Монголын төв банкны бүх мэдээлэл И-Мартын эзний гарт очдог болох нь хэнд хэрэгтэй вэ?
2016/09/08
Нэгэнтээ Төв банк шинэ даргатай болсон учир Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд өөрчлөгдөх нь тодорхой байсан л даа. Гэхдээ зарим нэг шинэ гишүүдийн тухайд арай л нүдээ олоогүй талаар хэлж яригдаад эхэлжээ.
Хэний тухай вэ гэдгийг тодорхойлон өгүүлэхээсээ урьтаж зөвлөлийн гишүүдээр хэн хэн ирээд байгааг хүргэчихье.
Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд
Монголбанкны удирдлага:
Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгч
О.Эрдэмбилэг Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч
Б.Лхагвасүрэн Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
Б.Баярдаваа Мөнгөний бодлогын газрын захирал
Б.Батдаваа Зах зээлийн газрын захирал
Н.Батсайхан Хяналт шалгалтын газрын захирал
Ц.Мөнхбаяр Судалгаа, статистикийн газрын захирал
Д.Ган-Очир Ерөнхий эдийн засагч – Ерөнхийлөгчийн зөвлөх
Р.Саранцэцэг Мөнгөн тэмдэгтийн газрын захирал
Хараат бус бусад гишүүд:
Б.Энххуяг Эдийн засагч, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч асан
Ц.Батсүх СЭЗИС-ийн экономиксийн тэнхимийн профессор
Б.Эрдэнэбат МУИС-ийн Нийгмийн ухааны сургууль, Эдийн засгийн тэнхимийн профессор
Ч.Хашчулуун МУИС-ийн ЭЗС-ийн профессор
Б.Баттүшиг “Монголд та хэрэгтэй” ТББ
Тэгэхээр эдгээр нөхдүүд ирэх жилүүдэд төв банкны бодлого, шийдвэрийг хамтдаа атгалцана гэсэн үг. Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийн эрх үүргийг танилцуулахад:
-Зөвлөлийн хуралд оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх.
-Зөвлөлийн хурлаар хэлэлцэх аливаа танилцуулга, мэдээллийг гаргуулан авах, танилцах.
-Зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй танилцах.
-Монголбанкны Ерөнхийлөгч өөрийн эзгүйд зөвлөлийн хурлыг удирдуулахаар томилсон бол Зөвлөлийн хурлыг удирдах эрхтэй бол үүрэг нь:
-Зөвлөлийн хуралд оролцож, хэлэлцэж буй аливаа асуудалд нухацтай хандах.
-Монголбанкны Ерөнхийлөгч тухайн саналын шүүмжлэгчээр томилсон бол саналын талаарх шүүмжийг бэлтгэж, хэлэлцэх.
-Зөвлөлөөс гаргасан шийдвэрийн үндэслэлийг олон нийтэд тайлбарлахдаа зөвхөн албан ёсны шийдвэрийг танилцуулах гэж заажээ.
За харин Мөнгөний бодлогын зөвлөлийн зардал, гишүүдийн ажлын хөлсний тухайд Зөвлөлийн хараат бус гишүүдэд зөвлөлийн ажилд оролцсон байдлыг харгалзан ажлын хөлс олгох бөгөөд түүний хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгч батална. Зөвлөл, түүний үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Монголбанкнаас гаргана гэжээ.
Үгүй яахав, үнэт цагаа зориулж байгаа хүнд цалин өгнө л биз. Гэхдээ нэг гэм нь Монголбанк их өндөр хөлс өгчихдөг гэмтэй л дээ. Тэгэхээр хараат бус гишүүдээр томилогдоод байгаа Б.Энххуяг, Ц.Батсүх, Б.Эрдэнэбат, Ч.Хашчулуун, Б.Баттүшиг нар боломжийн цалин авчих байх. Салбартаа мэргэшсэн нөхдүүдийн тухайд бол болж байна. Харин Сү.Батболдын хүү, “Монголд та хэрэгтэй” ТББ-ын тэргүүн Б.Баттүшиг гэж хүн Монголбанкинд хэрэгтэй юм болов уу гэдэг нь анхаарал татсан л асуудал юм даа. Хараат бус гишүүн дээр хэлсэнчлэн нарийн ширийн бүх л мэдээллийг гаргуулж авах хэрэгтэй. Гэтэл нөгөөх Б.Баттүшиг гээч нь БНСУ-ын анхны хайпермаркетийн франчайз “И-март” дэлгүүрийг Монголд саяхан нээсэн, өөрийн бизнесийн эрх ашгийнхаа талаар том алхаж чадахаар нэгэн харагдаад байгаа. Гэтэл төв банк ийм хүнийг зөвлөхөөр суулгаж байдаг.
Мөнгөний бодлогын зөвлөлийн хэлэлцэх асуудлын хүрээг тодотгоход:
Зөвлөл нь мөнгөний бодлогын саналын төсөл, холбогдох тооцоо, судалгаан дээр үндэслэн мөнгөний бодлогын хэрэгсэл, түүний түвшинг өөрчлөх эсэхийг хэлэлцэх;
-Шаардлагатай тохиолдолд макро зохистой бодлогын арга хэмжээг хэлэлцэх;
-Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх, түүний биелэлтийг дүгнэх, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж, батлуулах;
-Төв банкны зүгээс хийж буй эдийн засгийн үзүүлэлтүүдийн таамаглалыг хэлэлцэх, батлах;
-Санхүүгийн тогтвортой байдлын болон инфляцийн тайланг хэлэлцэх; гэж байгаа юм. Тэгэхээр энэ бүх мэдээллийг гадны сүлжээг Монголдоо оруулж ирж, үндэсний үйлдвэрлэгчдээ дарамт учруулаад эхэлсэн Б.Баттүшиг гэж хүн зүгээр сууж байгаад л авдаг болж эхэллээ. Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаанд хориглох зүйлсэд аливаа улс төр, бизнес бүлэглэлийн шахалт дарамтад өртөж, тэдний ашиг сонирхлыг төлөөлөхийг хориглосон байдаг ч, Монголын толгой бизнесмэнүүдийн нэг хийгээд улстөрч Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголын төв банкинд хөл тавьчихлаа. Юм нэг л буруу яваад байна даа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Б.Итгэл
Иргэн · 2016/09/08
Монголд менгетэйл бол хэн юу ч хийсэн болдог бичэгдээгүй хуультайг чи харахгуй бнуу. Дээрэм тонуул,хулгай луйвар,хүчин,хууль бус ан,эх нутгаа самарсан,офшор данстан гээд ечнеен бузар хэрэг хийсэн ноход бүр төрд гарчихаад ханхалзаж бна.
irgen · 2016/09/08
Ex ornoo xudaldsan xun Su Batbold.
irgen · 2016/09/08
Khuukhduud ni mongoloor yaridaggui. Anlgiar yarina. teriig ni bodohoor durgui hursen.
Зочин · 2016/09/08
udaan tesehgui de
Монгол хүн · 2016/09/08
ЭНЭ СҮ БАТБОЛД ХЭДЭН ТЭР БУМ УДААН НАСЛАХ ЮМ БОЛДОО ХӨӨРХИЙ. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙГ МӨН Ч ИХ ЦУСАЛЖ БАЙНА ДАА. ЮУ Л БОЛДОГ БОЛ...