Мотив хамтлагийн “Чи минь ганцхан” клипэнд тоглосон бүсгүй жүжигчин болжээ
2013/10/17
“Мотив” хамтлагийн ахлагч Жижгээ өдгөө уран бүтээлээсээ гадна бизнесийн салбарт хүч үзэж “New Mass” клубын захиралаар ажиллах болсон. Дуучин залуу эхнэрээ “Чи минь ганцхан” дууны клипэндээ тоглуулж, олонд танилцуулсан билээ.
Үүнээс хойш хаа явсан газраа хосууд хамт байх болсон. Эхнэртээ маш их хайртай Жижгээ уран бүтээлийн завгүй ажлынхаа хажуугаар гэр бүлдээ зав гаргадаг сайн нөхөр. Түүгээр ч үл барам эхнэрийнхээ дуртай зүйлийг бэлэглэх дуртай нэгэн гэнэ. Түүний эхнэр гутланд нугасгүй нэгэн. Хараанд нь өртсөн гутал бүхнийг өөрийн болгож байж санаа нь амардаг учраас гутлын олон цуглуулгатай аж. Бяцхан хүүгээ харан нэг хэсэг гэртээ суусан тэрбээр уйдахдаа энд тэндхийн шоу хэсч, нөхөртөө гомдоллон фэйсбүүкээр авахыг хүссэн зүйлээ захиалж, эрхэлж суусан бол одоо мэргэжлээрээ ажиллах болжээ. СУИС-ыг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд “Эмоци” продакшинд жүжигчинээр оржээ.
Х.Даваа
Зочин · 2013/10/23
harin tiim. Tsarai muutai murtluu sonin sonin huduulguun hiigeed bhiin.
Зочин · 2013/10/19
юун царай ******тай юм бэ