ярьдаг байтал Э.Бат-амгалан ямар хор найруулж суудаг нь харамсалтай. Дүүргийн намынхаа шударга үг хэлдэг зөв үгтэй хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй тэр бүү хэл НАШБ-уудынхаа үгийг ч сонсдоггүй том толгой болжээ. Даргатай яриад бүхнийг шийддэг буруу “Мода” БЗД-ийн МАН-д бий болсон байна. Энэ буруу жишиг удвал “ялзрал” болох нь тодорхой. Яахав Э.Бат-амгалан хийхээ хийгээд авахаа аваад ашигаа хүртээд явчих хүн. Баянзүрхийн МАН-д хоноцын сэтгэлээр хандаж байгаа хүн аж.
Э.Бат-амгалан яаж яваад БЗД-ийн МАН-д ороод явчихсан гэхээр хуучин БЗД-ийн намын дарга дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатарыг дагаж Чингэлтэй дүүргээс орж ирсэн гэдэг. Анх дагаж явсан хүнээ одоо бол Э.Бат-амгалан мартсан байгаа. Одоо төв намдаа дагаж далдайж байгаа хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болсон гэдэг. Эзнээсээ урвасан хүн намаасаа ард иргэдээсээ урвах нь тодорхой л доо.
Одоо дүүргийн засаг дарга болохын тулд юу ч гэж худал ярьж суугаа жүжигчин. Ийм даргаар Баянзүрх дүүрэг удирдуулах юм бол дампуурлаа л гэсэн үг. Хурлаа хулгай залилан маягаар хийж байгаа юм чинь ардын хөрөнгөнөөс хамсаатануудтайгаа нийлж аваад сэм хулгай хийж чадах хүн гэнэ шүү.
2016 оны орон нутгийн сонгуульд дүүргийн намын хороогоо удирдаж орж байгаа Э.Бат-амгалан 28 хороонд нэр дэвшиж байгаа хүмүүсээ зөвхөн өөрийнхөө үзэмжээр шийдэж намын хурлаа БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нарт хурлын товыг хэлэлгүй, зарим намын гишүүдээ дуудалгүй хулгайгаар хуралдаж нэр дэвшигчдээ тодруулжээ. Хулгай залилан маягаар явагдсан хурлаар гарч ирсэн хүмүүсд Баянзүрхчүүд санлаа өгөх нь юу л бол доо.
Э.Бат-амгалан өмнө нь ТӨУҮГ-т дэд захирал хийж элдэв тендер зохицуулж төрөөс хулгайлагчдын нэг гэж Баянзүрхийн намын гишүүд ярьдаг юм билээ. Үнэндээ 2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуульд МАН-ын нэрээр сонгогдсон азтайчуудын нэг бол .Э.Бат-амгалан юм. Одоо түүнд анх улс төрд оруулж ирсэн ах нарынх нь суудал бодогдоод хулгай аргаар ах нарынхаа хүрсэн суудалд суучихгээд улайрч байгаа нь тодорхой байна.
БЗД-ийн МАН-ын одоогийн дарга Э.Бат-амгалан БЗД-ийн 1-р хорооны барилгын ажлын тендерийг яаж авсан тухайгаа намын гишүүд болоод дүүргийн иргэддээ тайлбарлах хэрэгтэй болов уу. Дүүргийн даргад залилан хулгай маягын хүн биш цэвэр хүн байвал зүгээр дээ...
- See more at: http://chingis.mn/index.php?view=article&type=item&val=6029#sthash.qzp2YHHm.dpuf
БЗД-ийн иргэн · 2016/09/07
Орон нутгийн сонгууль дөхөөд ирэхээр Баянзүрх дүүргийн АН-аас дандаа гүтгэлэг явуургүй худал мэдээлэл тараах юм. Өөрсдөө бөөн асуудал байж байж бусдын нэр хүндэд халдаж яахнав дээ. Ард иргэд та нарын хэн гэдгийг ялгаж харж байгаа байх. Шударга хийх ажлаараа л өрсөлдөж сурмаар юм.
Зочин · 2016/09/06
cool
haha · 2016/09/06
Munhbaatar nehej bna geed neriig ni bariad humuusees ih um salgasan ter Munhbaatar ni meddeggui baisan biz
haha · 2016/09/06
Ene hun buh hunees mungu neheed amnaas ni zuvhun mungu gedeg um gardag tsairsan luivarchin guilgachin gardaa
МАН ЗҮТГЭНЭ · 2016/09/06
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Өглөө бүр санаж бай.