БНХАУ хууль цаазийн хувьд хатуу дэглэмтэй.  Тэр ч утгаараа бослого, жагсаал үймээнийг эвээр биш цус урсган хүчээр шийддэг. Гэхдээ далд байдлаар.  Тэгвэл саяхнаас  Хятад улсын  төрийн эрх баригчид  харгислалын  аргыг  ил тод байдлаар ихээр хэрэглэх болсон байна.  

Тухайлбал Хятад иргэд  цагдаа, төрөө эсэргүүцэх бүртээ зодуулдаг байна. Өөрөөр хэлбэл төр, цагдаа нар нь ч ард түмнээ харгислан дардаг байна. Үүний жишээ болох доорх  зургууд Хятадын интернет сүлжээнд их шуугиан тарьж байгаа.

Цагдаа нарнаймаачинг нүцгэлж байгаад ухаан алдтал нь зодов.

Наймаачины толгой дээр тарган махлаг цагдаа үсрэн дэвхцэж байна... /эх сурвалж http://www.aboluowang.com/2013/1006/339260.html/

Энэ бол зөвхөн дотоод  эсэргүүцэл. Харин гадаад эсэргүүцэл буюу Түвдүүдийн эсэргүүцлийг  дарахын тулд нулимс асгаруулагч, галт зэвсэг хэрэглэх нь жирийн үзэгдэл  болоод байгаа.  Өөрөөр хэлбэл  энгийн үед интернэт орчинд хяналт тавих,  зурагтийг нь хурааж авах зэргээр  хүний эрхэнд бүдүүлэгээр халдах болжээ.  Тиймээс амьдаараа зулын гол болох аргаа  Түвдүүд өөрчилөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл өмнө нь ганцаараа зулын гол болоод дуусдаг байсан бол бөгөөд энэ нь” нэг Түвд үхвэл нэг хятад баясана. Улам олон зул асаасай гэж ерөөнө. Үхэл л бол үхэл. Үхэхдээ харин нэг хятадыг аваад үхвэл ханьтай биш үү. Хятад хүн баясах бус сандарна. Хэд хэдэн хүнийг дагуулаад үхвэл хятад хүн айна. Яг нэг цагт, нэг өдөр, Өвөрмонгол, Уйгар, Төвдүүд нэгэн зэрэг хөдөлвөл...” гэсэн уриалга тус улсад тархаад байна.  

Харин Өвөрмонголд   “Терроризмын эсрэг” гэж нэрлэсэн үйл ажиллагааг Хятадын эрх баригчид явуулж эхлээд байна.  Энэ ажиллагааны хүрээнд цагдаа нар өвөрмонгол айлуудад нэгжлэг явуулж, буу зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис байгаа эсэхийг шалгаж, байгаа бол ямар зорилгоор  хичнээн удаан хадгалж байгаа зэргээр байцаан  асуудал үүсгэж байгаа ажээ.  Энэ нь Өвөрмонгол малчдын бэлчээрийн газрыг уул уурхайн зориулалтаар  ашиглаж байгаатай шууд холбоотой юм.

Өөрөөр хэлбэл  Өвөрмонголд  хашаалан бэлчээрлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд  айл бүрт бага хэмжээний газар заан өгч, тэндээсээ өөр газар малаа бэлчээрлүүлэхийг хориглоод байгаа.  Үүнийг малчид эсэргүүцдэг ч өнөөдрийг хүртэл Хятадын төр засгаас ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс болж хятад, монгол иргэдийн хооронд таарамжгүй харьцаа үүсээд байгаа.

Энэ бүхэн нь хүний эрхийг  бүдүүлэгээр зөрчиж байгаа  аймшигт үйлдэл юм.  Хүний эрхийг ингэж бүдүүлэгээр зөрчих нь тус улсыг задрах эхлэл болж байна хэмээн олон улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. 

БНХАУ задрах уу эсвэл хүний эрхийг дээдлэх үү гэдгийг цаг хугацаа л харуулах үлдлээ. 

А.Баярмаа