Ц. Сарнай: Миний төрсөн эцэг франц хүн байдаг
2013/10/18
Энэ удаагийн "Мобайль ньюс" буландаа “Sweetymotion” хамтлагийн дуучин Цогтбаярын Сарнайг онцолж байна.
Монголын хамгийн алдартай охидын хамтлагийн нэг “Sweetymotion” хамтлагийн дуучин Цогтбаярын Сарнай нь долоон настайгаасаа урлагийн гараагаа эхэлсэн гэдэг. Түүнийг эрлийз, гадаад эцэгтэй гэх яриа байнга дагаж явдаг. Харин уг яриаг Ц.Сарнай өдийг хүртэл “Би монгол аав, ээжтэй” хэмээн үгүйсгэсээр байсан ч энэ удаа ам алджээ.
Учир нь саяхан дуучин бүсгүй маань “ТВ-9” телевизийн “Дотно сэдэв” ток шоуд оролцож байхдаа бяцхан нууцаа дэлгэсэн юм.
Үзэгч хүүхдийн асуусан асуултад хариулахдаа тэрбээр “Миний төрсөн эцэг франц хүн байдаг. Ээж, аав хоёр хамт амьдрах боломжгүй байсан гэдэг юм. Би хоёр нас хүртлээ аавтайгаа байсан. Тэгээд Монголдоо ирсэн” гэж ярьсан билээ.
Д..Ана