Намрын адаг шар нохой сарын шинийн 9. Гурван хөх мэнгэтэй Хөхөгчин үхэр өдөр. Сумъяа гараг

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

Малын үс ноос авахад: Өвчин эмгэг тусна.

Суудал: Шороо

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Од: Элдэв тэнгэртэн

Наран ургах, шингэх: 07:10 - 18:25

Өдрийн өнгө: Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.