Д.Сосорбарам Э.Бат-Үүлийг өмөөрөв
2016/09/14
Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсны амийг зэрлэгээр бүрэлгэсэн хэргийг цагдаа тагнуулын байгууллага 18 жилийн турш мөрдөн шалгаж байгаа ч, тодорхой ахиц гаралгүй өдийг хүрсэн.
Тэгвэл өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд МУСГЗ Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан намын гишүүд хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийлээ. Э.Бат-Үүлийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж буй нь сонгууль угтсан зохиомол гүтгэлэг хэмээн үзэж буйгаа мэдэгдлээ.
Тэд энэ үеэрээ “Коммунист угшилтай улс төрийн хүчин болох МАН төр, засгийн эрхийг барих бүртээ уг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг улс төрийн бусармаг зорилгодоо ашиглаж байна. Үүний тод жишээ нь сонгууль бүрийн өмнө ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, бидний журмын нөхөр Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбоотой мэтээр хэвлэлээр гүтгэн гүжирдэж, мөрдөн мөшгиж ирсэн явдал юм. 2000 онд түүнийг энэ хэрэгт сэжигтнээр татаж хэрэгсэхгүй болгосон. Гэвч 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө ийм үйлдэл давтагдаж, улмаар МАН төр, засгийн эрхийг авсаны дараа түүнийг уг хэрэгт холбогдуулан дахин сэжигтнээр татлаа. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн энэхүү бусармаг ажиллагааг ардчилсан хувьсгалын анхдагчид, ардчилал, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцлийн манлайд явсан үе үеийнхний төлөөлөл бид эрх шийдвэртэй эсэргүүцэж байна” гэв.
Түүнчлэн Э.Бат-Үүлийг гэмт хэрэгт хилсээр холбогдуулан хэлмэгдүүлэх гэсэн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байгаагаа илэрхийллээ. Э.Бат-Үүлийн мэдэгдэлтэй холбоотойгоор талууд ийн байр сууриа илэрхийлцгээж байна. Н.Алтанхуяг эрхэм хэлэхдээ “Энэ хэргийн учир начир олдож заавал илрэх ёстой. Хэрэг илрэх шатандаа явж байна гэсээр нилээдгүй хугацаа өнгөрлөө. Өмнө нь энэ хэргийн дуулианыг олон удаа улс төрийн зорилгоор ашиглаж байсан” хэмээн хэлсэн байгаа юм.
zochin · 2016/09/15
Bugd tegsh erhtei yundaa sandraad bna So guai ooroo davhar shalguulval bolno doo
Баяр · 2016/09/15
Энхбаярыг болохоор сонгуулийн өмнө оймсыг нь гозолзуулаад барьдаг юм билээ. Батүүл болохгүй юу. Бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй. Хууль чамайг дуудвал зангиагаа засаад очих ёстой гэж Элбэг хэлээгүй билүү. Эсвэл АН ханд хамаагүй юм уу.
Ard · 2016/09/14
shalgah heregtei chuluudaigiina gej bod???ene yunii mungo ve
зочин · 2016/09/14
Зүгээр л тайван шалгуулаад оролцоогүй гэдгээ нотлуулах нь тэр хүний үүрэг, хүмүүсийг тайван ажлыг нь хийлгэж үнэн мөнийг олох нь та бүхний Зориг агсаны төлөө хийх буян юм шүү
Зочин · 2016/09/14
Za zailaa
Гишүүн бус. · 2016/09/14
Ардчилыг АН нам хийж чадаагүй. Өөрсөдөө албан тушаал , алдар нэр, баяжих тухай л бодоод хоорондоо муудалцдаг байхаа.
irgen · 2016/09/14
SHalgasan tuluu yunch sertei ym be .yu hiisen yasan gej Ulsiin baatar bolson ym Huuli huchnii umnu bugd tegsh ertei duugai shalguulaad hereg hiisengui 2 ni oldono shu de araich huniig ish undesgui yallah ym baaihgui bh da
Zochin · 2016/09/14
Yundaa sandraad aigaad bga um bol? Hervee ymar ch holboogui bol aih hereg yu bgaan?Shuuh togtoogood l ugnu shu de.Ene Sosorbaram guai yu gej bas jujigleed bga um bol doo?
Зочин · 2016/09/14
Ардчилал гэж хуцах дуртай СО гуай! МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН өмнө бүгд тэгш эрхтэй шүү! жирийн иргэн байна уу ардчилалын баатар байна уу адилхан шалгуулах хэрэгтэй.