Өнгөрсөн сарын 31-нд Их Британийн иргэн Стив Неш Монгол Улсад аялж байгаад бусдад эд зүйлээ дээрэмдүүлэн, улмаар амиа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын хэсэг гарч хэргийн газар мөрдөн байцаалт шалгалтын ажил явуулж байгаа. Уг хэрэгт хоёр хүнийг сэжигтнээр татаад байсан. Тэгвэл цагдаагийн алба хаагчид Стив Нешийг хөнөөсөн этгээдийг өчигдөр баривчилсан байна. Архангай аймгийн харъяат энэ хэргийг үйлдсэн бөгөөд талийгаачийн эд зүйлийг нуусан газрыг илрүүлэн хурааж авчээ.

Мөрдөн байцаалтын явцад сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээд нь Архангай аймгийн харъяат, 1981 онд төрсөн, 34 настай эрэгтэй Г гэгч бөгөөд хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг эд мөрийн баримт болгон хураан авч, мөрдөн байцаалтын ажлыг үргэлжлүүлж байна гэв.

Сэжигтэн этгээдийн зүгээс хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг устгах оролдлого хийсэн байжээ.

Г гэгч этгээд урьд нь 2014 онд Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 145.1-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байсан. Мөн 2016 онд Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 145.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн аж.

А.Баярмаа