МИАТ ХК-ны коммериний захирал Т.Батчулуун, автомашины ченж хийдэг байсан түүний багийн найз Баясгалан, ХБНГУ дахь МИАТ-ын төлөөлөгчийн газрын дарга Дорждэрэм нар үгсэн хуйвалдаж их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байна.

Тодруулбал дээрх нэр бүхий иргэд онгоцны зорчигчийн үйлчилгээнд хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийг Герман улсад бүртгэлтэй “S………………..” гэх хуурамч байж болзошгүй компанийг шалгаруулсан байна.

Ингээд тендер нэрээр МИАТ ХК-д гурван еврогийн үнэтэй дарсыг 8 еврогоор нийлүүлж, борлуулан их хэмжээний орлого олсон байна. Олсон орлогыг Монгол улсын хоёр иргэний данс руу шилжүүлсэн байжээ. Улмаар Г.Батчулуун, Дорждэрэм нар банкнаас 1.5 тэрбум төгрөгийг бэлнээр нь гаргах гэж багаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Одоогоор тэднийг мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт сэжиглэн саатуулаад байгаа юм.

Г.Батчулуун 2014 онд залилангийн хэргээр хуулйн байгууллагад шалгагдаж байсан.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа