МУГЖ Т.Баясгалан өөрийн хүүхэд асрагчийнхаа далд авьяасыг нээж дуучин болгожээ. Тодруулбал Б.Үүрийнтуяа гэх бүсгүйд МУГЖ дуучин хүүхдээ харуулаад арав гаруй жил болж байгаа. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд тэрбээр хүүхэд асрагчийнхаа далд авьяасыг нээж дуучин болгож клип хүртэл хийлгэж өгсөн байна.

Харин клипийг нь үзсэн хүмүүсээс алтны дэргэдэх гууль шарлаж дуучин болж байна даа, Монголчууд угаасаа дуучин Т.Баясгаланг байсан байгаагүй дуулах л байсан гэх мэтээр ярьж байна.

 

Юутай ч МУГЖ Т.Баясгалангийн хүүхэд асрагч Б.Үүрийнтуяагийн анхны уран бүтээл “Аав ээж хоёр минь” бүтээлийг хүргэж байна.