"Киви" хамтлагийн ахлагч Ука 30 гарсан хойноо ээж болж өдгөө хүүгээ асрангаа уран бүтээлээ туурвиж яваа сэргэлэн дуучин. Тэрбээр багын нь л урлагийн хүн болохыг хүсдэг байсан гэдэг. Цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж бүжиглэдэг адтай охин өдгөө дууны урлагт өөрийнхөө дүр төрхийг үлдээж нэгэн орон зайг хэдийнээ эзэлсэн.

 

 

Хүүхдээ хараад гэртээ суухыг урьтал болголгүй урлагтаа эргэн ирсэн Ука сүүлийн үед тоглолт, халтуур гээд тун чиг завгүй яваа гэнэ. Баасан гаригийн үдэш нэгэн клубт урилгаар дуулж залуустайгаа доргио өнгөрүүлсэн талаар цахим хуудсаар тархав. Ингээд түүний "халтуур"-ын бичлэгийг сонирхуулья.

О.Ариун