Танилц: 2015 оны төсөвт хийсэн аудитын тайлан
2016/09/07
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Үндэсний аудитын газах хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж танилцуулга хэлбэрээр гарсан байна. Танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Танилцуулгад улсын төсвийн 34 ерөнхийлөн захирагчийн 815 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн төсөвт байгууллагууд, Хүний хөгжлийн сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан болно. Түүнчлэн төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэн танилцуулж байна.
2015 оны төсвийн хэрэгжилтийн онцлог
Тухайн жилийн төсвийн орлогын гүйцэтгэл хангалтгүй байсантай уялдуулж Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Монгол Улсын 2015 оны төсвийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 109 дүгээр, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэн батлуулах хүртэл хугацаанд авах зарим арга хэмжээний тухай” 377 дугаар тогтоолуудыг гарган ажилласан бөгөөд мөн Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолыг мөрдөн ажиллалаа. Уг тогтоолуудын дагуу бүх шатны төсөвт байгууллагууд үр ашиггүй зардлыг тэвчих болон зарим нэр төрлийн зардлуудыг тодорхой хувиар бууруулах, орлогын бүрдүүлэлттэй уялдуулан санхүүжилт болон зарцуулах эрхийг бууруулах, 2015 оны 8 дугаар сарын 31-нээс хойш бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахгүй байх, гэрээ байгуулсан ч гүйцэтгэл нь бүрэн санхүүжигдээгүй арга хэмжээний зардлыг дараа онд тусган санхүүжүүлэх зэрэг арга хэмжээ авсан нь улсын төсвийн урсгал зардал 215 тэрбум төгрөг, дотоод эх үүсвэрээс олгогдох хөрөнгийн зардал 155 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс дутуу зарцуулагдахад нөлөөлсөн байна.
Улмаар 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр удаа боловсруулан батлуулсан байна.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэл
Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 6.0 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 142 тэрбумаар дутуу, нэгдсэн төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч төлөвлөснөөс 392 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Гадаад худалдааны эргэлт буурсан, уул уурхайн ихэнх түүхий эдийн үнэ буурсан болон Оюу толгой ордын далд уурхайн санхүүжилт хойшилсонтой холбоотойгоор эдийн засгийн өсөлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй нь төсөвт төвлөрүүлэх импортын болон дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлого тасрахад гол нөлөө үзүүлсэн байна.
Улсын төсвийн гүйцэтгэл
Монгол Улсын 2015 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3.8 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 198 тэрбум төгрөгөөр буюу 5 хувиар дутуу, улсын төсвийн зарлага 5.0 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 222 тэрбум төгрөгөөр буюу 4 хувиар бага байна.
Тогтворжуулалтын сан
Зэс, нүүрсний зах зээлийн үнийн гүйцэтгэл 2015 оны турш тэнцвэржүүлсэн үнээс доогуур байсан тул Төсвийн тогтворжуулалтын санд орлого төвлөрөөгүй боловч 2014 оны зэсийн тэнцвэржүүлсэн болон зах зээлийн үнийн зөрүүгээс бий болсон 2.3 тэрбум төгрөгийг 2015 оны 1 дүгээр сард Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлсэн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2015 онд 5,981.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 3.3 хувь буюу 141.7 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Харин 2015 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2014 оны мөн үетэй харьцуулахад 295.5 тэрбум төгрөгөөр буюу 4.7[1] хувиар буурсан байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2015 онд Төсвийн тогтворжуулалтын санд 2.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Сая төгрөг
Татварын орлогын төрлүүдээс нэмэгдсэн өртгийн албан татвар 149 тэрбум, онцгой албан татвар 52 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж 30.8 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс тасарсан ч,аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 169.7 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 62.4 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс давсан нь нийт татварын орлого өндөр байхад голлон нөлөөлжээ.
Харин татварын бус орлогын гүйцэтгэл 862.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 150 тэрбум төгрөгөөр тасарч, 85.2 хувийн биелэлттэй байна. Хувьцааны ногдол ашиг 84 тэрбум, төсөвт байгууллагын өөрийн орлого 25.9 тэрбум, өмч хувьчлалын орлого 28.6 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс тасарсан нь нийт татварын бус орлого дутуу биелэхэд голлон нөлөөлжээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 95 хувь, орон нутгийн төсвийн орлогын биелэлт 98 хувь, хүний хөгжил сангийн орлогын биелэлт 118 хувь, нийгмийн даатгалын сангийн орлогын биелэлт 96 хувь байна.
Сая төгрөг
Хүснэгт 3. Төсвүүдийн нийт зарлага ба цэвэр зээл
Сая төгрөг
Орон нутгийн төсвийн зарлага 2,079 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 10.3 хувь буюу 238 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Орон нутгийн төсвөөс улсын төсөвт 13 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл 1,157 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
Хүснэгт 4. Тэнцвэржүүлсэн нийт тэнцэл
Сая төгрөг
Улсын төсвийн нийт тэнцэл 1,165 тэрбум, орон нутгийн төсвийн нийт тэнцэл 45 тэрбум, НДС-ийн төсвийн нийт тэнцэл 61 тэрбум төгрөгийн алдагдалтай, ХХС-ийн төсвийн нийт тэнцэл 115 тэрбум төгрөгийн ашигтай байна.
Нэгдсэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 2,751 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ЗГҮЦ арилжаалснаас бүрдүүлсэн[2] ба мөн 939 тэрбум төгрөгийн зээлийг авч ашигласан байна. Эдгээр эх үүсвэрүүдээс ЗГҮЦ-ны эргэн төлөлтөд 2,070 тэрбум төгрөгийг зарцуулсан бол ЗГ-ын гадаад зээлийн эргэн төлөлтөд 126 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Хүний хөгжил сангийн төсвийн хүрээнд өмнөх онуудад авсан урьдчилгаа төлбөрөөс тайлант онд 293 тэрбум төгрөгийг, үүнээс 283 тэрбум төгрөгийг нэгдсэн төсвийн орлогод суутган тооцуулжээ.
Тайлант хугацаанд нэгдсэн төсвийн харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл 44 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Хүснэгт 5. Нэгдсэн төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн эх үүсвэр
Сая төгрөг
Улсын төсвийн тэнцэл
Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл 1,165 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 2,571.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ЗГҮЦ-ны гадаад, дотоод арилжаанаас бүрдүүлсэн ба мөн 500.7 тэрбум төгрөгийн гадаад төслийн болон хөтөлбөрийн зээлийг авч ашигласан байна.
ЗГҮЦ –ны эргэн төлөлтөд 1,880.1 тэрбум төгрөгийг зарцуулсан бол ЗГ-ын гадаад зээлийн эргэн төлөлтөд 126.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Хөгжлийн банкнаас 433.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн байна. Хөгжлийн банкны уг эх үүсвэрийг төсвөөс эргэн төлөгдөх гэсэн үзүүлэлтэд тайлагнасан болно.
Урьдчилгаа төлбөрөөс орлогод суутган тооцсонтой холбоотойгоор үүссэн улсын төсөв болон ХХС-ын хоорондын өглөг, авлагын тооцоо 240.1 тэрбум төгрөгийг ЗГ-ын зээл, авлага хэсэгт тайлагнасан.
Улсын төсвийн хүрээнд тайлант хугацаанд харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл 94.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Орон нутгийн төсвийн тэнцэл
Орон нутгийн төсвийн 2015 оны нийт тэнцэл 45.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Үүний 41 тэрбум төгрөгийг өмнөх оны мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс санхүүжүүлсэн бол үлдсэн 4.4 тэрбум төгрөгийг гадаад төслийн зээлээр санхүүжүүлсэн байна.
ХХС-гийн төсвийн тэнцэл
Хүний хөгжил сангийн төсвийн 2015 оны нийт тэнцэл 114.7 тэрбум төгрөгийн ашигтай байна.
Хүний хөгжил сангийн төсвийн хүрээнд ЗГҮЦ арилжаалж, 179.8 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлсэн бөгөөд нийт 190.2 тэрбум төгрөгийг ЗГҮЦ-ны үндсэн төлбөрт төлжээ.
“Оюутолгой” ХХК, “Эрдэнэс МГЛ” ХХК-аас Хүний хөгжил санд төвлөрүүлсэн урьдчилгаа төлбөрөөс тайланд онд 293 тэрбум төгрөгийг суутган тооцсон. Дээрх суутган тооцсон дүнгээс 240.1 тэрбум төгрөг нь улсын төсвийн орлогод тооцогдсон тул 240.1 тэрбум төгрөгийн өглөг, авлагын тооцоог улсын төсөв болон ХХС-ын хооронд үүсгэн бүртгэсэн байна. Суутган тооцсон дүнгийн үлдэх 52.9 тэрбум төгрөгийг ХХС-ын төсвийн орлого болон ЗГҮЦ-ны эх үүсвэрийн орлогод суутган бүртгэсэн болно.
Тайлан онд ХХС-гийн харилцах дансны үлдэгдэл 51.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
НДС-гийн төсвийн тэнцэл
Нийгмийн даатгалын төсвийн 2015 оны нийт тэнцэл 61 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Уг алдагдлыг өмнөх оны мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс санхүүжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тайлант онд НДС-гийн харилцах дансны үлдэгдэл 61 тэрбум төгрөгөөр буурчээ.
Төсвийн орлогын тусгай шаардлага: Монгол Улсын 2015 оны төсвийн орлогын төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “Төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох” тусгай шаардлагын дагуу боловсруулж, төсвийн жилийн турш уг хуульд заасан зарчим, шаардлагыг баримтлан ажиллалаа. Түүнчлэн 2015 оны төсвийн орлогыг Улсын Их Хурлаас 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн боловсруулсан болно.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу 2015 оны нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх зэс, нүүрсийг гол нэр төрлийн эрдэс баялгаар тодорхойлсон.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасны дагуу гол нэр төрлийн эрдэс баялаг зэс, нүүрсний 2015 онд баримтлах тэнцвэржүүлсэн үнийг Олон улсын валютын сан болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөлөл хийдэг олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас гаргасан өмнөх 12 жилийн үнийн дундаж болон тухайн төсвийн жил, түүний дараах 3 жилийн дундаж үнийн төсөөллийг дундажлан тус тус тооцсон.
Эрдэс бүтээгдэхүүний үнийн төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан зарчмын дагуу олон улсад нийтлэг хэрэглэдэг “Bloomberg” мэдээллийн эх сурвалжаас авч ашиглаж 2015 онд нэг тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6,354.7 ам.доллар, баяжуулсан нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 82.5 ам.доллар байхаар тус тус тооцож, зэсийн орлогоос Төсвийн тогтворжуулалтын санд 29.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж, 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн төсвийн тодотголоор 2.3 тэрбум төгрөг болгон бууруулсан.
Хүснэгт 6. 2015 оны тэнцвэржүүлсэн үнэ
Бүтээгдэхүүний төрөл |
Төлөвлөгөө |
Гүйцэтгэл |
Зөрүү |
Зэс, ам.доллар |
6,354.7 |
5,510.5 |
-844.2 |
Баяжуулсан нүүрс, ам.доллар |
82.5 |
61.6 |
-20.9 |
Зэс, нүүрсний зах зээлийн үнийн гүйцэтгэл 2015 оны турш тэнцвэржүүлсэн үнээс доогуур байсан тул Төсвийн тогтворжуулалтын санд орлого төвлөрөөгүй боловч 2014 оны зэсийн тэнцвэржүүлсэн болон зах зээлийн үнийн зөрүүгээс бий болсон 2.3 тэрбум төгрөгийг 2015 оны 1 дүгээр сард Төсвийн тогтворжуулалтын санд оруулсан байна. Улмаар 2015 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал 314.5 тэрбум төгрөгт хүрээд байна.
Төсвийн тэнцлийн тусгай шаардлага: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” гэж заасныг 2013 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн.
Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-ийн тусгай шаардлагад 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2015 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас, 2016 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувиас, 2017 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна.” гэж тусгасан.
Хүснэгт 7. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн гүйцэтгэл
|
2015 он |
|
1 |
Хуулиар тогтоосон хязгаар |
-5.0% |
2 |
Гүйцэтгэл |
-5.0% |
2015 оны төсвийн гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 1,157 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.0 хувьтай тэнцэж буй тус шаардлагыг хангаж байна.
Зарлагын өсөлтийн тусгай шаардлага: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-т “тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх” гэж заасан бөгөөд тус тусгай шаардлагыг 2013 оны төсвийн жилээс эхлэн мөрдөж эхэлсэн.
Хүснэгт 8. Нэгдсэн төсвийн зарлагын өсөлт /хувиар/
№ |
Өсөлт |
2015 он |
1 |
Тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь |
3.9% |
2 |
Тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дундаж |
24.6% |
3 |
Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь, гүйцэтгэлээр |
-0.1% |
2015 онд төсвийн зарлагын өсөлтийн тусгай шаардлагыг бүрэн хангасан буюу нэгдсэн төсвийн зарлагын өсөлт нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болон тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрээгүй байна.
Өрийн тусгай шаардлага: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т төсөвт баримтлах өрийн тусгай шаардлагыг тодорхойлсон. Улмаар, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас, 2016 оны төсвийн жилд 55.0 хувиас, 2017 оны төсвийн жилд 50.0 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40.0 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан.
Харин 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаар “Улсын өр”-ийн тодорхойлолтыг бүтцийн хувьд “Засгийн газрын өр” болгон өөрчилсөн бөгөөд Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагын 2015 оны гүйцэтгэл дараах байдалтай байна.
Хүснэгт 9. Засгийн газрын өрийн үзүүлэлтүүд
ҮЗҮҮЛЭЛТҮҮД |
2015 |
|
Засгийн газрын өр (1+2+3+4+5+6+7+8) |
|
|
1 |
Засгийн газрын гадаад зээлийн үлдэгдэл |
4,456.8 |
2 |
Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл |
3,333.2 |
3 |
Засгийн газрын гадаад үнэт цаасны үлдэгдэл |
3,315.8 |
4 |
Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл |
2,743.5 |
5 |
Татварын урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл |
41.4 |
6 |
Төсвөөс эргэн төлөх концессын үлдэгдэл |
261.0 |
7 |
Засгийн газрын дотоод зээлийн үлдэгдэл |
0.0 |
8 |
Векселийн үлдэгдэл |
164.3 |
Засгийн газрын өрийн үлдэгдэл |
|
|
|
Засгийн газрын өрийн үлдэгдэл (нэрлэсэн) |
14,316.1 |
|
Засгийн газрын өрийн үлдэгдэл (ӨҮЦэнээр) |
12,124.2 |
|
Хуулиар тогтоосон өрийн дээд хязгаар |
58.3% |
|
Засгийн газрын өрийн үлдэгдэл (ӨҮЦ) / ДНБ |
52.3% |
Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл 2015 оны эцэст 14,316.1 тэрбум төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 12,124.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.3 хувьтай тэнцүү байгаа нь өрийн тухай тусгай шаардлагыг бүрэн хангаж байна.
2015-2017 онуудын төсвийн хүрээний мэдэгдэлд нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжих зардлын нийт хэмжээг ДНБ-ий 1.2 хувь байхаар төсөөлж байсан байна. 2015 оны төсвийн гүйцэтгэлээр төсвөөс санхүүжих нийт зардал 261.9 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 1.1 хувь буюу төсвийн хүрээний мэдэгдлийн хязгаарт багтсан байна.
Хүснэгт 10. Төсвөөс санхүүжигддэг нийгмийн халамжийн зардал
Зориулалт |
Төлөвлөгөө |
Гүйцэтгэл |
ДНБ-д эзлэх хувь |
Алдарт эхийн одонтой эхчїїдэд олгох тэтгэмж |
29.4 |
28.4 |
0.1% |
Амьжиргааг дэмжих нєхцєлт мєнгєн тусламж |
20.9 |
9.5 |
0.0% |
Асрамжийн їйлчилгээ |
0.2 |
0.2 |
0.0% |
Ахмад дайчин, алдар цолтой ахмад настанд їзїїлэх хєнгєлєлт тусламж |
6.2 |
4.8 |
0.0% |
Ахмад настнуудад їзїїлэх хєнгєлєлт |
20.9 |
8.0 |
0.0% |
Жирэмсэн болон хєхїїл эхийн тэтгэмж |
42.8 |
37.9 |
0.2% |
Зєвлєл, хороо, комиссын гишїїдийн ажлын хєлс |
0.9 |
0.4 |
0.0% |
Їндсэн їйл ажиллагааны зардал |
0.8 |
0.6 |
0.0% |
Нєхцєлт мєнгєн тусламж |
30.5 |
19.2 |
0.1% |
Нийгмийн халамжийн бусад тэтгэмж, хєнгєлєлт |
0.5 |
1.5 |
0.0% |
Олон нийтийн оролцоонд тїшиглэсэн халамжийн їйлчилгээ |
3.7 |
1.7 |
0.0% |
Халамжийн тэтгэвэр |
99.5 |
128.8 |
0.6% |
Хєгжлийн бэрхшээлтэй иргэнд їзїїлэх нийгмийн халамжийн їйлчилгээ |
10.1 |
4.3 |
0.0% |
Хоол тэжээлийн тусламж, дэмжлэг |
18.0 |
16.0 |
0.1% |
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил |
0.5 |
0.5 |
0.0% |
ДҮН |
284.9 |
261.9 |
1.1% |
Тэрбум төгрөг, хувь
Хууль тогтоомжийн дагуу олгосон татварын хөнгөлөлт, чөлөөлөлт 2015 оны гүйцэтгэлээр 656.8 тэрбум төгрөг[3] буюу татварын орлогын 10.9 хувьд хүрсэн байна.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд 2015 онд 1700 гаруй иргэн, хуулийн этгээдийг импортын барааны гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байна. ААНОАТ-ын тухай хуулийн хүрээнд 349 хуулийн этгээд, НӨАТ-ын тухай хуулийн хүрээнд 3624 хуулийн этгээд, ХХОАТ-ын тухай хуулийн хүрээнд давхардсан тоогоор 1.0 сая иргэн тус тус татвараас хөнгөлөлт эдэлж, чөлөөлөгдөж байна.
Хүснэгт 11. Татварын зарлагын хэмжээ /тэрбум төгрөг/
Үзүүлэлт |
2015 он |
Бүтэц |
НИЙТ ТАТВАРЫН ЗАРЛАГЫН ХЭМЖЭЭ |
656.8 |
100% |
Нэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль |
59.1 |
8.9% |
Хоёр. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль |
313.3 |
47.7% |
Гурав. Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль |
47.2 |
7.2% |
Дөрөв. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль |
102.7 |
15.6% |
Тав. Онцгой албан татварын тухай хууль |
134.5 |
20.5% |
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн 2015 оны дүнг татварын хууль тус бүрээр авч үзвэл, хамгийн өндөр буюу 37.3 хувь нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд, 33 хувь нь хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд, 17.9 хувь нь онцгой албан татварын тухай хуулийн хүрээнд, 5.4 хувь нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд, 6.3 хувь нь гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд ногдож байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд татвар төлөгчдөд үзүүлсэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийт 349 хуулийн этгээдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлсэн байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд нийт 59.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсний дийлэнх нь Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичгийн /бонд/ хүүний орлогыг татвараас чөлөөлөх заалтын хүрээнд хамаарч байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд татвар төлөгчдөд үзүүлсэн татварын чөлөөлөлт
Дотоодын бараа, ажил, үйлчилгээний НӨАТ-аас 3395 хуулийн этгээдийн 210.2 тэрбум төгрөгийг татвараас чөлөөлөгджээ. Татварын чөлөөлөлтийн дийлэнх нь Банкны болон санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ болон борлуулсан алтыг татвараас чөлөөлөх заалтын хүрээнд хамаарч байна.
Харин импортын барааны НӨАТ-аас 229 хуулийн этгээдийн 36.0 тэрбум төгрөгийг чөлөөлсний дийлэнх нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалт буюу гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг татвараас чөлөөлөх заалтын хүрээнд хамаарч байна.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль болон бусад гэрээ, хэлэлцээрийн хүрээнд 67.0 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт эдлүүлсэн байна.
Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн хүрээнд татвар төлөгчдөд үзүүлсэн татварын чөлөөлөлт
Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын шугамаар гадаад орон, олон улсын байгууллагаас зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх болон бусад гэрээ хэлэлцээрийн хүрээнд 1700 гаруй иргэн, хуулийн этгээдэд татварын чөлөөлөлт үзүүлсэн байна.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн хүрээнд 227 хуулийн этгээдийн 15.9 тэрбум төгрөгийг чөлөөлсний дийлэнх нь иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэгийг татвараас чөлөөлөх заалтын хүрээнд хамаарч байна.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль болон бусад гэрээ, хэлэлцээрийн хүрээнд давхардсан тоогоор 1530 гаруй иргэн, хуулийн этгээдэд 31.2 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт эдлүүлсэн байна. Үүний дийлэнхийг импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц болон жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлсөн дүн эзэлж байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд татвар төлөгчдөд үзүүлсэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд давхардсан тоогоор 1.0 сая иргэнд 102.8 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн байна.
Онцгой албан татварын тухай хуулийн хүрээнд татвар төлөгчдөд үзүүлсэн татварын чөлөөлөлт
Онцгой албан татварын тухай хуулийн хүрээнд 25,670 ширхэг хос тэжээлт автомашиныг 134.5 тэрбум төгрөгийн албан татвараас чөлөөлсөн байна. Импортоор оруулж ирсэн хос тэжээлт автомашины 35.3 хувь нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10 ба түүнээс дээш жил, 38.7 хувь нь 7-9 жил, 25.0 хувь нь 4-6 жил, 1.0 хувь нь 0-3 жил болсон тээврийн хэрэгсэл байсан байна.
Улсын хэмжээнд 2015 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 872.6 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Нийт худалдан авалтын 77.5 хувь буюу 676.2 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг хуульд заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалтын журмаар, 4.6 хувь буюу 40.3 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг харьцуулалтын аргаар, 0.1 хувь буюу 8.4 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулж, 16.1 хувь буюу 140.3 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг шууд гэрээ байгуулж, 0.8 хувь буюу 7.2 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтаар хэрэгжүүлсэн байна.
Тайлант хугацаанд нийт 971 нээлттэй тендер шалгаруулалт, 1161 харьцуулалтын арга, 272 шууд гэрээ байгуулах арга, 23 хязгаарлагдмал тендер шалгаруулалт, 948 шууд худалдан авалтыг зохион байгуулсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 49.7-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нарын ирүүлсэн 2015 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, худалдан авах ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний системд нийтэлсэн төлөвлөгөө, тендер шалгаруулалтын явц, цахим сүлжээнд нийтлэгдсэн тендер шалгаруулалтын урилга, үр дүн болон гомдлын судалгаанд үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам /цаашид “журам” гэх/-ын 4 дүгээр бүлэгт заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ өглөө.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 оны худалдан авах ажиллагаанд өгсөн үнэлгээний дүнгээс үзэхэд 1 төсвийн ерөнхийлөн захирагч 90-100 оноо буюу маш сайн, 2 төсвийн ерөнхийлөн захирагч 80-89 оноо буюу “сайн”, 22 төсвийн ерөнхийлөн захирагч 60-79 оноо буюу “хангалттай”, 14 төсвийн ерөнхийлөн захирагч 40-59 оноо буюу “хангалтгүй”, 4 төсвийн ерөнхийлөн захирагч “муу” үнэлгээ авсан бөгөөд 12 төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хөрөнгө оруулалт батлагдаагүй тул үнэлгээнд хамруулаагүй.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд журмын 4 дүгээр бүлэгт тодорхойлсон дараах 7 шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөв. Үүнд:
- Худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн байдал;
- Худалдан авах ажиллагааны тайлагналтын байдал;
- Худалдан авах ажиллагааг цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлсэн байдал;
- Тендер шалгаруулалтын үнэлгээг хүчинтэй байх хугацаанд багтаж хийсэн эсэх;
- Тендерийн урилга, үр дүнг олон нийтэд мэдээлсэн байдал;
- Тендер шалгаруулалтын талаар гарсан гомдол шийдэгдсэн байдал;
- Харъяа байгууллагын худалдан авах ажиллагаанд хяналт тавьж, гарсан зөрчлийг цаг алдалгүй засуулсан байдал;
- Гэрээний хэрэгжилтэд хяналт тавьсан байдал.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 оны худалдан авах ажиллагааны тайлангаас үзэхэд дараах нийтлэг зөрчил, дутагдлууд байна. Үүнд:
- Төсвийн ерөнхийлөн захирагч нар худалдан авах ажиллагааны 2015 оны төлөвлөгөөний төслийг хуулийн 48.2-т заасны дагуу ирүүлээгүй байна. Мөн хуулийн 48.5-д заасны дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэх ажил хангалтгүй байна.
- Тайлангийн иж бүрдэл дутуу тухайлбал журмын Маягт 2-ын дагуу бичмэл тайлан ирүүлдэггүй, харъяа байгууллагын худалдан авах ажиллагааг нэгтгэн тайлагнаагүй, Засгийн газрын худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээ, үнэлгээний системд тендер шалгаруулалтын явц, үр дүнг оруулаагүй зөрчил байна.
- Засгийн газраас өгсөн албан даалгаврын дагуу улирал бүр төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны биелэлтийг гарган Сангийн яаманд ирүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ажлыг шуурхайлах арга хэмжээ авахыг тухай бүр анхааруулж байсан билээ. Улсын хэмжээнд худалдан авах ажиллагааны 2015 оны 3 дугаар улирлын хэрэгжилт 83 хувьтай байсан.
- Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим сүлжээнд /www.e-procurement.mof.gov.mn/ 2015 онд 3145 тендерийн урилга, 1972 тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдсэн байна. Тендер шалгаруулалтын үр дүнг олон нийтэд зарлан мэдээлэх чиглэлээр хангалтгүй ажилласан байна.
- Тендер шалгаруулалтын үнэлгээний явцыг үндэслэлгүйгээр сунжруулж, хууль журмын дагуу үнэлгээ хийгээгүйн улмаас гомдол гарах, улмаар төсөл арга хэмжээний биелэлт удааширч байна. (Хуулийн 55 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд гаргасан нийт 588 гомдлын 47 хувь буюу 277 нь захиалагчийн шийдвэр хуульд нийцээгүй тул тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэр гарсан байна).
Нэмэлт төсвийн эх үүсвэрт 2015 онд 269 тэрбум төгрөг төвлөрснөөс 254 тэрбум төгрөгийг зарцуулсан гүйцэтгэлтэй байна.
Нийт эх үүсвэрийн 138 тэрбум төгрөг буюу 51.1 хувь нь төсвийн бус эх үүсвэрээс, 131 тэрбум төгрөг буюу 48.9 хувь нь төсвийн эх үүсвэрээс санхүүжигдсэн байна. Эх үүсвэрийг ангилан үзэхэд:
- Дээд шатны төсөв захирагчаас доод шатны төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө 68 тэрбум төгрөг,
- Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан хандив тусламжаар 13 тэрбум төгрөг,
- Төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлого 118 тэрбум төгрөг,
- ЗГ-ын болон Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 56 тэрбум төгрөг,
- УИХ-аас баталсан ЗГ хоорондын гэрээ болон Олон улсын байгууллагаас авах хөнгөлөлттэй зээл 6 тэрбум төгрөг,
- Төсвийн урамшууллаас 7 тэрбум төгрөг тус тус төвлөрсөн байна.
Төсвийн бус эх үүсвэрт олон улсын байгууллагууд буюу НҮБ-ын салбар байгууллагууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы эдийн засгийн хамтын нийгэмлэг болон бусад улс орнуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хүрээнд санхүүжигдсэн тусламж, хандивууд байна.
Нийт нэмэлт төсвийн гүйцэтгэлээр улсын төсөвт байгууллагуудад 199 тэрбум төгрөг, орон нутгийн байгууллагуудад 55 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Улсын төсөвт байгууллагуудын нэмэлт төсвийн гүйцэтгэлийг төсвийн ерөнхийлөн захирагчаар нь авч үзвэл Батлан хамгаалахын сайд 62 тэрбум төгрөг буюу 31.1 хувь, Хүнс, хөдөө аж ахуйн сайд 22 тэрбум төгрөг буюу 11.0 хувь, Эрүүл мэндийн сайд 20 тэрбум төгрөг буюу 10.2 хувь, Хууль зүйн сайд 17 тэрбум төгрөг буюу 8.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нэмэлт төсвийн гүйцэтгэлээр 26.7 хувь буюу 68 тэрбум төгрөгийг бараа үйлчилгээний бусад зардалд, 16.5 хувь буюу 42 тэрбум төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрт, 12.5 хувь буюу 32 тэрбум төгрөгийг томилолтын зардалд, 8.7 хувь буюу 22 тэрбум төгрөгийг эд хогшил, урсгал засварын зардалд, 4.3 хувь буюу 11 тэрбум төгрөгийг цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардалд зарцуулсан байна.
Хүснэгт 12. Улсын төсвийн орлогын гүйцэтгэл
Сая төгрөг
Улсын төсвийн хүрээнд татварын орлого 98 тэрбум төгрөг, татварын бус орлого 100 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөсөн хэмжээнээс дутуу биелсэн байна. Татварын орлогын тасралтад НӨАТ, онцгой албан татвар зэргийн орлогын тасралтууд нь голлон нөлөөлсөн байна. Харин татварын бус орлогын тасралтад хөрөнгийн өмч хувьчлал болон төсөвт байгууллагын өөрийн орлого буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ.
Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу төвлөрсөн нь дотоодын эдийн засгийн идэвхгүй байдал, эрдэс бүтээгдэхүүний үнэ болон импортын бууралтаас шалтгаалсан байна.
Хүснэгт 13. Зарим гол макро эдийн засгийн үзүүлэлтүүд
Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд |
2013 он |
2014 он |
2015 он |
Эдийн засгийн бодит өсөлт, хувь |
11.6 |
7.9 |
2.3 |
Инфляц (ХҮИ-ээр илэрхийлсэн), хувь |
12.5 |
11.0 |
1.9 |
Экспорт, сая ам.доллар |
4269.1 |
5774.3 |
4669.5 |
Импорт, сая ам.доллар |
6357.8 |
5236.6 |
3797.2 |
Зэс, (тонн/ам.доллар) |
7,331.5 |
6,863.4 |
5,510.5 |
Австралийн экспортын нүүрс, (тонн/ам.доллар) |
90.6 |
75.1 |
61.6 |
Төмрийн хүдэр, (тонн/ам.доллар) |
135.4 |
96.8 |
55.2 |
Газрын тос*, (баррел/ам.доллар) |
104.1 |
96.2 |
50.8 |
Дотоодын эдийн засгийн бодит өсөлтийг 2015 онд 3.1 хувьд хүрэхээр төлөвлөж байсан боловч гүйцэтгэлээр 2.3 хувь гарсан нь дотоодын бараа үйлчилгээний НӨАТ -ын орлогын гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх гол шалтгаан болжээ.
Мөн манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн салбарын түүхий эдүүдийн үнэ огцом буурсан болон гадаад худалдааны эргэлт буурсан нь төсвийн орлогын бууралтад нөлөөлжээ.
Хүснэгт 14. Улсын төсвийн зарлагын гүйцэтгэл
Сая төгрөг
Тухайн жилийн төсвийн орлогын гүйцэтгэл хангалтгүй байсантай уялдуулж Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Монгол Улсын 2015 оны төсвийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 109 дүгээр, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэн батлуулах хүртэл хугацаанд авах зарим арга хэмжээний тухай” 377 дугаар тогтоолуудыг гарган ажилласан бөгөөд мөн Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолыг мөрдөн ажиллалаа. Уг тогтоолуудын дагуу бүх шатны төсөвт байгууллагууд үр ашиггүй зардлыг тэвчих болон зарим нэр төрлийн зардлуудыг тодорхой хувиар бууруулах, орлогын бүрдүүлэлттэй уялдуулан санхүүжилт болон зарцуулах эрхийг бууруулах, 2015 оны 8 дугаар сарын 31-нээс хойш бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахгүй байх, гэрээ байгуулсан ч гүйцэтгэл нь бүрэн санхүүжигдээгүй арга хэмжээний зардлыг дараа онд тусган санхүүжүүлэх зэрэг арга хэмжээ авсан нь улсын төсвийн урсгал зардал 215 тэрбум төгрөг, дотоод эх үүсвэрээс олгогдох хөрөнгийн зардал 155 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс дутуу зарцуулагдахад нөлөөлсөн байна.
Тайлант онд төсвийн хөрөнгө оруулалттай холбоотойгоор 3 чиглэлээр хөрөнгө оруулалт хийгдсэн байна
Хүснэгт 15 Улсын төсөв, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт
Д/д |
Хөрөнгө оруулалтын ангилал |
Төлөвлөгөө |
Гүйцэтгэл |
Хувь |
1 |
Улсын төсвийн хөрөнгө оруулалт |
357,969.1 |
246,814.5 |
68.9% |
2 |
Векселийн хөрөнгө оруулалт /2014 онд олгож чадаагүй хөрөнгө/ |
173,934.3 |
159,842.2 |
91.9% |
3 |
Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт /Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй/ |
452,351.0 |
433,650.6 |
95.9% |
|
НИЙТ |
984,254.5 |
840,307.3 |
85.4% |
Сая төгрөг |
УИХ-аас улсын төсвөөс 2015 онд нийтдээ 357.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталснаас төсвийн орлого бүрдэлтээс хамаарч 246.8 тэрбум төгрөгийн санхүүжилт гарсан бөгөөд гүйцэтгэл 68.9 хувьтай гарсан. 2015 онд ТЕЗ-аас Сангийн яаманд ирүүлсэн зарим гүйцэтгэлийг төсвийн нөхцөл байдалтай уялдуулан санхүүжүүлж чадаагүй нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл бага гарахад нөлөөлсөн байна.
Хүснэгт 16. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл
Төсвийн ерөнхийлөн захирагч |
Төсөвт өртөг |
2015 оны төлөвлөгөө |
Эрх нээсэн дүн |
Санхүүжүүлсэн дүн |
Монгол улсын ерөнхий сайд |
7,689.7 |
1,133.2 |
197.8 |
197.8 |
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга |
13,841.6 |
2,920.0 |
2,918.3 |
2,887.9 |
Гадаад хэргийн сайд |
3,550.0 |
3,550.0 |
3,539.1 |
3,539.1 |
Сангийн сайд |
2,880.0 |
880.0 |
649.2 |
649.2 |
Батлан хамгаалахын сайд |
63,470.9 |
4,534.6 |
3,794.1 |
3,108.0 |
Эрүүл мэнд, спортын сайд |
263,472.2 |
55,299.8 |
43,015.3 |
38,878.6 |
Улсын ерөнхий прокурор |
2,632.3 |
1,090.1 |
1,080.8 |
1,080.8 |
Монгол улсын шадар сайд |
20,562.6 |
5,513.0 |
4,504.3 |
4,504.3 |
Авлигатай тэмцэх газрын дарга |
300.0 |
300.0 |
- |
- |
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд |
2,593.5 |
1,333.5 |
1,120.0 |
874.7 |
Хууль зүйн сайд |
109,068.3 |
49,221.7 |
32,027.8 |
29,327.8 |
Барилга, хот байгуулалтын сайд |
146,128.6 |
21,525.8 |
17,215.2 |
16,901.4 |
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд |
473,545.8 |
126,167.0 |
102,327.8 |
91,729.9 |
Зам, тээврийн сайд |
305,970.5 |
53,559.8 |
42,895.0 |
31,998.8 |
Хүнс, хөдөө аж ахуйн сайд |
14,842.3 |
1,886.6 |
1,728.9 |
1,157.5 |
Хөдөлмөрийн сайд |
30,319.0 |
10,704.0 |
8,741.0 |
6,959.7 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд |
33,949.6 |
9,380.8 |
8,847.6 |
7,686.0 |
Эрчим хүчний сайд |
14,241.7 |
5,205.7 |
3,780.0 |
3,780.0 |
Аж үйлдвэрийн сайд |
15,931.4 |
3,763.6 |
1,553.1 |
1,553.1 |
НИЙТ |
1,524,990.0 |
357,969.1 |
279,935.2 |
246,814.5 |
Сая төгрөг |
Монгол Улсын Засгийн газрын нөөц сангийн 2015 оны батлагдсан төсвийг сар, улирлын хуваарийн дагуу санхүүжүүлснээс гадна төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, төсвийн санхүүжилтийн гүйцэтгэлийг хангах, төсвийг зардлын төрөл зүйлээр хуваарилан гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан.
Хүснэгт 17. ЗГ-ын нөөц сангийн гүйцэтгэл
Үзүүлэлт |
Дүн |
2015 оны ЗГ-ын нөөц сангийн тодотгосон төлөвлөгөө |
23,600,000,000.00 |
Засгийн газрын тогтоолын нийт дүн |
24,156,948,236.20 |
Санхүүжүүлсэн нийт дүн |
20,380,336,142.63 |
Үүнээс: 2014 оны шийдвэрээр |
2,041,790,764.20 |
2015 оны шийдвэрээр |
18,338,545,378.43 |
Санхүүжүүлээгүй дүн |
3,219,663,857.37 |
Шийдвэрийн їлдэгдэл |
556,948,236.20 |
Санхїїжїїлээгїй хїлээгдэж буй гїйцэтгэл |
2,300,075,530.50 |
Төгрөгөөр |
Засгийн газрын нөөц сангийн эх үүсвэрээс 2015 онд санхүүжүүлэхээр гаргасан Засгийн газрын тогтоолын дүн 24.2 тэрбум төгрөг болсон бөгөөд энэ нь төлөвлөгдсөн эх үүсвэрээс 0.56 тэрбум төгрөгөөр илүү байна.
Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулиар 357 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 423 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 118.5 хувийн биелэлттэй гарсан. Үүнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 423 тэрбум төгрөг, өмнөх оны хишиг, хувь олголтын 21 мянган төгрөгийг буцаан шилжүүлсэн 6.3 сая төгрөг төвлөрсөн. Хүний хөгжил сангаас санхүүжүүлсэн нийт зарлага, санхүүжилт 2015 онд 308 тэрбум төгрөг хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 6.3 хувиар бага гарсан.
Хүснэгт 18. ХХС-гийн 2015 оны төсвийн гүйцэтгэл
Сая төгрөг
Хүний хөгжил сан 2015 оны төсвийн жилд төр хариуцах иргэний ЭМД-ын шимтгэлд 12 тэрбум төгрөг, Засгийн газрын бонд болон урьдчилгаа төлбөрийн хүүгийн зардал 67 тэрбум төгрөг, Монгол Улсын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр олгох 20 мянган төгрөгт нийт 226 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Тус сангийн зарлага, санхүүжилт хүүхдийн мөнгөнөөс бусдаар төлөвлөсөн хэмжээнд буюу дунджаар 93.7 хувийн биелэлттэй гарсан байна.
Орлого
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2. дахь хэсэгт төсөвт төлөгдөж буй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь нь Хүний хөгжил сангийн орлого гэж заасан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр тус санд 2015 онд төвлөрөх орлого 287 тэрбум төгрөг байснаас 423 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна.
Уул уурхайн салбараас орох татварын орлогын хэмжээ 2015 онд 1.0 их наяд төгрөгт хүрсэн байна. Эрдэс баялгийн үнэ 2015 онд үргэлжлэн буурч байсан хэдий ч манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гарц, биет хэмжээний өсөлт өндөр байсан учир тус салбарын орлогыг нэмэгдүүлсэн байна.
Хүснэгт 19. Уул уурхайн орлогоос ХХС-д төвлөрсөн орлого
|
|
2011 |
2012 |
2013 |
2014 |
2015 |
1 |
АМНАТ |
143.43 |
217.49 |
195.88 |
287.9 |
423.02 |
2 |
ӨСНАТ |
124.39 |
88.97 |
129.15 |
116.1 |
|
3 |
Ногдол ашиг |
78.9 |
141.2 |
68.3 |
15.0 |
- |
4 |
Бусад* |
|
|
|
7.9 |
|
НИЙТ |
346.72 |
447.66 |
393.33 |
426.9 |
423.02 |
|
Тэрбум төгрөг |
Хүний хөгжил сангийн 2015 оны төсөвт Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас 70.0 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлогыг төвлөрүүлэхээр тооцсон боловч тус компанийн хувь нийлүүлэгчдийн зөвлөлийн хурал хуралдаагүй тул ногдол ашиг хуваарилах шийдвэр гараагүй болно.
Хүний хөгжил санд авсан урьдчилгаа төлбөрийн суутгалын тухай
Монгол Улсын Засгийн газар, “Оюу толгой” ХХК-тай 2011 оны 6 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан “Урьдчилгаа төлбөрийн гэрээ”-ний дагуу тус компанийн хүсэлтээр 2015 онд сар бүр 5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний татварыг урьдчилгаа төлбөрөөс суутгах арга хэмжээ авлаа. Нийт 118 тэрбум төгрөгийг татварын өглөгийг суутган бичилтийг хийсэн. Үүнд: НӨАТ-ын 26.1 тэрбум төгрөг, ААНОАТ-ын 31.1 тэрбум төгрөг, АМНАТ-ийн 61.2 тэрбум төгрөг тус тус байна.
Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс МГЛ” ХХК-тай 2011 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Урьдчилгаа төлбөрийн гэрээ”-ний дагуу 2015 онд урьдчилгаа төлбөрийн үлдэгдлээс нийт 175 тэрбум төгрөгийг суутгал хийгдсэн.
Нийт 293 тэрбум төгрөгийг суутган тооцсоноос 240.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод, 42.9 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангийн орлогод, 10 тэрбум төгрөгийг ХХС-ийн Засгийн газрын үнэт цаасны эх үүсвэрт суутган бүртгэсэн байна.
Зарлага
Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулиар дараах хэлбэрээр хишиг, хувь хүртээхээр батлагдсан. Үүнд:
- Төр хариуцах эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр,
- Бэлэн мөнгө (хүүхдийн мөнгө).
Төр хариуцах эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр
Хүний хөгжил сангаас 2015 онд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 12,040.1 сая төгрөг зарцуулсан бөгөөд төлөвлөсөн хэмжээнд буюу 100 хувийн биелэлттэй гарсан. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх хэсэгт 16 хүртэлх насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, хүүхдээ 2 нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх, хугацаат цэргийн албан хаагч, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хүний хөгжил сангийн төсвөөс Эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр хуульчилсан байдаг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотой Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль хүчингүй болж, зарим даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ХХС-аас бус улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон.
Бэлэн мөнгө
Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хууль, УИХ-ын 2014 оны 65 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бэлэн мөнгө хэлбэрээр олгох 0-18 насны хүүхэд бүрт сар бүр олгох 20 мянган төгрөгт 225.7 тэрбум төгрөгийг зарцууллаа.
Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын мэдээгээр 2015 онд 940,416 хүүхэд бэлэн мөнгө хэлбэрээр хишиг, хувиа хүртжээ.
Хүснэгт 20. Бэлэн мөнгөөр хишиг, хувь хүртээсэн байдал
Он |
Олгосон хэмжээ, хэлбэрүүд |
Хүний тоо, (мян.хүн) |
Зарцуулсан хөрөнгө (сая.төгрөг) |
Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан |
2,797.0 |
- |
|
2010 |
70 мянган төгрөгөө хүртсэн |
41.0 |
2,871.1 |
50 мянган төгрөгөө хүртсэн |
243.0 |
12,150.9 |
|
2011 |
Сар бүрийн 21 мянган төгрөгөө хүртсэн |
2,734.6 |
689,118.4 |
Үүнээс: ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зориулалтаар бөөнөөр авсан |
9.7 |
1,631.4 |
|
2012 |
Сар бүрийн 21 мянган төгрөгөө хүртсэн /1-5-р сар/, 23 мянган төгрөг /6-р сар/ |
2,823.9 |
375,479.7 |
Үүнээс: ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зориулалтаар бөөнөөр авсан |
808 хүн |
85.4 мян.төг |
|
Хүүхдийн мөнгө /сар бүр 20 мянган төгрөг/ |
|
53,264.1 |
|
2013 |
21 мянган төгрөгөө нөхөж авсан |
263.4 |
28,613.1 |
Монгол Улсын харьяатаас гарч сүүлийн жилийн хишиг, хувийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж авсан |
4 хүн |
3,024 мян.төг |
|
Хүүхдийн мөнгө /сар бүр 20 мянган төгрөг/ |
960.2 |
228,994.3 |
|
2014 |
Хүүхдийн мөнгө /сар бүр 20 мянган төгрөг/ |
1,013.9 |
238,423.9 |
2015 |
Хүүхдийн мөнгө /сар бүр 20 мянган төгрөг/ |
940.4 |
225,709.6 |
Тэнцэл
Хүний хөгжил сангийн төсвийн тэнцэл 2015 онд 114.7 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
Хүснэгт 21. ХХС-гийн төсвийн үр дүнгийн үзүүлэлт
|
2011 |
2012 |
2013 |
2014 |
2015 |
||
НИЙТ ОРЛОГО |
314,207.6 |
440,972.2 |
393,535.0 |
426,957.7 |
423,036.1 |
||
Хүний хөгжил сангийн хуримтлал |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
||
НИЙТ ЗАРЛАГА |
786,859.7 |
848,742.8 |
278,339.6 |
312,482.3 |
308,374.4 |
||
|
ТӨСВИЙН: Урсгал |
-472,652.1 |
-407,770.6 |
115,195.4 |
114,475.5 |
117,996.1 |
|
|
ТЭНЦЭЛ : Нийт |
-472,652.1 |
-407,770.6 |
115,195.4 |
114,475.5 |
114,661.4 |
|
Сая төгрөг |
|||||||
Тус сангийн төсвийн тэнцэл сүүлийн 3 жилд ашигтай гарсан ч, урьдчилгаа мөнгө, зээлийн төлбөрийг татварт суутган тооцож байгаа нь санд бэлэн мөнгө орохгүй, зөвхөн бичилт хэлбэрээр орлого орсон тайлагнагдаж байна.
2012 онд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан тус сангийн эх үүсвэрийн дутагдлыг Засгийн газрын бонд гаргах замаар санхүүжүүлэх боломжийг нээсэн. 2015 онд Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 190.1 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 67.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн тус сангийн орлогын дутагдлын улмаас өмнө гаргасан Засгийн газрын үнэт цаасны төлбөрийг үнэт цаас дахин гаргах замаар санхүүжүүлсэн байна. Тайлант 2015 онд нийт 179.8 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино болон дунд хугацаат үнэт цаас гаргасан байна.
Нийгмийн даатгалын сангийн орлогод 2015 онд 1,544.3 тэрбум төгрөг төлөвлөснөөс 1,480.5 тэрбум төгрөг төвлөрч, 96 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Нийгмийн даатгалын сангийн орлогуудаас нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийн төлбөрт 1,187.9 тэрбум төгрөг төвлөрч 97 хувийн биелэлттэй, улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 292.6 тэрбум төгрөгт хүрч 91 хувийн биелэлттэй байна.
Хүснэгт 22. НДС-ийн төсөв, сая төгрөг
2014 оны гүйц |
2015 оны төлөв |
2015 оны гүйц |
|
Нийт орлого ба тусламжийн дүн |
1,394.88 |
1,544.29 |
1,480.48 |
Татварын орлого |
1,078.58 |
1,222.65 |
1,187.88 |
Нийгмийн даатгалын орлого |
1,078.58 |
1,222.65 |
1,187.88 |
Татварын бус орлого |
316.30 |
321.64 |
292.60 |
Тусламжийн орлого |
253.28 |
321.64 |
292.60 |
Хандив тусламж /дотоод/ |
253.28 |
321.64 |
292.60 |
Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн |
1,315.04 |
1,546.64 |
1,541.46 |
Урсгал зардал |
1,305.75 |
1,533.21 |
1,528.61 |
Бараа, ажил үйлчилгээний зардал |
18.55 |
20.17 |
19.56 |
Цалин хөлс болон нэмэгдэл урамшил |
12.91 |
14.58 |
14.44 |
Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл |
2.31 |
1.60 |
1.56 |
Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал |
0.9958 |
1.22 |
1.12 |
Хангамж, бараа материалын зардал |
0.4354 |
0.5161 |
0.4663 |
Нормативт зардал |
0.0397 |
0 |
0 |
Эд хогшил, урсгал засварын зардал |
0.1468 |
0.0476 |
0.0423 |
Томилолт, зочны зардал |
0.0118 |
0.2287 |
0.206 |
Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр |
0.1897 |
1.79 |
1.56 |
Бараа үйлчилгээний бусад зардал |
1.51 |
0.1761 |
0.1694 |
Татаас |
11.63 |
18.91 |
54.39 |
Хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас |
11.63 |
18.91 |
54.39 |
Урсгал шилжүүлэг |
1,275.57 |
1,494.12 |
1,454.66 |
Засгийн газрын урсгал шилжүүлэг |
165.16 |
147.81 |
141.74 |
Засгийн газрын дотоод шилжүүлэг |
165.16 |
147.81 |
141.74 |
Бусад урсгал шилжүүлэг |
1,110.42 |
1,346.31 |
1,312.91 |
Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж |
1,110.42 |
1,345.61 |
1,312.35 |
Ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал |
0 |
0.4066 |
0.3117 |
Ээлжийн амралтаар нутаг явах унааны хөнгөлөлт |
0 |
0.0162 |
0.0096 |
Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж |
0 |
0.2234 |
0.1974 |
Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал |
0 |
0.0561 |
0.0471 |
Хөрөнгийн зардал |
9.29 |
13.43 |
12.85 |
Дотоод эх үүсвэрээр |
9.29 |
13.43 |
12.85 |
Барилга байгууламж |
9.29 |
13.43 |
12.85 |
Тэнцвэржүүлсэн нийт тэнцэл |
79.84 |
-2.35 |
-60.99 |
Алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр |
-79.84 |
2.35 |
60.99 |
Харилцах болон хадгаламжийн дансны цэвэр өөрчлөлт |
-79.84 |
2.35 |
60.99 |
Сая төгрөг |
Харин нийгмийн даатгалын сангийн зарлаг 2015 онд 1,541.5 сая төгрөгт хүрч, нийт төлөвлөгөөний 99.7 хувьтай тэнцэж байна. Ингэснээр НДС нь 2015 онд 61 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
Орон нутгийн 2015 оны төсвийн гүйцэтгэлээр нийт орлого 2,033.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 2.9 хувь буюу 39 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Харин нийт зарлага 2,079.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 10.3 хувь буюу 238.7 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна.
Хүснэгт 23. Орон нутгийн төсөв
2014 оны гүйцэтгэл |
2015 оны төлөвлөгөө |
2015 оны гүйцэтгэл |
|
НИЙТ ОРЛОГО БА ТУСЛАМЖИЙН ДҮН |
2,092,170.3 |
2,073,186.9 |
2,033,759.0 |
Татварын орлого |
715,789.8 |
733,297.7 |
734,387.2 |
Орлогын албан татвар |
479,793.2 |
480,972.4 |
482,334.5 |
Хөрөнгийн албан татвар |
78,398.1 |
88,529.4 |
86,610.1 |
Бусад татвар, төлбөр, хураамж |
157,598.5 |
163,795.8 |
165,442.7 |
Газрын төлбөр |
65,494.9 |
59,915.7 |
59,630.6 |
Байгалийн нөөц ашигласны төлбөр |
38,919.0 |
43,475.4 |
44,499.9 |
Бусад татвар |
0.0 |
15.9 |
13.9 |
Татварын бус орлого |
1,376,380.5 |
1,339,889.3 |
1,299,371.8 |
Нийтлэг татварын бус орлого |
116,774.9 |
92,285.1 |
84,376.8 |
Хөрөнгийн орлого |
13,775.3 |
25,733.2 |
39,368.3 |
Тусламжийн орлого |
0.0 |
5,296.3 |
4,767.6 |
Улс орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг |
1,245,830.2 |
1,216,574.7 |
1,170,859.0 |
НИЙТ ЗАРЛАГА ба ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН |
2,129,630.3 |
2,317,842.9 |
2,079,124.8 |
УРСГАЛ ЗАРДАЛ |
1,606,646.1 |
1,741,961.6 |
1,647,222.2 |
БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ |
1,246,867.8 |
1,362,559.5 |
1,300,114.0 |
ХҮҮ |
0.0 |
44.0 |
44.0 |
ТАТААС |
2,172.7 |
9,783.7 |
8,778.5 |
УРСГАЛ ШИЛЖҮҮЛЭГ |
357,605.6 |
369,574.4 |
338,285.7 |
ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ |
522,984.3 |
564,906.1 |
429,804.2 |
ЭPГЭЖ ТӨЛӨГДӨХ ТӨЛБӨРИЙГ ХАССАН ЦЭВЭР ЗЭЭЛ |
0.0 |
10,975.2 |
2,098.4 |
ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН НИЙТ ТЭНЦЭЛ |
-37,460.1 |
-244,656.0 |
-45,365.8 |
АЛДАГДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР |
37,460.1 |
244,656.0 |
45,365.8 |
Харилцах болон хадгаламжийн дансны цэвэр өөрчлөлт |
21,583.6 |
228,466.6 |
40,977.2 |
ЗГ-ын зээл |
15,876.5 |
16,189.4 |
4,388.6 |
Сая төгрөг |
Орон нутгийн орлогын 36.1 хувь татварын орлогоос, 63.9 хувь татварын бус орлогоос бүрдсэн байна. Татварын орлогын 70.8 хувь буюу 520 тэрбум төгрөг хувь хүний орлогын албан татвараар төвлөрсөн байна. Тайлант онд ХХОАТ-ын буцаалтаар иргэдэд 43.1 тэрбум төгрөгийг олгосон байна. Улсын тэмдэгтийн хураамж, газрын төлбөр, байгалийн нөөц ашигласны төлбөр зэрэг орлогоос нийт 142.6 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Татварын бус орлогын 90.1 хувийг улсын төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэг /160.5 тэрбум/, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлэг /106 тэрбум/, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын санхүүжилт /904.4 тэрбум/ -ийн орлогууд бүрдүүлж байна.
Орон нутгийн төсвийн зарлага
Орон нутгийн нийт зарлага, санхүүжилтийн 79.2 хувь буюу 1,647.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд, үүнээс цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн халамжийн зардалд 1,055.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Хөрөнгийн зардлын гүйцэтгэл төлөвлөсөн дүнгээс 135.1 тэрбум төгрөгөөр бага байгаа нь улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт болон мөнгөн хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлгийг төлөвлөснөөс 21.2 тэрбум төгрөгөөр дутуу хуваарилсан, мөн орон нутгийн хөрөнгийн зарлагыг тодорхой түвшинд хязгаарлаж байсантай холбоотой байна.
Орон нутгийн төсвийн тэнцэл
Орон нутгийн төсвийн тэнцэл 45.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба үүний 41 тэрбум төгрөгийг өмнөх оны мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс санхүүжүүлсэн байна.