Дэлгэцийн "од" энэ залууг өдгөө кино сонирхогчид болоод цэнхэр дэлгэцээ үзэгчид андахгүй ээ. Түүний биеэ авч яваа байдал нь хүртэл охид, бүсгүйчүүдийн харцыг ихэд татдаг.

Жүжигчин Б.Батзаяа КУДС-ийг төгсөөд ажлын гараагаа “SBN” телевизийн кино албанд дуу оруулагчаас эхлүүлсэн гэдэг. “Зөрлөг”, “Сонголт”, “Зөрлөг”, “Миний сарнай”, "Дэлхийд дурласан сар", "Өнөөдөр", “Миний ахын эхнэр”, “Call” зэрэг бүрэн хэмжээний болон богино хэмжээний олон кинонд тоглож өөрийнхөө ур чадварыг үзэгчддээ харуулж чадсан авьяаслаг залуусын нэг.

Өдгөө телевикийн хөтлөгчийн ажлаа хийхийн сацуу рекламанд чамлахааргүй өндөр өртөгөөр зургаа авахуулдаг гэсэн. Өдгөө бусад залуусын адил фитнесст чөлөөт цагаа өнгөрүүлэх болсон тэрбээр 30 гарч яваа ч ганц бие. Өөрийгөө цахим хуудаснаа рекламдаж үе үе сайхан төрхөөрөө гайхуулдаг эмэгтэйчүүдийн нэгэн адилаар тэр "боди бие" гайхуулчихдаг юм.

О.Ариун