Сүүлийн хэдэн  өдрүүдэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанааг “Монгол HD”  телевизийн нэгэн нэвтрүүлгийн ярилцлагад орохдоо согтуу байсан гэх мэдээлэл бичлэгийн хамт цахим сайтуудаар цацагдаад байгаа юм.

Харин тэрбээр нэгэн сайтад ярилцлага өгөхдөө  “Би эфирт согтуу орох нь битгий хэл, би амьдрал дээрч бараг архи амсдаггүй хүн. Тэр нэвтрүүлэг бол манай эрүүл мэндийн салбарыг буруугаар ойлгуулах тоо баримт гаргаж байсан. Эрүүл мэндийн салбарыг улам муудаж байгаа мэтээр ойлгуулахаар юм ярьсан. Үнэндээ, бидний судалгаагаар эх нялхсын эндэгдэл буурсан байгаа. Сүүлийн арван жилийн статистик тооноос харж болно. Тодруулбал, 100 мянган хүн амд эхийн эндэгдэл 200байсан одоо бол буураад 40 болсон. Гэтэл тийм буруу зөрүү тоо ярьж, намайг бухимдуулсан. Үүнийг хүмүүс согтуу байна гэж гүтгэсэн” хэмээн хариулжээ.

Х.Даваа